Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Газрын ховор элемэнт бол уран биш

trend

Админ

img

2025 оны 3 сарын 27

img

38

news-img

 Уран бол радиоактив буюу цацраг идэвхт металл бөгөөд цөмийн эрчим хүч гаргахад ашигладаг. Цөмийн эрчим хүч бол өнөөдөр таныг биднийг, таны бидний үр хүүхдийг утаагүй цэвэр орчинд амьдруулах, хөгжлийн суурь болох эрчим хүчний хүчирхэг эх үүсвэр гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүлээн зөвшөөрсөн. Олборлолтын хувьд цацраг идэвхт тул зөв технологиор аюулгүйн дүрмийг ягштал мөрдөн олборлох шаардлагатай. Уран тодорхой орд хэлбэрээр хуримтлагдсан байдаг.

Монгол Улс ураны багагүй нөөцтэй. Одоогоор Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад нөөц илрээд буй. Харин газрын ховор элемент нь өндөр технологийн бүтээгдэхүүн, тодруулбал энэ нийтлэлийг уншиж буй таны гар утас, компьютер, цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж буй бүх цахилгаан хэрэгслүүдийн үйлдвэрлэлд ордог. Газрын ховор элементийг олборлоход нарийн төвөгтэй ч хэрэглээ нь маш өргөн хүрээтэй. Дэлхий даяар өргөн тархсан байдаг ч ихэнх нь бага агууламжтай байдаг. Монгол Улсад газрын ховорэлементүүдийн нөөцүүд нь Дорнод, Хэнтий, Баян-Өлгий Ховд зэрэг аймгуудад илэрсэн байна. Харин одоогоор Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь Монголд хэрэгжиж буй цор ганц анхдагч төсөл юм. Энэ төслийн ирээдүйн олборлолт экспорт нь Монголдэдийн засгийн хөгжлөөс гадна гадаад бодлогод чухал нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой.

Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сонирхлыг татаж буй газрын ховор элемент болоод ирээдүйн Монголын эдийн засгийн хүчирхэг байдлын баталгаа болж буй ашигт малтмалуудыг ашиглуулахгүй, олборлуулахгүй, хөгжүүлэхгүй байх бодлогыг гадаадын улс орнууд, тэр дундаа газрын ховор элемэнтээр манай гол өрсөлдөгч хоёр хөрш улс явуулдаг нь тодорхой болсон зүйл. Хамгийн гол нь тэдний үгэнд шууд итгэдэг нийгмийн гэнэн масс олонхи болсон нь Монголын хөгжилд хамгийн их тушаа болж байна. Монголчууд түмэн жил байгалийн нөөцийнхөө хишгийг хүртэж, үр өгөөжийг нь ирээдүй хойчдоо өвлүүлэх, хүчирхэг амьдрах эрхтэй. Үүний тулд уул уурхай ашигт малтмалын салбарыг хөгжлүүлж, зөв олборлож, ашиглах ёстой.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ

ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслий...

img

1 цагийн өмнө

Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана

Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...

img

1 цагийн өмнө

Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...

img

2 цагийн өмнө

Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...

img

2 цагийн өмнө

“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

trend

Бодох л хэрэгтэй

ямар хэмжээгээр олборлох, урт удаан хугацаанд болон ирээдүй хойчийн хэрэгцээ шаардлага зэргээ бодлогоор тодорхойлох нь зөв байх. …. бүгдийг нь гялс ухуулаад мөнгөтэй ах нар луу бариад гүйгээд байх нь дэмий бхоо

Онцлох нийтлэлүүд