мэдээ
З.Санждорж нарын хурлыг дахин хойшлуулжээ

Админ
2025 оны 3 сарын 29

140

Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарт холлбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр товлогдсон ч ирэх дөрөвдүгээр сарын 24-ныг хүртэл дахин хойшлуулсан байна.
Шалтгаан нь өмгөөлөгч нарын хүсэлтээр ийнхүү шийдвэрлэжээ. Өмнө нь шүүх хурал олон удаа хойшилж ” прокурор сургалттай”, “шүүгч хэргийн материалтай танилцана” зэрэг шалтгаантай байв.
Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарыг “Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан” гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг. уг хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн билээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.





Хиймэл оюуны элч нарыг бэлтгэж эхэлжээ
ЦХИХХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран орон даяар 1000 залуу манлайлагчийг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүлжээ. Төслий...
16 минутын өмнө
Энэ баасан гаригт хилийн зарим боомтууд түр хаана
Хилийн боомтуудын 2025 оны дөрөвдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Дөрөвдүгээр сарын 4 буюу энэ баасан гарагт БН...
1 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. ...
1 цагийн өмнө
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэл, хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад, гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэл...
2 цагийн өмнө
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг ирэх сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуулна
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сарын 4, 5, 6-ны өдрүүдэд толилуул...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд