Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 31

Валютын ханш

value

гадаад

“The Atlantic” нийтлэлээ үргэлжлүүлэв

trend

Админ

img

2025 оны 3 сарын 28

img

1

news-img

Америкийн “The Atlantic” сэтгүүл Америкийн өндөр албан тушаалтнууд хоорондоо Signal мессенжерийн чатаар харилцсан шинэ мессэжийг дэлгэсэн бас нэг нийтлэлээ хэвлэв. Энэхүү нийтлэлд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн энэ сарын 15-ны өглөө Америкийн байлдааны онгоцууд хөөрөхөөс 31 минутын өмнө Йемен дэх Хуситуудын байрлалд хийхээр төлөвлөж буй довтолгооны хэлбэр, хэдэн F-18 сөнөөгч, дрон, Тамохавк пуужингаар ямар цохилт өгөх гэж байгаа тухай нарийвчлан тайлбарлаж бусдадаа илгээсэн мессэжийг бүрэн эхээр нь нийтэлжээ. Цэргийн тусгай ажиллагаа явуулсны ард хэн нэгэн ийм мессэж бусдад илгээсэн бол цэргийн нууц мэдээлэл алдсан хэрэг. Харин цэргийн нууц ажиллагаа эхлэхээс хагас цаг гаруйн өмнө ийм мэдээлэл дамжуулсан явдал бол цэргийн нууцыг задлан үндэсний аюулгүй байдалд маш ноцтой аюул учруулсан гэмт хэрэг юм. Гол ялгаа нь энэ!

Энэхүү нийтлэлд “The Atlantic сэтгүүл өмнө нь Америкийн армиийн цэргийн нууцыг задлахгүй, цэргийн ажиллагааны нууцыг хамгаалахын тулд халдлагын талаарх тодорхой дэлгэрэнгүй мэдээлэл бус, засгийн газрын гишүүд хоорондоо мэдээлэл хуваалцсан тухай нийтэлсэн. Гэтэл Пентагоны тэргүүн Пит Хэгсет, Үндэсний тагнуулын газрын захирал Талси Габбард, ТТГ-ын захирал Жон Рэтклиффа гэх мэт бусад албан тушаалтан болон ерөнхийлөгч Трамп нар “Цагаан ордны өндөр албан тушаалтнуудын Houthi PC small group онлайн чатын мессэжийн талаар биднийг худал мэдээлэл тарааж байна” гэж олон нийтэд мэдэгдсэн нь хүмүүс бодит текстийг уншиж, өөрсдийн дүгнэлтэд хүрэх ёстой гэдэгт биднийг итгүүлсэн юм” гэж онцлон тэмдэглэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнсийн энэхүү нууц чатаар Европыг “хөгийн амьтад” гэсэн байр суурийг хамгаалж “Энэ яриа хаанаас гараад байгааг би ойлгож байна. Европын холбоо манай албан татварын талаар маш муу хандлагатай байдаг” гэж хэлсэн бөгөөд “Энэ чатад нууц зүйл байхгүй” гэж мэдэгдсэн юм. Үүний дараа “The Atlantic” сэтгүүлийн удирдлага албан тушаалтнуудын чатын бичгийг бүрэн эхээр нь нийтлэхийг юу гэж үзэж байгааг асуухаар Цагаан ордонд очжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт тэдэнд “Чатад ямар ч нууц мэдээлэл байхгүй” гэж хэлээд “Энэ нь бид яриаг дэлгэхийг зөвшөөрч байна гэсэн үг биш. Чатаар “эмзэг мэдээлэл” ярилцсан тул Ерөнхийлөгчийн засаг захиргаа үүнийг нийтлэхийг эсэргүүцэж байна” гэж хэлжээ. Сэтгүүлчдэд түүний “Чатад ямар ч нууц мэдээлэл байхгүй” гэж хэлсэн нь л хэрэгтэй байв. Учир нь түүний хэлсэн энэ өгүүлбэр засгийн газрын гишүүдийн мессэжийг нийтэлсэн тохиолдолд сэтгүүлчид шүүхийн өмнө буруудахгүй гэдгийн баталгаа болж байгаа юм. Тэгвэл Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт бууж өгсөнгүй. Тэрээр уг сэтгүүлийн шинэ нийтлэлийн дараа “Энэхүү шинэ нийтлэлийн гарчигт чат дахь мессэжийг “дайны төлөвлөгөө” гэхгүй “довтолгооны төлөвлөгөө” гэж нэрлэсэн нь “The Atlantic” сэтгүүлийнхэн “бууж өгсөн” явдал бөгөөд алдаагаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Энэ түүх нь бүхэлдээ шуугиан тарьсан мэдэгдлээрээ алдартай, Трампыг үзэн ядагчийн зохиосон бас нэг хуурмаг зүйл” гэж мэдэгдэв. Түүний энэ мэдэгдэл “Ливерпуль гэж биччихээд Манчестер гэж уншив” буюу “Тэмээ гэхээр ямаа” гэсэн зүйл болов. Учир нь “The Atlantic” сэтгүүлийн Цагаан ордны чатын тухай эхний нийтлэл нь “Трампын засаг захиргаа дайны төлөвлөгөөнийхөө талаар надад санамсаргүйгээр мессэж илгээсэн” гэсэн гарчигтай байсан бөгөөд “The Atlantic” сэтгүүлийн ерөнхий редактор Жеффри Голдберг гуравдугаар сарын 15-нд эхэлсэн Йемен дэх Хуситуудын эсрэг ажиллагааны нарийн ширийнийг ярилцсан АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнуудын хувийн чат руу санамсаргүй орсон гэдгээ энэ сарын 24-нд олон нийтэд мэдээлсэн юм. Голдберг “Энэ бүлгийн ярилцлагад АНУ-ын дэд ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх болон бусад хүмүүс багтсан” гэж мэдээлсэн. Үүний дараа Цагаан ордныхон “Чат мессэжийн мэдээлэл үнэн гэдгийг зөвшөөрсөн ч тус бүлэгт гадны хүн орсон нь үндэсний аюулгүй байдалд заналхийлээгүй” гэж мэдэгдсэн билээ.
Харин энэ шинэ нийтлэл Цагаан ордон АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэдгийг бүрэн баталж орхив. “The Atlantic” сэтгүүлийн ерөнхий редактор Жеффри Голдбергийн эхний нийтлэлийн дараа мэргэжлийн судлаачид болон Трампын засаг захиргааг эсэргүүцэгчид энэхүү үйл явдлыг аюулгүй байдлын дүрэм болон тагнуулын тухай хуулийг илт зөрчсөн үйлдэл байж болзошгүй учир шалгах ёстой гэж үзэж байсан билээ. Тэд “Хиллари Клинтоныг Төрийн нарийн бичгийн дарга байхдаа хувийнхаа цахим шуудангаар албаны захидал илгээсэн гэж олон улстөрч, сэтгүүлчид буруутгаж байсныг болон Клинтоныг шийтгэхийг хамгийн хатуу шаардаж байсан хүмүүсийн нэг бол Дональд Трамп байсан” гэж сануулж байсан. Мөн энэ явдалтай холбогдуулан Америкийн мэдээллийн хэрэгслүүд өнөөдрийн Пентагоны тэргүүн Пит Хэгсетийн тухайн үед “Хувийнхаа цахим шуудангаар төрийн мэдээлэл илгээсэн хүн Хиллари Клинтоноос өөр хүн байсан бол өдийд шоронд сууж байх байсан” гэж хэлж байсныг дамжуулж эхлэв. Ийнхүү засгийн газрынх нь гишүүдийн чатын хэрэг “савнаасаа хальж” ерөнхийлөгч Дональд Трамт руу эргэж, тэрээр дэд ерөнхийлөгч, засгийн газрын гишүүд, бүр хэвлэлийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч, Цагаан ордныхон АНУ-ын холбоотон ардчилсан улсуудтай тэрсэлдэж, дарангуйлагчидтай “тэврэлдэн” буруу замаар “будаа тээж” эхэлсэн нь удалгүй “буцахдаа шороо тээх” явдал болон хувирч буйг харуулав.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ФОТО СУРВАЛЖИЛГА: “Жаргал, зовлонгоо хамтдаа туулах хань хамгийн чухал”-ыг илэрхийлэх “Амьдрахуй”

Хятадын алдарт зохиолч “Үй хуа” -гийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэн бүтээсэн “Амьдрахуй” постдрамын жүжгийг найруулагч М.Батбол...

img

8 цагийн дараа

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2025 оны гуравдугаар сарын 24-28-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50878, мөрдөн байцаалтын 3185 х...

img

7 цагийн дараа

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж,  өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах аж...

img

7 цагийн дараа

ШИНЭ нам ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа

ШИНЭ намын ээлжит бус IV дүгээр Их хурал /2025.03.30/ болж 1089 төлөөлөгчдийн 99.3 хувийн саналаар Ардчилсан намд нэгдэх шийдвэрийг ...

img

7 цагийн дараа

Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.24-03.31/  нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд