мэдээ
TikTok-ыг хориглох хугацааг дахин хойшлуулжээ

Админ
2025 оны 4 сарын 06

56

Хятадын ByteDance компанид TikTok нийгмийн сүлжээний талаар тохиролцоонд хүрэхэд дахин 75 хоногийн хугацаа өгсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ. Ингэснээр TikTok-ыг Америкийн компанид худалдах эс бөгөөс уг платформыг АНУ-д хэрэглэхийг хориглох шийдвэр хэрэгжиж эхлэх хугацаа 75 хоногоор хойшиллоо.
Д.Трамп Truth Social хаягтаа бичихдээ, манай засаг захиргаа TikTok-ыг “аврах” гэрээ хэлэлцээрийг байгуулах чиглэлд шаргуу ажиллаж байгаа бөгөөд бид асар их ахиц дэвшил гаргасан гэв. АНУ-ын эрх баригчид хэлэлцээрийн талаар дөрвөн өөр бүлэгтэй харилцаа холбоотой ажиллаж байгааг тэрбээр дурдсан боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Мөн холбогдох хэлэлцээрийг байгуулахын тулд Хятадын тал болон TikTok-той хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа нэмж хэлжээ.
Өнгөрсөн онд Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргаа Америк дахь үйл ажиллагааг нь хариуцах компанийг олох шаардлагыг ByteDance компанид тавьсан бөгөөд эс бөгөөс нэгдүгээр сарын 19-нээс уг платформыг хориглохоор шийдвэрлэсэн юм. Харин Д.Трамп нэгдүгээр сард тангараг өргөсөн даруйдаа уг хугацааг 75 хоногоор хойшлуулах зарлигт гарын үсэг зурсан билээ.
Bytedance компанийн зүгээс нийгмийн сүлжээгээ худалдахгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж, платформыг үргэлжлүүлэн хэвийн ажиллуулах боломжит шийдлийн талаар АНУ-ын засгийн газартай хийж буй хэлэлцээнд тодорхой асуудлууд тулгарсаар байна гэж баасан гарагт мэдэгджээ. Америкийн хэд хэдэн компани TikTok-ыг худалдаж авах санал тавьсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа юм.





Трампын импортын татвар
АНУ-ын сонгогчид ерөнхийлөгчөө албан тушаалдаа орсноос хойш,эхний 100 өдөр өнгөртөл эсэргүүцэж, шүүмжилддэггүй байсан уламжлал энэ у...
8 цагийн дараа
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон сумдад үйл ажиллагаа явуулж буй “Ху...
7 цагийн дараа
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгдэж, 118 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний ла...
7 цагийн дараа
Ардчилсан намын 35 жилийн ойн их хурал Соёлын төв өргөөнд болно
Ардчилсан нам өнөөдөр /2025.04.07/ 12:00 цагт ээлжит Их хурлаа хийхээр товлосон. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр х...
7 цагийн дараа
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэгл...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд