мэдээ
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна

Админ
2025 оны 3 сарын 28

31

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна.
2025 оны 03-р сарын 28-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Байдраг голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Сэлбэ голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 12-14 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2025 оны 03-р сарын 30-наас 04-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 30-нд Хэнтийн уулс болон Дорнодын тал нутгаар, 31, 4-р сарын 1-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй цас орно. 2-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шыуурна. Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.





ФОТО СУРВАЛЖИЛГА: “Жаргал, зовлонгоо хамтдаа туулах хань хамгийн чухал”-ыг илэрхийлэх “Амьдрахуй”
Хятадын алдарт зохиолч “Үй хуа” -гийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэн бүтээсэн “Амьдрахуй” постдрамын жүжгийг найруулагч М.Батбол...
8 цагийн дараа
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны гуравдугаар сарын 24-28-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50878, мөрдөн байцаалтын 3185 х...
7 цагийн дараа
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах аж...
7 цагийн дараа
ШИНЭ нам ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа
ШИНЭ намын ээлжит бус IV дүгээр Их хурал /2025.03.30/ болж 1089 төлөөлөгчдийн 99.3 хувийн саналаар Ардчилсан намд нэгдэх шийдвэрийг ...
7 цагийн дараа
Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.24-03.31/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд