мэдээ
13 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ

Админ
2025 оны 4 сарын 03

63

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн Эсрэг Үндэсний Дүрмийн дагуу үндэсний бөхийн тамирчдаас допингийн хяналтын зорилгоор тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээнд биологийн сорьц цуглуулан авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн итгэмжлэгдсэн ХБНГУ, БНСУ, Швейцарь улсын лабораторид хүргүүлэн шинжлүүлэв.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага нь допингийн шинжилгээний үр дүн, зөрчил, авсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүргийнхээ хүрээнд нээлттэй мэдээллээ. Үүнд:
- Шинжилгээний үр дүн
- Допингийн зөрчил гаргасан тамирчин болон холбогдох этгээдийн мэдээлэл
- Илэрсэн хориглосон бодис, хориотой арга
- Тухайн тамирчинд оноосон шийтгэл болон түр түдгэлзүүлэлт хийсэн талаар
Мөн допингийн шинжилгээнд зөрчил илэрсэн тамирчдад дүрмийн дагуу дараах эрхийг ханган ажиллаж байна.
- Лабораторийн шинжилгээний хуудас, А сорьцын баримт бичгийн багцыг нэмэлтээр авах
- В сорьцыг шинжлүүлэх
- Тайлбар өгөх
- Допингийн Эсрэг Үндэсний Дүрмийн хүрээнд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
Монгол Улсад допингийн эсрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлж, үндэсний бөхийн нэр хүндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна.
Допингийн эсрэг хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг олон нийтэд тухай бүрд нь хүргэн ажиллах болно.





Иргэдийн эрмэлзэл, зоригийг мохоох үйл явц өнөөдөр хүчээ авч байна
Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл нь “Иргэд өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ нийгэмд чөлөөтэй илэрхийлдэг байх эрх чөлө...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
07-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 08-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-н...
7 цагийн дараа
ТОЙМ: “Энэ намын ах нар эгэл бор гишүүддээ итгэж байгаагүй учраас…” хэмээн өгүүллээ
“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан нам үүсэн бай...
7 цагийн дараа
Сонгинохайрхан дүүрэгт хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна
СХД 43 хорооны нутаг дэвсгэрт хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна. Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрл...
10 цагийн өмнө
TikTok-ыг хориглох хугацааг дахин хойшлуулжээ
Хятадын ByteDance компанид TikTok нийгмийн сүлжээний талаар тохиролцоонд хүрэхэд дахин 75 хоногийн хугацаа өгсөн гэж АНУ-ын Ерөнхий...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд