Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Б.Баасанхүү & Ута Абэ

trend

Админ

img

2025 оны 3 сарын 28

img

60

news-img

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна.

Энэ удаа гавьяат тамирчин  Б.Баасанхүү,  Япон улсын тамирчин  жүдоч Ута Абэ  нарыг онцоллоо.

Олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүү

Тив дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг мандуулж яваа жүдоч Бавуудоржийн Баасанхүү  1999 онд Хөвсгөл аймагт төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын ууган охин. Тэрээр  найзуудынхаа хамтаар Мөрөнд байх жүдогийн дугуйланд очсноор анх их спортод хөл тавьсан байна. Жүдо гэж ямар спорт байдгийг  мэдэхгүй жаахан охинд нэг өдөр дасгалжуулагч  нь  гадаадаас үл таних зочин ирж яваа гэдгийг дуулгажээ. Энэ үед л үл таних зочноос анхныхаа жүдогийн  өмсгөлийг  авч байсан  түүхтэй. Ийнхүү  жүдо бөхөөр тууштай хичээллэж  өсвөрийн УАШТ-д оролцож анхны хүрэл медалиа зүүж, амжилтын  түүчээгээ эхлүүлжээ.

Жүдо бол түүний амьдралаас ялгаж салгахын аргагүй том орон зай.  Их спортод зүрх сэтгэлээ зориулж яваа түүнд олон бахархам амжилт бий. Үүн дотроос Б.Баасанхүүгийн  хурд, хүч  бүх зүйл нь  бүрдсэн цаг хугацаа нь 2024 он  байв. 24 насандаа Монгол Улсын аваргад гурав дахиа түрүүлж, Азийн аваргаар тодорсон юм. Мөн  Дэлхийн аварга болж, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн.

Түүний дэлхийн аваргын барилдаан  цаг хугацаатай өрсөлдсөн тун ч сонирхолтой  болсон. Сүүлийн долоон секунд үлдэх торгон агшинд тэрээр  Италийн Ассунта Скуттог вазари үнэлгээгээр ялж дэлхийн аварга болж байв. Ингэснээр Монгол Улсын жүдо бөхийн дэлхийн аварга болсон зургаа дахь тамирчин болсон.  Тэрээр энэ үедээ “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртлээ. Энэ амжилтад хүрэхэд хоёргүй сэтгэлээр үргэлж тусалж дэмжсэн хүмүүсдээ маш их баярлалаа.Энэ медаль маань булган сүүлтэй байг ээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Үнэхээр  булган сүүлтэй байж 24 насандаа “Парис-2024” зуны олимпын мөнгөн медалийн тавцанд эх орныхоо далбааг мандуулж, монгол түмнээ огшоож, баярлуулсан. Б.Баасанхүү Олимпын алтан медалийн төлөө “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, “Доха-2023” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цунадо Нацумитай өрсөлдөж, ялагдсанаар олимпын наадмын мөнгөн медальтан болсон. Ингэснээр олимпын мөнгөн медаль хүртсэн. Монгол Улсын 12 дахь тамирчин, жүдо бөхийн спортын түүхэнд  тав дахь мөнгө медалийг хүртсэн. Мөн олимпын мөнгөн медальтай хоёр дахь эмэгтэй жүдоч болсон юм.

Тив дэлхийн дэвжээнээ бахархсан, омогшсон, баяр гунигийн нулимстой зогссон бахархам түүхийг бүтээж яваа түүний өмнө  олон амжилт  хүлээж байгаа нь гарцаагүй ээ.

Бахархам амжилтын эзэн Ута Абэ

Жүдо бөхийн энэ цагийн түүхийг эзэгнэж яваа дэлхийн аваргууд бол ах дүү Абэ нар.  Энэ удаагийн нийтлэлдээ  дүү Ута Абэг онцолж байна. Тэрээр 2000 оны долдугаар сарын 14-нд Японы Хёго мужийн Хобе хотод төрсөн. Түүний биеийн өндөр 158 см. Ута жүдогийн барилдааныг харсан анхны өдрөөсөө спортод дурласан гэж ах нь нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Ута Абе 16 настайдаа олон улсын жүдо бөхийн холбооны гранприд түрүүлсэн хамгийн залуу жүдоч болсон юм. Энэ тэмцээн нь  2017 оны  хоёрдугаар сард болсон Дюссельдорфын Гранпри байсан. Мөн 2018, 2019, 2022, 2023 онд жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жингийн төрөлд алтан медаль хүртсэн бөгөөд Ута Абэ нь дэлхийн дөрвөн удаагийн аварга юм. Түүнчлэн 2020 оны зуны олимпын наадамд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд алтан медаль, 2020, 2024 оны зуны олимпын наадамд жүдогийн холимог багийн төрөлд Японы багийн бүрэлдэхүүнд дараалан хоёр мөнгөн медаль хүртсэн байдаг.

2018 оны Азербайжан улсын Баку хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 18 настайдаа анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гурав дахь залуу жүдоч  болсон түүхтэй.

2019 оноос хойш IJF-ийн тэмцээнүүдэд ялагдал хүлээгээгүй тэрээр  2023 онд дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээнд түрүүлсэн юм. Өнгөрсөн оны тавдугаар сард Дохад болсон ДАШТ-нд түрүүлснээр тэрээр   дөрөв дэх удаагаа аварга цолыг хүртсэн бахархам амжилтын эзэн.

Мөн дэлхий дахиныг  шуугиулсан үйл явдал ах дүү Абэгийн  олимпын наадмаас нэг жил алтан медаль хүртсэн цаг хугацаа байсан.  Энэ бол “Токио-2020” олимпын наадам. Энэ үеэр тэрээр “Би бүтэн дөрвөн жилийн турш олимпын аварга болохын тулд бэлтгэлээ хийж байсан. Энэ бүхний эцэст олимпын аварга болох зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай байна. “Токио-2020” олимпын наадмын алтан медаль зөвхөн минийх бус миний ах Абэ Хифүми, манай гэр бүл, бид бүгдийнх юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Харин “Парис -2024” олимп нэлээд дуулиан шуугиантайгаар эхэлсэн  Ута Абэгийн ялагдал байлаа.  Ах дүү хоёр Абэ мөн л олимпын алтан медаль авах өндөр магадлалтай тамирчдын тоонд багтаж байв. Гэсэн ч дэлхийн дөрвөн удаагийн аварга, “Токио-2020” олимпын аварга Ута  Абэ Парисын татами дээрх хоёр дахь барилдаандаа Узбекистаны тамирчин Диора Келдиёровад ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг...

img

16 минутын өмнө

Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэ...

img

1 цагийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр” Улс төрийн хямралын ши...

img

1 цагийн өмнө

З.Боргилмаа: Судалгаагаар сэтгүүлч болон редакцаас илт худал мэдээлэл гардаггүй гэдэг нь тогтоогдсон

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай өчигдөр болсон “Эрүүгийн хуулийн 13.14 – Хэвлэл мэдээллийн салбар...

img

1 цагийн өмнө

Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам ...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Charlesmub

TrueNorth Pharm: TrueNorth Pharm – legit canadian pharmacy

trend

Charlesmub

CuraBharat USA: online medicine – medicine from india

trend

TeddyInara

CuraBharat USA: medication from india – CuraBharat USA

trend

CarlosGlins

trend

Charlesmub

SaludFrontera: order meds from mexico – SaludFrontera

trend

JeremyPhymn

trend

Charlesmub

best mexican pharmacy online: SaludFrontera – online mexican pharmacies

trend

CarlosGlins

https://truenorthpharm.com/# safe canadian pharmacy

trend

Michaelloult

buy drugs from canada [url=https://truenorthpharm.com/#]canada pharmacy online[/url] canadian pharmacy king

trend

JeremyPhymn

https://curabharatusa.shop/# online shopping medicine

Онцлох нийтлэлүүд