мэдээ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох нэр дэвшигчийн сонсгол болно

Админ
2025 оны 3 сарын 31

1

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдах тул нэр дэвшигчийн сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, ажиглагч овог, нэр, холбогдох утасны дугаар, нэр дэвшигчдээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг бүртгэлийн хуудасны дагуу бөглөж илгээн бүртгүүлнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цаг хүртэл цахимаар эсвэл шуудангаар бүртгүүлнэ үү.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
Нэр дэвшигчдийн мэдээлэл: Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Б.Рагчаагийн мэдээлэлтэй танилцана уу.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-312, Нийгмийн бодлогын байнгын хороо. /Лавлах утас: 51-261029/
Цахим шуудангийн хаяг: tsogzolbayarb@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.





Дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км зам туулсан амжилтаар гүйлтээ зогсоожээ
Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв аймаг болон нийслэлийн 3 дүүргийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд ту...
7 цагийн дараа
GUYS хамтлаг GOOD LUCK дууныхаа клипийг шинэчлэн цацлаа
Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлагийнхан нэгэн сюрприз бэлдээд байгаа билээ. 28 жилийн түүхэ...
6 цагийн дараа
“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай
“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...
6 цагийн дараа
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2200, эмнэлэгт 344 хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
6 цагийн дараа
ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна
Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах зорилгоор таван эмч, гурван су...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд