Улаанбаатар

weather

Loading weather data...

3 сарын 31

Валютын ханш

value

мэдээ

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай боллоо

trend

Админ

img

2025 оны 3 сарын 29

img

95

news-img

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, диализийн тасагтай боллоо.

Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа болон холбогдох албаныхан оролцлоо.

Тодруулбал, өргөтгөлийн барилгад диализийн тасаг иргэдэд үйлчилнэ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай болсноор хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ өргөжиж, бөөрний архаг цочмог дутагдлын эмчилгээ, үйлчилгээнд ахиц гарна. Өөрөөр хэлбэл, хавдрын химийн эмчилгээ хийх боломж бүрдэж байна. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, чадварыг дээшлүүлэх бусад эмнэлгийн болон резидент эмч нарыг дадлагажуулах, сургалт, судалгааны цар хүрээ нэмэгдэнэ. Өргөтгөлийн барилгыг дүүргийн хөрөнгө оруулалтаар “Жи Би Ти Эм Жи” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.

Дашрамд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 2024 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 292 сая төгрөгийн өртөг бүхий дөрвөн ширхэг гемодиализийн аппарат, 2025 оны хөрөнгө оруулалтын төсвөөс 1.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэн ажилласан байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ

ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслий...

img

25 минутын өмнө

Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана

Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...

img

1 цагийн өмнө

Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...

img

1 цагийн өмнө

Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...

img

2 цагийн өмнө

“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд