Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Б.Цагаанбанди түрүүлэв

trend

Админ

img

2025 оны 3 сарын 29

img

45

news-img

Сумын цолтон залуу бөхчүүдийн 124 дэх удаагийн барилдаанд 576 бөх барилдсанаас Увс аймгийн Түргэн сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-326 анги, Увснуур дэвжээний бөх, сумын заан Батбаатарын Цагаанбанди 10 даван түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд дэвжээний бөх, сумын заан Отгонбаярын Чадалбат үзүүрлэв. Гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын заан Дармаабазарын Мөнхтулга, тавд Ховд аймгийн Булган сумын харьяат, Эв Монгол клуб, Юү Эм Би ХХК, Ховд дэвжээний бөх заан Б.Баярмагнай, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, ЗХ-016 бригад, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан Ч.Даваадорж нар шалгарлаа. Есөд Увсын заан Э.Түмэннасан, Булганы заан Н.Баатархүү, С.Жавхлан, Архангайн залуу бөх Ө.Пэрэнлэйжамц (дархан аварга Г.Өсөхбаярын хүү) нар үлдэв.

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан”-ы шагналыг Архангай аймгийн Хайрхан сумын заан Ч.Даваадоржид, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат залуу бөх Ө.Пэрэнлэйжамцад тус тус олголоо. Шагналыг уламжлал ёсоор Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Хонгорын талын хүчтэн” ҮБХ-ны тэргүүн Алтанцэцэгийн

Ганзориг, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү нар гардууллаа.
Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, аймгийн заан Намсрайн Жамьянсүрэнгийн ач охин бариач Янжиндулам “Цолд ойрхон бөх”-өөр сумын заан Б.Баярмагнайг тодруулан шагнав.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ

ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслий...

img

31 минутын өмнө

Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана

Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...

img

1 цагийн өмнө

Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...

img

2 цагийн өмнө

Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...

img

2 цагийн өмнө

“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд