мэдээ
Дундговь аймагт 1603 малчин хоршоологч 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 14

176

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар (2025.03.13) Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн хоршоологчидтой уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт 463 хоршооны гишүүн 1603 малчин хоршоологч 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Хоршоологчид авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, эхнээсээ үр дүнгээ хүртээд эхэлсэн тухай хэлж байна. Тухайлбал сур элдэх техник авч, үнэгүйдээд байсан малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулан зах зээлд нийлүүлж эхэлжээ. Мөн уут савлагаа, эрүүл ахуй, стандартын шаардлагыг чанд барьж, малынхаа дайвар бүтээгдэхүүнийг нийслэл хот болон бусад суурин газруудад худалдаалж байгаа гэв. Үүнээс гадна боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ “Өвлийн идэш”, “Амар байна уу” зэрэг үзэсгэлэн худалдаанд оролцсон байна. Хоршоологчдын хувьд тулгамдсан асуудал нь үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэхэд эргэлтийн хөрөнгө нэмэх шаардлагатай байгаагаа Улсын Их Хурлын дарга болон гишүүдэд уламжиллаа.
Уулзалтын үеэр хоршоологчдод газар эзэмшүүлэх боломжтой болсон мэдээг албаныхан дуулгав. Хоршоод болон хоршооны гишүүдэд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор дундын хоршоодыг үйл ажиллагаа эрчимжүүлэхэд дэмжиж ажиллахаар болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.





ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаа. Эн...
8 цагийн дараа
Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгав
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.09)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт,...
8 цагийн дараа
Монгол хэл бичгийн шалгалтын дүн зарлагдлаа
Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд зарлалаа. “2025 оны Монгол ...
7 цагийн дараа
Нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүдний үзлэг 30-40 хувьтай байна
”Сургуульд суурилсан эрт илрүүлэг”-ийн тогтолцоог бэхжүүлэх бодлогын хүрээнд өнгөрсөн 9 сараас эхлүүлэн нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр...
7 цагийн дараа
Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэнэ
2025 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Тавдугаар сарын 10, 11-нд и...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд