мэдээ
Г.Батзориг: Татвар нэмэх нь далд, саарал эдийн засаг бий болох нөхцөл рүү чирнэ

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 3 сарын 27

57

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.
–Ард түмэн татварын дарамтад сөхөрч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна. Эдийн засагч хүний хувьд татварын энэ хэт ачааллыг яаж бууруулах вэ?
-Татвар гэдэг ойлголт нь эртний соёл иргэншил, Египетээс эхэлж үүсээд, төгөлдөршөөд явж байна л даа. Өдий болтол улсын орлого бүрдүүлдэг систем болтлоо хөгжсөн. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш ил тод нээлттэй, дижитал гээд цаг үеэдагаад системийн түвшинд өөрчлөгдөөд явж байна. Ер нь хот улс байгуулагдаад, хүмүүс суурьшмал соёл иргэншилд ороод ирэнгүүт тухайн дундын үүсч байгаа нийгмийн барааны хэрэгцээ, шаардлагыг хэн шийдэх вэ гэдэг асуудал үүсч байгаа юм л даа. Наад зах нь нийгмийн бараанд зам, худаг, гэрэлтүүлэг, ус зэргийг нэрлэж болно. Хэн нэгэн хариуцлага хүлээхэд асуудалтай. Тэгэхээр төр өөрөө үүнийг хариуцаж аваад, хотын оршин суугчдаас нь тодорхой хэмжээгээр татвар авч, тэрүүгээрээ нийгмийн барааг нь шийдээд өгчихье гэдэг гол концепци дээр татварын агуулга гарч ирж байгаа юм. Монгол Улсын хувьд татварын орлого бүрдүүлэх зорилгоор нийтдээ долоо, найман төрлийн татвар ерөнхий төрлөөр нь авч байна. Улсын төсвийн бараг 90 гаруй хувь нь татварын орлогоор бүрддэг. Энэ дотроо иргэн, аж ахуйн нэгжүүдээс орлогын албан татвар авна. Бас гаалийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар байна.Мэдээж онцгой албан татвар бий. НӨАТ-ын хувьд мэдээж онцгой албан татвар бий. НӨАТ-ын хувьд сүүлийн жилүүдэд буюу 2016 оноос хойш түлхүү орж ирсэн. Энэ мэтчилэнгээр 7-9 төрлийн татвар улсын төсөв дээр ерөнхий нэр төрлөөрөө байж байна. Статистик ярихаар Монгол Улс татварын дарамтгүй юм шиг харагдаад байдаг. Яагаад гэвэл хөгжингүй орнуудтай харьцуулангуутаа “Монгол улсын хувьд татварын дарамт бага байна” гээд хэлчихдэг. Жишээлбэл, хувь хүнийн орлогын албан татвар дээр аваад үзье л дээ. Манайх энэ татварыг хувь хүний орлогынх нь 34 хувиар авч байхад Герман, Испани зэрэг европын хөгжингүй улсууд нийтдээ 50 орчим хувийг нь татдаг. Ингэж харьцуулаад “Манайх харин ч бага татвар авч байгаа биз дээ” гэцгээдэг. Татварын дарамт дээр ингэж ярьдаг хэрнээ эргээд нийгмийн бараа өгч байгаа байдал нь манайд асар бага л даа. Орлогын дахин хуваарилалт гэдэг дээр тодорхой хэмжээгээр орлого багатай хэсгүүдээ зорилтот бүлэг болгон нийгэмд яаж зөв дэмжээд явах вэ, ядуурал ажилгүйдэл гээд ужгирсан асуудлуудыг яаж шийдээд явах вэ гэх зэрэгт орлогын дахин хуваарилалтыг хийдэг. Хөгжингүй орнуудын хувьд зорилтод бүлэг рүү халамж олгох, тэдэнд зориулсан хөтөлбөр энэ тэр гээд манайх шиг хавтгайрсан байдлаар явахгүй шүү дээ. Тэгэхээр энэ үүднээсээ манайх хангалтгүй гэж хэлэхэд болохоор. Татвар авч байгаагаа хөгжингүй улсуудтай харьцуулж бага байна гэж хэлээд, түүнийгээ зарцуулж буй байдал нь өөрөө хөгжингүй улсуудаас илүү үр ашиггүй байна. Орлогын дахин хуваарилалтыг хийж чадахгүй байна. Нийгмийн бараа үйлчилгээг сайн үзүүлж, хүмүүсийн стресс багатай, амар тайван амьдрах орчныг нийгмийн бараагаар бүрдүүлж өгч чадахгүй байна. Татварын дарамтыг бодит хэрэглээ, үр ашиг тал руу нь бодвол оновчтой.
– Улстөрчид татвар бууруулна гэж ард түмний саналыг авч гарч ирчихээд амлалтаа огт биелүүлэхгүй юм. Аж ахуйн нэгжүүд эхнээсээ татварын өрөнд орж байна. Иргэдийн орлогоос НДШ, ХХОАТ, НӨАТ авчихаар гар дээр нь мөнгө бараг үлдэхгүй байна. Татварын дарамтаас яаж гарах вэ. Энэ хаврын чуулганаар татварын багц хуулийг хэлэлцэнэ. Татвар буу руулж чадах болов уу?
-Хувь хүний тухайд аваад үзэхэд, гэрээлсэн цалингаас нь НДШ, ХХОАТ татварын дарамтын гол цөмийг нь бүрдүүлж байна. Үүний дараа инфляцид 10 хувь өгчихөж байна. Дахиад валютын ханшийн уналт, зургаан хувь гээд 50 орчим хувийн орлого нь албан татвар болчихож байна. Ийм болохоор бодит байдал дээр иргэдэд татварын дарамт илүүтэй мэдрэгдээд байгаа юм. Аж ахуйн нэгж дээрболохоор сүүлд НӨАТ-тай холбоотой асуудал гарлаа. Тэд нийтдээ 540 орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын өртэй гэж байна. Иймэрхүү асуудал гарааны бизнес бойжиж байгаа Монгол шиг орнуудад асар их сөргөөр нөлөөлж байгаа юм л даа. Энэ талаасаа байгууллагууд дээр хүртэл НДШ, НӨАТ зэрэг асуудлууд үүсээд байна. ерөнхий сайдын дэргэдэх топ аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудаас бүрдсэн Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ажиллаж байна. Тэд даваа гаригт хуралдахдаа татварын багц хуулиудыг ярилцсан байна лээ. Тодорхой шийдэлд хүрээсэй гэж бодож байна.
–Эрх баригчид татвар нэмж байгаагаа төсөв бүрдүүлэлттэй холбож тайлбарладаг. Дээрээс нь мега төслүүдээ хэрэгжүүлэхийн тулд татвар нэмэхээс аргагүй гэдэг. Татвар нэмэхгүйгээр том төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжтой биз дээ?
-Гол нь манай улсыг айл өрхөөр бодвол тогтвортой орлоготой биш. Гэнэт их хэмжээгээр орлого орж ирнэ. Тэгснээ гэнэт байхгүй болчихдог. Улсын төсвийн орлого дийлэнхдээ нүүрснээс хамааралтайгаар бүрддэг. Нүүрсний үнэ гайгүй үед төсвийн орлого нэмэгддэг. Эргээд тэндээс улс төрийннамуудын зорилго бүрэн ашиглаад алдагдалтай гаргаад яваад байна шүү дээ. Түүнээс илүү гарсан хэсгийг хураана гэсэн юм байхгүй. Иймэрхүү байдлаас болоод олсон хэрээрээ зарцуулаад дуусгачихдаг. Харин одоо нүүрсний үнэ 40 орчим хувиар унаад, “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ гаргаж чадахгүй хэмжээнд хүрээд ирэнгүүт сандралдаад байгаа биз дээ. Нэгдүгээр сарын байдлаар төсвийн орлого бүрдэлт 45 хувиар буураад ирэнгүүт сандралдаад, дараа дараагийнхаа боломжуудыг нэхэж эхлэнгүүт Сангийн яам Татварын ерөнхий газартаа лүндэн буулгаж байх жишээтэй. Цаашаа байцаагч нартаа аж ахуйн нэгжүүддээ хяналт шалгалтаа сайжруулж, татвараа бүрдүүл гэдэг. Цаашлаад хувь хүн дээр шахалт дарамт нь улам нэмэгдээд эхэлж байгаа юм. Тэнд ажиллаж буй татварын байцаагчдын буруу гэж юу байх вэ. Том дүр зургаар харахад аж ахуйн нэгжүүдээ ноолоод эхэлж байгаа юм. Эцсийн дүндээ татварын орлого бүрдүүлэхийн тулд ажиллаад ч байгаа юм шиг мэдрэмжтэй аж ахуйн нэгжүүд бий болчихлоо. Орлого тогтворгүйгээс болж эргээд төсөв дээр ачаалал үүсэнгүүт аж ахуйн нэгжүүд, иргэдээ ноолдог. Наад зах нь хувь хүний орлогын албан татвартай холбоотой асуудал ойрын таван жилийн дараа хүнд нөхцөл байдал руу чирнэ. ААН дээр НӨАТ-ын асуудал байна. НӨАТ бол татварын байцаагч нар хүрч чадахгүй далд эдийн засгийг илрүүлэх зорилготой.Татварын байцаагч нар хүрч чадахгүй газар эцсийн хэрэглэгч хүрнэ. Ингэхдээ НӨАТ- ын аж ахуйн нэгжүүд дээр хяналт тавих замаар далд эдийн засгаас ил эдийн засаг руу шилжүүлнэ гэдэг агуулгаар хэрэгжиж байгаа шүү дээ. Сүүлдээ 2016 оноос татварын орлогын цөм хэсгийг бүрдүүлдэг хэрэгсэл болгож хувирлаа. Дунд нь НӨАТ-ын урамшуулал гэж сугалаа явуулж, буцаад НӨАТ-ын өртэй аж ахуйн нэгжүүдийг бий болгож байна. Салбар бүрт татварын асар их асуудал байна. Үүнийг цэгцлэх ёстой. Орлого бүрдүүлдэг механизм нь өөрөө эдийн засгаа, иргэд, ААН-ээ дэмждэг. Улмаар далд эдийн засгаас ил эдийн засгийг бий болгодог. Эргээд татвар авч байгаагийнхаа хувьд өгөх ёстой. Нийгмийн бараа буюу утаа, түгжрэлийн асуудлуудаа нийтээр нь шийддэг байж татварын гол агуулга утга учир нь гарч ирэх гээд байгаа юм. Сүүлдээ зорилго нь өөрчлөгдөөд аймагтаа, тойрог дээрээ төсөв авахуулах, нууцаар ямар ч судалгаагүй төсөв оруулж ирээд батлуулах, эсвэл улсын төсвийн суурь зардлуудыг ихэсгэх замаар, дуусгаагүй барилгууд дээр мөнгө татаж, идэх гээд зах замбараагүй юм руу гүйгээд орчихсонд асуудал байгаа юм л даа. Мега төслүүдийн мэдээж дийлэнх хувийг урсгал зардал бүрдүүлж байна. Татварын орлогоор төсөв бүрдүүлж хийх боломжгүй л дээ. Тэгэхээр гаднаас санхүүжилт татах, гадны шууд хөрөнгө оруулалт оруулж ирэх замаар мега төслүүдийг хэрэгжүүлээд явахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй нөгөө л хоосон иргэд, аж ахуйн нэгжүүдээ сэгсрээд явбал хэн хэндээ ашиггүй нөхцөл байдал руу орно.
– Ингэхэд татвар бууруулахад ямар гарц гаргалгаа байж болох вэ?
-Татвар нь олон улсад тухайн эдийн засгаа юм уу зах зээлийг дэмжих зорилготой, эдийн засгийн нэг талын хөшүүрэг байгаад байна шүү дээ. Эдийн засаг дээр орцууд буюу хөдөлмөр капитал, санхүүгийн нөөц газар зэргийг ашиглаад гарц гаргаж байна. Ямар нэг бүтээгдэхүүн байж болно. Үүнийг яаж ихээр гаргах, яаж нөөцөө үр ашигтайгаар хуваарилаад бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг зүйл дээр татвар маань дэмжих хөшүүрэг болсон зүйл. Ер нь улс орнууд татвараар дуртай үедээ оролдоод байдаггүй. Наана нь заавал дүрэм, журам гаргаж байж тэрний дараа татварыг өсгөх арга хэмжээ авдаг. Тэрнээс дураараа татвараа өсгөөд яваад байна гэж байхгүй л дээ. Үүнийг маш сайн бодож үзэх ёстой. ер нь татварыг буу руулахад мэдээж янз бүрийзорилгоор хөшүүрэг чухал.Манай улсын татварын хэмжээнд олон улстай харьцуулахад их биш байна гэдэг ч төвлөрүүлсэн татвар нь юунд зориулагдаж байгаа, тэрийгээ яг хэрэгжүүлж байна уу гэдгийг ярих ёстой. Орлогын дахин хуваарилалт гээд хавтгайруулсан халамж болгоод байвал татвар төлж буй дундаж давхаргынхан хүнд байдал орох юм.
–Татвар буурвал эдийн засагт ямар эерэг дүр зураг ажиглагдах вэ?
-Татвар нэмээд байх нь албан эдийн засгаас албан бус эдийн засаг руу шилжих, далд, саарал эдийн засаг бүрдэх хүчин зүйл болчихдог юм. Жил гаруйн өмнөх Монгол Улсын эдийн засгийн 30-50 хүртэлх хувьтай тэнцэх далд эдийн засаг бий болчихсон байна. Энэ далд эдийн засгийг бууруулж чадахгүй байна гэж Сангийн сайд мэдэгдэж байсан. Ялангуяа Монголд бизнесийн орчин тогтворгүй, бодлого нь байнга солигддог орчинд бизнес явуулах гээд ядаж байгаа ийм хүмүүс дээр татвар нэмээд ирэхээр далд эдийн засаг аажим аажмаар цэцэглэх нөхцөл бүрдүүлнэ. Мэдээж энэ чинь татвар юм чинь янз бүрийн сөрөг болон сайн талууд гараад ирнэ шүү дээ. ААН-үүд, иргэд тодорхой хэмжээний далд эдийн засаг руу яаж шилжих вэ гэдэг арга хэмжээгээ хүссэн хүсээгүй аваад эхэлчихнэ. Тэгэхээр татварыг ямар нэгэн байдлаар нэмэх нь далд эдийн засаг руугаа албан секторт байсан аж ахуйн нэгжүүдээ оруулах, саарал эдийн засаг бий болох нөхцөл байдал руу чирнэ. Үүнийгээ сайн бодохгүй бол төсвийн орлого чинь алсдаа бүрдэхгүй байх суурь нөхцөлийг татварын өсөлт бий болгоно. Иймд аль болох татварыг бууруулбал далд эдийн засаг дээр байгаа мөнгийг эргэлдүүлэх хүчин зүйл болно гэдгийг маш сайн ойлгох ёстой. Дахин хэлэхэд, татварын хувь хэмжээ, татвар тогтоох асуудалд дураараа өөрчлөлт хийгээд явдаггүй юм.
М.МӨНХЦЭЦЭГ





Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ
ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслий...
41 минутын өмнө
Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана
Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...
1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...
2 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...
2 цагийн өмнө
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

irgen
Сэтгүүлчийн асуултууд маш муу.