мэдээ
Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ

Админ
2025 оны 3 сарын 31

90

ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслийн хүрээнд “1000 AI ambassador”–ийг төрөл бүрийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаагаар дэмжих бөгөөд манлайлагчид нь мэдлэг, ур чадвараа ашиглан хиймэл оюуны тухай ойлголт, цахим ур чадвар, технологийн шинэ хандлагыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх юм.
Элч нар хот, хөдөөгийн олон нийтэд хиймэл оюуны хэрэглээ, ач холбогдлыг ойлгуулах сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж, иргэдийн дижитал боловсролыг дээшлүүлэхээс гадна шинэлэг санаачилга, инновацыг дэмжих, хиймэл оюуныг ашиглан нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг судалж, бодит төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Хэнтий аймагт ажиллан, 400 гаруй сурагчтай уулзах үеэрээ, “1000 AI Ambassador” төслөө танилцуулав. Төслийн дүнд залуу манлайлагчид нь технологийн хөгжилд тэргүүлэгч болж, хиймэл оюуны салбарт мэргэшсэн иргэдийн хүрээг тэлэх, улс орны инновацын чадамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Тэрбээр Хэнтий аймгийн 20 сурагчийг Хиймэл оюуны элч төлөөлөгч болгон бэлдэх үүргийг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд өгч, 20 ширхэг компьютер гардуулсныг ЦХИХХЯ мэдээлжээ.





Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарч 21 га талбай шатжээ
Сэлэнгэ аймагт хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн төвөөс урд зүгт 187 км-т Баянгол сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-...
8 цагийн дараа
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 1.9 хувиар өсчээ
2025 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний с...
7 цагийн дараа
Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн ...
7 цагийн дараа
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий...
6 цагийн дараа
Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төс...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд