Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 02

Валютын ханш

value

мэдээ

ТББХ: Хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэж, Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

trend

Админ

img

2025 оны 4 сарын 01

img

91

news-img

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.01/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг тодотгоод, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл бүрээр санал хураалт явууллаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүдээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт “Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулаад, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Уг тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан байгуулахаар тусгажээ.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нарыг ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01, 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй, 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны саналууд дэмжигдээгүй. Байнгын хорооны гишүүд мэргэжлийн байнгын хороон дээр гаргасан шийдвэрээ хамгаалдаг байх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны  01, 03 дугаар дүгнэлтүүд улс төрийн том үр дагавартай шийдвэрүүд. Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт бол сонгуулийн жил эхэлснээс хойш УИХ-ын гишүүд ямар ч тайлан уулзалт хийж, хэвлэмэл материал тайлан тарааж болохгүй гэж гарсныг нэгдсэн хуралдаанаар хүлээгээд авсан. Одоо Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авсантай холбогдуулан 15 хоногийн дотор хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх болж байна.

Ажлын хэсэгт манай Байнгын хороонд харьяалагдаж байгаа улс төрийн намуудын төлөөлөл багтсан байна. Хуулийн төсөл боловсруулах хугацаа бага байгаа учир ажлын хэсэгт багтсан гишүүд намын бүлэг дээрээ ярилцаад, Цэцийн дүгнэлтийн дагуу хуулиа хэрхэн өөрчлөх талаар саналаа ирүүлээрэй гэлээ.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Маргааш “хайрын өнгө” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно

Дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг Олон улсын уран бүтээлчдийн баярын өдөр болгон тэмдэглээд даруй 8 дахь жилдээ...

img

4 цагийн дараа

Газар хөдлөлтийн улмаас 2886 хүн амиа алджээ

Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2886 болж, 4639 хүн гэмтэж бэртсэнээс гадна 373 хүн сураггү...

img

4 цагийн дараа

ЦЕГ: Гадаадад зорчихдоо бичиг баримт, мөнгө, эд зүйлсээ гээх тохиолдол нэмэгдэж байна

Хилийн чанадад зорчих явцдаа бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдол нэмэгдэж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Тодруулбал...

img

3 цагийн дараа

Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл энэ оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ. Энэ ...

img

3 цагийн дараа

МАН-ын бүлэг: Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сай...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд