Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

trend

Админ

img

2025 оны 12 сарын 17

news-img

Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах зорилгоор Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Тус тогтоолоор,

-Эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан,  эрх зүйн зохицуулалтын ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох;

-Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, ашиг сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн шинжтэй, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан дүрэм, журам, тэдгээрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох, өөрчлөх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

ХЗДХЯ-аас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 885 хуулиас хэдэн хуулиар хичнээн эрх олгосон талаар судалгаа хийжээ. Бие даасан 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 315 хуулийн 2403 эрх олгосон заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ шилжүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Хуулиар эрх шилжүүлэх байдал хэт өргөжсөнөөс захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн захиргааны хэм хэмжээний актын тоо тогтмол өсөж байна.

Тухайлбал, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актын тоо 2010 онд 681 байсан бол 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2724  болж, энэ хугацаанд дөрөв дахин нэмэгджээ.

Тус тогтоолтой холбогдуулан хагас жилд 1000 журам хүчингүй болгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа

Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан, төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар Ажлын хэсгийн ахлагч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын дарга Б.Цэнгэл танилцууллаа. Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулсан гэсэн мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр өглөө.

Ажлын хэсгээс татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон банкнаас гаргуулах авлагыг бууруулах, авлагад тооцсон хөрөнгийн цаашдын ашиглалт, зориулалтыг тогтоох болон төрийн байгууллагуудын зайлшгүй хэрэгцээнд нийлүүлэх, шилжүүлэх, худалдан борлуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, тодорхой үр дүнд хүрчээ.  Хөрөнгө буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулжээ. Танилцуулгатай холбогдуулан;

-“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-аас “Хөтөл” ХХК-д олгосон чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулах, “Хөтөл” ХХК -аас “Цемент шохой” ХХК-д оруулсан 275.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Цемент шохой” ХХК- энгийн хувьцаа нэмж гарган “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д эзэмшүүлэх;

-Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрт хураагдсан Шинэ яармаг хотхонд байрлах 924 м.кв талбай бүхий 2.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлчилгээ, оффисын зориулалттай, дотор засал нь дуусаагүй барилга, “Пирамид орд” ХХК-иас зээлийн өр төлбөрт санал болгосон, 648 м.кв талбайтай хоёр давхар цэцэрлэгийн зориулалттай, 100 хүүхдийн хүчин чадалтай, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Боловсролын сайдын багцад суулгах замаар боловсролын салбарт цэцэрлэгийн зориулалтаар ашиглах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн туха...

img

6 цагийн дараа

Дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн дараах хэлэлцэн шийдвэрлэлээ. Тө...

img

6 цагийн дараа

Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан боллоо. Энэ үеэр Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн Ж.Энхбаяр “Эд...

img

5 цагийн дараа

Төв талбайд мөсөн хотхон урлаж байна

Шинэ жилийн баярыг тохиолдуулан төв талбайд мөсөн хотхон урлаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөө...

img

5 цагийн дараа

О.Уранбаяр: Цаг дуусах мөчид ганц л тэсэрье гэж бодсон

Спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн тун ч сонирхолтой, уран барилдаан Токиогийн их дуулгын хүрэл медалийн төлөөх агшин ба...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд