Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

УИХ-д олонх болж эрх баригчаар тодорсон АН бушуухан Засгийн газраа байгуулж УИХ-аа удирдах хэрэгтэй

trend

Админ

img

2025 оны 10 сарын 16

img

25

news-img

МАН сонгуульд ялалт байгуулж төр барьж байсан. Гэвч тэд аль хэзээний хоёр өөр нам болон салжээ. Энэ намд хагаралдаагүй хуваагдаагүй байгууллага гэж байхгүй шахуу болсон. МАН гэнэтхэн л сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ огцруулаад, сонгуульд унаж Ерөнхийлөгчийн Тамгын даргаар ажиллаж байсан хүнээр Ерөнхий сайд хийлгэв. Энийгээ тайлбарлахдаа “ Ардчилсан намтай хамтрахгүйн тулд” гэцгээсэн. Харин намын даргаа Л.Оюун-Эрдэнээс аваагүй байв. Ерөнхий сайдаас нь мулталсан юм чинь намын дарга нь дүрмээрээ Г.Занданшатарт гулсана гэж тооцож байсан биз. Гэвч МАН-ын Бага хурал намын дарга сонгохоос болоод хоёр хуваагдана гэж хэн санах билээ. Тэд одоогийн ерөнхий сайд Г.Занданшатарыг намын дарга болгоно гэж хуралдсан. Гэвч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшиж хэрүүлтэй уруултай хүчээр намын дарга болсоноос үүдэн намын Бага хурлын гишүүд нь хуваагдав. Одоо бага хурлын хэсэг бүлэг гишүүд намын даргаа үл зөвшөөрөн тэмцэлдэж байна. Тэд намын даргаа хүн алаад шатаасан гэж хэвлэлээр сурталчилан шуугиулав. Нөгөө тал нь болохоор ерөнхий сайдаа нүүрсчин, нүүрсний хулгайч гэдэг. Дайран дээр давс гэгчээр Ерөнхий сайд нь нөгөө намын даргын хүн амины хэргийг “илчилсэн” нөхрөө Хууль зүйн сайдаар томилоодохов. Энгийн ухамсарын түвшинд энэ үйлдэл намын даргынхаа хэргийг хүлээлгэх гэж ингэж байна л гэж буусан. Үүнд нь уурссан намын дарга буюу УИХ-ын дарга Д.Амарбаясаглангийн зүгээс Ерөнхий сайдыг огцруулах бичлэг, нгөө талаас Ерөнхий сайд нь УИХ ын даргыг огцруулах бичиг барин гүйлдэж төр барих дээд байгууллага УИХ-ыг ажил хийх чадамжгүй болгов. Хүчний харьцаа тэнцэж мөргөлдөхөөр хэрсэн бух шиг өөд өөдөөсөө харан хэрэн зогсож байлаа. Бухыг яг ийм үед нь цочоочихоор ухсхийн мөргөлддөг шиг үйл явдал хүлээж байтал МАН-ын бүлэг гэнэт хоёр хуваагдан Г.Занданшатар талыхан бүлгийн хурал зарлан хуралдуулав.Ингээд бүлэг нь албан ёсоор хоёр хуваагдлаа. Бүгдийг нь эргээд харъя МАН-ын бага хурал хуваагдсан, дагаад нам нь хуваагдаж таарна. УИХ-ын олонхи хуваагдсан, Бүлэг хуваагдсан, Засаг нь ч хуваагдсан, мэдээж удирдах зөвлөл нь ч хуваагдсан. МАН ямарч шийдвэр гаргаж чадахаасаа өнгөрсөн. Шийдвэрийг олонхоороо гаргадаг, энэ намд олонхи гэж байхгүй бүгд хуваагдаж гарсан шийдвэр болгоныг нөгөө тал нь устгана. Ингээд УИХ-ын 64 гишүүнтэй МАН гуч гаруй гишүүнтэй хоёр нам болж хувирав. Харин “сохроод завшив” гэгчээр УИХ-д Ардчилсан нам хамгийн олон суудалтай боллоо. МАН-ын гишүүд эрх мэдлийн төлөө зуу гаруй жилийн настай намаа нураав. Энэнд ч нэг их харамсаад байх ч юу байхав. Харин үүнийг дагаад Монгол төр арчаагүй бас саажчихсан мэт болсон нь нэн харамсалтай. Эрх мэдэл бол мөнгө, мөнгө бол нүүрс юм.МАН- ын үнэн нүүр царай гарч байна. Тэдэнд Монголын ард түмэн монгол төр өчүүхэн ч хамаагүй явж ирсэн билээ. Тэгвэл цаашдаа яах вэ. Улсын дээд шүүх энэ хуваагдсан МАН-ыг нэг хоёрдугаар МАН гэж бүртгэх л үлдэж байна. Үгүй бол шинэ МАН, хуучин МАН гэж бүртгэсэн ч болно. Харин УИХ-д олонхи болж эрх баригчаар “хар аяндаа” тодорсон Ардчилсан нам Засгийн газраа байгуулж УИХ аа авч төрийн ажлыг явуулах хэрэгтэй болж.

 

Ө.Тулга

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ж.Бат-Эрдэнэ: Гүйцэтгэх засаглал нь парламент руугаа ноцоод байдаггүй тогтолцоог бий болгох ёстой

Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа. -Танай намын зарим гишүүд бүлгийн ...

img

8 цагийн дараа

Өдөрт 25-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна

Монгол хүний гэнэн, бусдад итгэмтгийн занг ашиглан залилах гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Тухайлбал, Өчигдөр буюу энэ оны 10...

img

7 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Шинэ Дели хотын “Палам” нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний н...

img

7 цагийн дараа

Б.Нарантуяа: Халтиргаа гулгаанаас сэргийлж, 4 тонн давсыг гудамж, зам талбайд цацаад байна

Нийслэлд цас үргэлжлэн орж байгаатай холбогдуулан нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Өнөөдөр үүри...

img

6 цагийн дараа

Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 24 см, Баянхонгор аймагт 20 см цасан бүрхүүл тогтжээ

Өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 1.0-24...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд