Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 28

Валютын ханш

value

гадаад

Хамтарсан мэдэгдэл өнөөдөр олон нийтэд ил болно

trend

Админ

img

2025 оны 3 сарын 26

img

140

news-img

Саудын Арабад болсон, 12 цаг орчим үргэлжилсэн Орос, Америкийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ дууссан тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн зэрэг мэдээлэв. Энэхүү хэлэлцээ дуусахаас өмнөхөн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тэмми Брюс “Украин, Орос хоёр бүрэн гал зогсооход ойрхон байна. Энэ бол сонирхолтой зүйл. Учир нь бид хэзээ ч бүрэн гал зогсооход одоогийнх шиг ойр байгаагүй” гэж мэдэгдсэн юм.

Орос, Америкийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ дууссаны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тэмми Брюсээс Цагаан ордон Орост хавсаргасан Украины бүс нутгуудад ОХУ-ын эрхийг хууль ёсны гэж үзэж байгаа эсэх талаар асуухад тэрээр “Америкийн төлөөлөгчид одоогоор мөргөлдөөнд оролцогч бүх талын сэтгэлд нийцсэн шийдэл гаргахаар ажиллаж байна. Бидний хийх зүйлийн мөн чанар нь энэ бүс нутагт, энэ хоёр улсад энх тайвныг хангах явдал юм…

Энэ бол ерөнхийлөгч Доналд Трампын анхаарлаа хандуулж байгаа цорын ганц зүйл. Орос, Украины хоорондын үл ойлголцлын асуудлыг бүрэн гал зогсоосны дараа л хэлэлцэж болно” гэж хариулав.

Ийнхүү Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болсон АНУ, Оросын төлөөлөгчдийн хэлэлцээ бүтэн өдөр үргэлжилж өндөрлөв. Хэлэлцээний үр дүн болох хамтарсан мэдэгдлийн төслийг батлуулахаар Москва, Вашингтонд илгээсэн бөгөөд уг мэдэгдэл өнөөдөр олон нийтэд ил болох юм байна

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сумын заан цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд 576 бөх зодоглож байна

МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн энэ сарын барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Сумын заа...

img

8 цагийн дараа

Б.Баасанхүү & Ута Абэ

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном,...

img

7 цагийн дараа

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын өнөөгийн байдал, ц...

img

7 цагийн дараа

Хүүхэлдэйн театрт сурагчдын амралтад зориулан жүжиг толилуулна

Сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан Улсын хүүхэлдэйн театрын хуваарийг хүргэж байна. УХТ нь долоо хоног бүрийн амралтын өдрүү...

img

7 цагийн дараа

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьд...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд