Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Ж.Бат-Эрдэнэ: Гүйцэтгэх засаглал нь парламент руугаа ноцоод байдаггүй тогтолцоог бий болгох ёстой

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 10 сарын 16

img

26

news-img

Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Танай намын зарим гишүүд бүлгийн хурлаа хийж, таныг бүлгийн даргаас чөлөөлсөн гэж мэдэгдсэн. Энэ хурал хүчинтэй юу. Та бүлгийнхээ дарга хэвээрээ байгаа юу?

-Өнөөдөр (өчигдөр) манай намын бүлэг 12:0 цагаас хуралдах ёстой байсан. Учир нь энэ товыг би 24 цагийн өмнө зарласан. У.Отгонбаяр болон нэр бүхий хэдэн гишүүн бүлгийн хурлаа хийе гэсэн хүсэлт гаргасан.

Энэ хүсэлтийг хүлээж аваад би ийм тов зарласан байсан. Гэтэл өчигдөр/уржигдар/ тодорхой тооны гишүүд бүлгийн хурал хийнэ гээд ирсэн. Тиймээс би тэдэнд бүлгийн хурлыг бүлгийн дарга товлодог. Би товоо гаргачихсан. Тэр үед хуралдаад асуудлуудыг ярьцгаая гэж хэлсэн. Харамсалтай нь, нөхдүүд хурал хийсэн байна лээ. Нэгдүгээрт, энэ хурал дүрмийн бус болсон. Хоёрдугаарт, ингэж хэсэг гишүүд бүлгийн хурал нэртэй хурал хийснээрээ албан ёсоор хоёр хэсэг болгон талцуулж байна шүү гэдгийг ч хэлсэн. Бараг долоон жилийн өмнө манайх хоёр хэсэг болж байсан. Тэр үед миний бие байсан. Үүнээс бид ямар сургамж авсан бэ гэхээр дарга, менежерүүд энэ мэт хагарлаас дандаа урьдчилан сэргийлж байх ёстой юм байна.

Тэгэхгүйгээр хоёр талдаа гарчихсан гишүүд буцаад нийлж чаддаггүй. Тийм ч болохоор би бүлгийн хурлыг жаахан хойшлуулсан. Яагаад гэхээр хоёр асуудал зэрэг ороод ирчихсэн. Асуудлаа цэгцэлж, учраа олоогүй болохоор бүлгийн хурал хийсэн бол хоосон маргаан, хэрүүл болох гээд байсан. Бүлгийн даргын хувьд би эв нэгдлийг хангаж байх ёстой.

 

таныг огцруулна, багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон гээд зарласан. Энэ бүхэн нь бас хүчингүй гэсэн үг үү?

-Тэр хурал бол дүрмийн бус гэдгийг дахиад хэлье. Тийм болохоор хуралдаанаас гаргасан шийдвэрийг бас хүчингүй гэж үзэж байгаа.

-Нөгөө тал чинь болохоор бид дүрмийн дагуу хийсэн гэж мэдэгдээд байгаа шүү дээ?

-Дүрэмд хуралдааны товыг бүлгийн дарга тогтооно. Зохион байгуулалтыг ч бүлгийн дарга хийж, даргална. Харин бүлгийн даргын эзгүйд, түүний зөвшөөрлөөр дэд дарга хуралдааныг даргална гэж заасан байдаг. Ер нь албан ёсны бүлэг ирэх даваа гарагт хуралдаж, энэ асуудлууд нэгдэх байх гэж бодож байгаа. Бүлгийг хоёр хуваагдлаа гэж хэлж болохгүй.

-Хууль бус, дүрмийн биш гэдгийг нь мэдсээр байж зохион байгуулаад, У.Отгонбаяр гишүүн даргалсан гэсэн үг үү. Тэгвэл үүний цаана Ерөнхийлөгчийн дэмжлэг байгаа гэж үзэж болох уу?

-Шууд тэгж хэлж болохгүй. Цахим орчинд иймэрхүү утгатай зүйлүүд явж байна. Түүнээс биш дээрээс удирдамж аваад зохион байгууллаа гэж хэлж болохгүй. Хамгийн гол нь дүрмийн бус алхам хийж байна гэдгийг л бид таслан зогсоох ёстой. Ер нь бид улаан зураасаа даваад замбараагүй байдал руу орчихлоо гэж би өмнө нь хэлж байсан. Дээрээс нь УИХ-аас Засгийн газраа байгуулдаг байтал Засгийн газрынхан УИХ-ынхаа даргыг огцруулъя гээд явж байна гэдэг зарчмын бус асуудал.

-Та ярианыхаа эхэнд долоон жил тутамд танай бүлэг хагарч байна гэсэн утгатай зүйл хэлнэ лээ. Яагаад заавал Оюу толгойн гэрээний асуудлыг ярих, өөрчлөлт оруулж болох хугацаатай ингэж давхцаад байдаг юм бэ?

-Долоон жил гэсэн хугацааг л би хэлсэн болохоос энэ бол давтамж биш шүү дээ. Ер нь улс төрийн амьдралд янз янзын зүйл байдаг. Гэхдээ урьд өмнө болж байгаагүйгээр энэ удаад замбараагүй байдал бий болчихлоо. Өөрөөр хэлбэл, хөл толгойгоо алдаж байна. УИХ-ын гишүүд чинь ард түмний сонголтоор бий болдог. Тэгээд тэд Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалаа байгуулдаг. Гэтэл гүйцэтгэх засаглал нь өөрсдийнхөө давамгай эрх мэдлээ ашиглаад, эсвэл хууль хяналтын байгууллагаа ашиглаад ч байдаг юм уу УИХ-ын гишүүддээ нөлөөлдөг. Тэднийгээ дарамталдаг, үг хэлж болохгүй болгодог ч юм уу байдал нь анархизм гэдэг рүү явж байгаа хэлбэр. Тиймээс бид парламентын дархлаа гэдэг зүйлийг маш сайн харж байх ёстой. Парламентын дархлаа гэхээр бид УИХ-ын гишүүний дархан эрхийн асуудал гэж хараад байдаг. Гэтэл энэ чинь том тогтолцооны асуудал юм. Энэ тогтолцоо өөрөө эрүүл байхын тулд гүйцэтгэх засаглал нь зөвхөн цаашаа хараад ажлаа хийдэг болохоос бус буцаад парламент руугаа дайраад, ноцоод байдаггүй ийм л тогтолцоог бид бий болгох ёстой.

-Бүлгийн даргыг ямар үндэслэлээр чөлөөлдөг юм бэ?

-Дүрэмдээ нас барсан, өвчтэй, хуулийн дагуу УИХ-

ын гишүүнээсээ татгалзсан зэрэг тохиолдлуудад л чөлөөлж болох үндэслэлтэй. Тийм болохоор өчигдөр (уржигдар)-ийн гаргасан шийдвэрийг үндэслэл муутай л гэж харж байна. Одоогийн байдлаар Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн дүрмийн дагуу бүлгийнхээ даргыг хийж байгаа.

-Өнөөдөр (өчигдөр) танай бүлэг хуралдах юм уу?

-Бүлэг хуралдахгүй байх нэг шалтгаан бол улс төрийн шийдвэрийг бид Удирдах зөвлөлөөсөө хүлээж байсан юм. Харин энэ бямба гарагт Удирдах зөвлөл хуралдахаар болсон.

-Танай намын ЕНБД Я.Содбаатар Удирдах зөвлөлөөс бүлэгт ямар нэгэн чиглэл өгөх нь хууль бус гэсэн байсан шүү дээ?

-Я.Содбаатар даргын ярьж байгаа асуудал болон Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд, Засгийн газартай холбоотой асуудал дээр удирдамж өгөх нь буруу гэсэн. Энэ бол зөв. Гэхдээ миний хүсч байсан зүйл бол тодорхой хэмжээний улс төрийн шийдвэрийг Удирдах зөвлөл гаргах ёстой.

-Засгийн газартай холбоотой асуудлыг шийдэх эцсийн хугацаа нь энэ баасан гарагт дуусна. Нэмээд УИХ-ын даргыг огцруулах бичгийг өргөн барьсан. Энэ бүхнээ тэгээд бүлгээрээ хэлэлцэхгүй юм уу?

-Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан бол долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. УИХ-ын даргатай холбоотой асуудал дээр хугацаа байхгүй. Ямар ч байсан цохогдоод явж байгаа юм билээ. Магадгүй ирэх долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэгдээд явах байх.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг...

img

7 цагийн дараа

Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Аравдугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэ...

img

6 цагийн дараа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр” Улс төрийн хямралын ши...

img

6 цагийн дараа

З.Боргилмаа: Судалгаагаар сэтгүүлч болон редакцаас илт худал мэдээлэл гардаггүй гэдэг нь тогтоогдсон

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай өчигдөр болсон “Эрүүгийн хуулийн 13.14 – Хэвлэл мэдээллийн салбар...

img

6 цагийн дараа

Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд