Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

ШИНЭ нам ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа

trend

Админ

img

2025 оны 3 сарын 31

img

88

news-img

ШИНЭ намын ээлжит бус IV дүгээр Их хурал /2025.03.30/ болж 1089 төлөөлөгчдийн 99.3 хувийн саналаар Ардчилсан намд нэгдэх шийдвэрийг баталлаа.

Тус хуралдаанд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал оролцож, Монгол Улсад ардчиллаа буцаан сэргээх үйлсэд ШИНЭ намтай хамтран ажиллах АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг албан ёсоор танилцууллаа. Тэрээр “Үйл хэрэгтээ үнэнч байж тууштай зогсож ирсэн, ШИНЭ намын нийт гишүүд, дэмжигчид та бүхэнд, Ардчилсан намын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Та бүхний тэмцэл, үнэт зүйлс, үзэл санаа зөвхөн ШИНЭ намын бус, Монголын ардчиллын төлөөх үнэт зүйл, үзэл санаа болох зайлшгүй шаардлагатай байна. Ардчилсан Нам бол ардчилсан хувьсгалын гал голомт. ШИНЭ нам бол шударга ёсны тэмцлийн гал голомт билээ. Энэ хоёр хүчний нэгдэл бол нэг удаагийн улс төрийн үйл явдал бус, Монголын ардчиллын хувь заяаг шийдэх хариуцлагатай шийдвэр юм” гэв.

ШИНЭ намын дарга Ц.Гантулга Бидний үнэт зүйл, зорилго Ардчилсан намын үзэл баримтлалтай нийцэж байгаа тул нэгдэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү нэгдэл нь илүү хүчирхэг, хариуцлагатай улс төрийн хүчин бий болоход чухал түлхэц болно” хэмээн онцоллоо.

Мөн ШИНЭ намын үүсгэн байгуулагч, намын дарга асан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан болон ШИНЭ намын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд нар мэндчилгээ дэвшүүлсэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур унаж Замын-Үүд сумын эрчим хүч тасалджээ

Өчигдөр буюу 2025 оны 3 сарын 31-ний өдөр Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт байрлах 110 кВ-ын цахи...

img

2 цагийн өмнө

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээ...

img

2 цагийн өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард олгоно

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг энэ сард олгохоор болжээ. Энэ сарын 28-нд Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн хурал болох бөг...

img

3 цагийн өмнө

ЦЕГ: Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна

Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна. Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк ...

img

3 цагийн өмнө

“Тусгаар тогтнол” шүлгийг Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож уншина

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд