Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Ховд аймагт бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн өндөр байна

trend

Админ

img

2025 оны 3 сарын 19

img

30

news-img

2025 оны нэгдүгээр сарын байдлаар улсын инфляц 9.6% байгаа бол Ховд аймгийнх хамгийн өндөр буюу 17.2% болоод байна.

Инфляц гэдэгт гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу мөнгөний үнэ цэний уналтыг хэлээд байгаа юм шүү дээ. Ховд аймгийн инфляц яагаад өндөр байгаа нь маш ойлгомжтой. Тэнд зарагддаг 1 ширхэг өндөгний дундаж үнэ ₮768 байгаа нь Монголд өөр хаана ч байхгүй өндөр үнэ. Энэ үнэ дундаж гэдгийг санаарай. Дэлгүүр, супермаркет, зах гэх мэтэд зарагдаж байгаа үнийн дунджаар тооцсон гэсэн үг. Энэ өндөгний үнэ л гэхэд Ховд аймагт 2023 оноос хойш ₮212-өөр өсжээ.

Дан ганц өндөгний үнэ хамгийн өндөр байгаа юм биш шүү. Хятадаас импортолж байгаа 1 кг цементийн үнэ л гэхэд Ховд аймагт Монголд байхгүй өндөр буюу дунджаар ₮33,502-өөр зарагддаг аж. Мөн цагаан будаа, үхрийн мах, элсэн чихэр, дизель түлшний үнэ ч Ховд аймагт улсын дунджаас өндөр. Алслагдмал бүс учир тээврийн зардал өндөртэйгөөс гадна нийлүүлэлт муу, дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэл, өрсөлдөөн бага зэрэг олон шалтгаанаас үүдэн барааны үнэ ингэж их өсжээ. Нөгөө талд Ховд тийм ч өндөр худалдан авах чадвартай, цалин өндөртэй аймаг биш.

Тус аймгийн дундаж цалин улсын дунджаас ₮488-өөр бага буюу ₮2 сая ч хүрэхгүй нөхцөл байдалтай байна. Ийм аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ингэж өсөж байгаа тохиолдолд иргэдийн худалдан авах чадвар улам доройтно. Үүнээс үүдэн хүнсний дэлгүүр, зоогийн газар, жижиглэн худалдааны бизнесүүдэд эрэлт буурч бизнесийн хөгжил, ашиг орлого ч багасаад эдийн засаг нь тэлэхэд хүнд байдалтай байгаа гэсэн үг. Тэгэхээр цаашид үнийн өсөлтийг багасгахын тулд нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг сайжруулах, бизнес, уул уурхайн салбарын хөгжих боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Урсгал сөрж уулзвар нэвтэрсэн жолоочийг 50 мянгаар торгож, эрхийг нь хасчээ

Уулзвараар урсгал сөрөн нэвтэрч буй тээврийн хэрэгслийн зураг өчигдөр цахим орчинд түгсэн. Тус зөрчлийг цагдаагийн байгууллагаас шал...

img

7 цагийн дараа

АНУ, БНХАУ ирэх даваа гарагт Лондонд уулзана

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гурван дээд албан тушаалтан даваа гарагт /2025.06.09/ Лондон хотноо БНХАУ-ын албан тушаалтнуудтай ...

img

6 цагийн дараа

Манай улс энэ онд 655.5 мянган га талбайд тариалалт хийнэ

Хаврын тариалалт улсын хэмжээнд 54.4 хувьтай үргэлжилж байна. Энэ жил 360.7 мянган га-д үр тариа, үүнээс 310.1 мянган га-д улаанбууд...

img

5 цагийн дараа

Төмс, хүнсний ногооны үнэ 6-11.4 хувиар өссөн байна

Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн зарим барааны үнэ өнгөрсөн сарынхаас нэг, өмнөх долоо хоногийнхоос 0.7 хувиар өсөөд буйг статис...

img

5 цагийн дараа

ОБЕГ: Гал түймрийг бүрэн унтраасан

Барилгын өргөтгөл хэсэг шатсаныг унтраахаар ажиллаж байна Ойрын өдрүүдэд хуурайшилт их байгаа учир ахуйн болон хээрийн түймрээс алба...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд