мэдээ
Д.Энхжаргал: Сурагчид ЭШ-д харандаа, үзүүрлэгч, баллуур авч орж болохгүй

Админ
2025 оны 3 сарын 29

48

Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн Элсэлтийн шалгалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалтай Элсэлтийн шалгалт (ЭШ)-ын талаар ярилцлаа.
-Энэ жилийн ЭШ хэзээ болох товтой байна вэ?
-Элсэлтийн шалгалт зургадугаар сарын 18-наас 21-ний хооронд болно. Шалгалтын бүртгэл 50 хувьтай үргэлжилж байна. Ирэх сарын 20-нд бүртгэл хаагдана.
-Монгол хэл, бичгийн шалгалтад хэдэн хүүхэд бүртгүүлсэн бэ. Шалгалт хэзээ болох вэ. Хэдэн байранд зохион байгуулах вэ?
-Монгол хэл, бичгийн шал галт дөрөвдүгээр сарын 18-19-ний хооронд болно. Энэ шалгалтад нийт 84.952 хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ жилийн шалгал тын онцлог бол 10, 11 дүгээр ангийн сурагчид энэхүү шалгал тыг өөрсдийн хүсэлтээр өгөх боломжтой болсон.
Арваннэгдүгээр ангийн 30 мянга гаруй сурагч, аравдугаар ангийн 12 мянга гаруй сурагч бүртгүүлсэн байна. Бид өмнө нь 35-40 мянган сурагчдын шалгалтыг зохион байгуулдаг байсан бол энэ жил дээрх тоо хоёр дахин нэмэгдэж байна. Энэхүү шалгалтыг улсын хэмжээнд нийт 52 шалгалтын байранд зохион байгуулна.
-Шалгалтын бүртгэлээс хоцорсон бол яах ёстой вэ?
-Бид арванхоёрдугаар ангийн хүүхдүүдийг Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр бүртгэл үүсгээд хандахад нь энэ шалгалт нь сонгогдчихсон байх байдлаар систем дээр зохицуулсан. 1-2 хүүхэд бүртгэлээс хоцорсон гэсэн өргөдөл ирүүлсэн.
-Шалгуулагч босго онооны болзол хангаагүй тохиолдолд дахин шалгалт өгч болох уу?
-Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байдаг. Энэ босго оноог давснаар сурагчид Их, дээд сургуульд элсэх боломжтой. Хэдийгээр энэ босго оноог даваагүй байсан ч зургадугаар сард болох элсэлтийн шалгалтад орох эрх нь нээлттэй. Гэхдээ долдугаар сард Их, дээд сургуульд элсэх боломжгүй болно. Ийм тохиолдолд элсэлтийн шалгалтын оноогоо хадгалж байгаад 12 сард дахин шалгалт өгөөд босго оноогоо давсан бол өвлийн элсэлтээр Их, дээд сургуульд элсэх боломжтой.
-Шалгалтуудын үргэлжлэх хугацаа ямар байх вэ. Хариу нь хэзээ гарах вэ?
-Монгол хэл, бичгийн шалгалт 100 минут үргэлжилнэ. Элсэлтийн шалгалт хичээлээсээ хамааран 80-100 минут байна. Математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 минут, бусад хичээлүүд 80 минут үргэлжилнэ. Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог шалгалт авснаас хойш ажлын 15 хоногийн дотор зарлана.
-Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болсон. Дараагийн элсэлтийн шалгалт хэзээ болох вэ?
-ЭШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар болоод гурван жилийн нүүр үзэж байна. Хоёр дахь удаагийн шалгалтыг арванхоёрдугаар сард зохион байгуулна.
-Монгол хэл, бичгийн шалгалт болон ЭШ-ыг хөгжлийн бэрхшээлтэй сурагчид хэрхэн яаж өгөхөөр зохицуулсан бэ?
-Тусгай хэрэгцээ шаардлагатай сурагчдаас цаг сунгах, шалгалтын материалаа брайл үсгээр хэвлүүлэх болон үсгийн фондыг томруулж хэвлүүлэх, туслах багш гаргаж өгөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгдөг. Шалгалт өгөх хугацааг 20 минут сунгах боломжтой.
-Сурагчид шалгалт өгөхөөр очихдоо ямар, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Монгол хэл, бичгийн шалгалтад сурагчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэхээ авч очих шаардлагатай. Өмнөх оны төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхээ эх хувиар нь авч ирнэ. Элсэлтийн шалгалт өгөх сурагчид шалгалт бүр дээрээ бүрэн дунд боловсолын гэрчилгээ, иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь зэргийг заавал авч очих шаардлагатай. Тэр үед төгсөх ангийн сурагчдын бүрэн дунд боловсролын гэрчилгээ гарчихсан байдаг. ЭШ-ыг 10 болон 11 дүгээр ангийн сурагчид өгөх боломжгүй. 12 дугаар анги төгссөн хүүхэд л элсэлтийн шалгалт өгнө гэсэн журам бий.
-Шалгалт өгөх хугацаанаасаа хоцорсон с урагчдыг дотогш нэвтрүүлэх үү?
-Хоцорсон бол оруулдаггүй журамтай. Учир нь шалгалтын материалаа тараачихсан байдаг учир хоцорсон шалгуулагчдыг оруулдаггүй. Тиймээс шалгалт эхлэхээс 10 минутын өмнө ангид суудлаа эзэлсэн байх шаардлагатай.
-Шалгуулагчийн биеийг металл илрүүлэгчээр шалгаж нэвтрүүлдэг. Гэтэл сурагч ямар нэг аргаар хориотой зүйл авч ороод баригдсан бол ямар арга хэмжээ авах вэ?
-Тийм. Сурагчид ухаа лаг цаг, гар утас, тооны машин, томьёоны хураангуй, ноорог зэргийг авч орохыг хориглодог. Тиймээс сурагчдын биед металл илрүүлэгчээр үзлэг хийж шалгалтын байр луу нэвтрүүлдэг. Хэрэв ямар нэг аргаар гар утас авч орж хуулаад, зураг дараад цахим сүлжээнд нийтэлсэн, шалгалтын материалыг задруулсан бол тухайн сурагчийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх хичээл хүчингүй болдог.
-ЭШ-ын үеэр сурагчдад тараадаг харандаа, үзүүрлэгч зэргийг чанаргүй байдаг гэсэн яриа гардаг?
-Бид шалгуулагчдад стандарт шаардлагад нийцсэн харандаа, баллуур, үзүүрлэгч өгдөг. Чанаргүй байдаг гэдэг нь магадгүй санасандаа хүрсэн оноогоо авч чадаагүй хүүхдүүдийн бусдаас алдаагаа хайсан яриа гэж бодож байна. Унасан бүхэнд шалтаг мундахгүй гэдгийн адил зүйл. Сурагчид өөрсдөө харандаа, үзүүрлэгч, баллуур авч орж болохгүй.
-Шалгалтын үеэр сурагчид ямар алдааг түгээмэл гаргадаг вэ?
-Сурагчид алдаа гаргах нь харьцангуй гайгүй. Гэхдээ өөрсдөө зохиомол сандрал бий болгох, хажуу талын хүүхдээс хуулах оролдлого гаргах, хүний заль мэхэнд автах, баримт бичгийн бүрдэл дутуу байх зэрэг алдааг гаргадаг. Монгол хэл, бичгийн шалгалт болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацааг бага гэлгүй өмнөх оны жишиг даалгавруудаас давтаж, өөрийнхөө сэтгэл зүйг бэлдээрэй. Шалгалтад оролцох бүх сурагчдадаа амжилт хүсье.
Ө.Анхзаяа





Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ
ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслий...
23 минутын өмнө
Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана
Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...
1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...
1 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...
2 цагийн өмнө
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд