мэдээ
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ

Админ
2025 оны 4 сарын 07

22

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Цахим Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон сумдад үйл ажиллагаа явуулж буй “Хурдан төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг хялбаршуулан, цахим хэлбэрт шилжүүлсэн “Киоск машин”-ыг хүлээлгэн өгчээ.
Ингэснээр Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болж байна. Нийт өртөг нь 230 сая төгрөгийн өртөг бүхий киоск машиныг Төв аймгийн иргэд, олон нийтийн санал хүсэлтэд үндэслэн Төв аймгаас төвийн бүсэд сонгогдсон гишүүдийн санал санаачилга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны дэмжлэгтэйгээр хурдан шийдвэрлэжээ.
Сум бүр киоск машинтай болсноор төрийн байгууллагын 35 нэр төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрээр, түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаагаас гадна иргэд цаг хугацаа, түлш шатахуун, хөрөнгө санхүүгээ хэмнэх давуу тал бий болж байна.
Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зүгээс сумын ИТХ-ын дарга нарын албан хэрэгцээнд зориулан зөөврийн компьютер гардуулан өгсөн бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хүн амын төвлөрөл ихтэй ч интернэтийн сүлжээ муутай Батсүмбэр сумын Баянгол баг, Заамар сумын Хайлааст баг, Мөнгөнморьт сумын дунд сургууль, Жаргалант сумын Загдал, Талбулаг багт “Старлинк” төхөөрөмж гардуулжээ.





Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 18-нд эхэлнэ
Энэ удаагийн Монгол хэл бичгийн элсэлтийн шалгалтад нийт 85 мянган шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалт энэ сарын 18-ний өдөр орон ...
6 цагийн дараа
Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргажээ
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага ногдуулах т...
5 цагийн дараа
Маргаашнаас гандангийн лам нарын хийсэн гурилтай шөлөөр үйлчилнэ
“UB food” фестиваль энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ. Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлы...
5 цагийн дараа
“UB food” фестиваль төв талбайд үргэлжилж байна
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын...
5 цагийн дараа
ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд