Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Ноолуурын үнэ энэ хавар 130 мянгаас илүү өсөхгүй гэв

trend

Админ

img

2025 оны 4 сарын 09

img

111

news-img

Ноолуурын үнэ ханш ямар байгаа талаар Улаанбаатар хот дахь түүхий эдийн төвлөрсөн цэг “Эмээлт” захаас сурвалжиллаа. Энэ жилийн тухайд “Эмээлт” зах дээр ноолуур кг нь 150 мянгаас эхэлсэн ч өчигдрийн байдлаар кг нь 120-130 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан нь ноолуурын борлуулалтад эрс нөлөөлж, үнэ унах шалтгаан болж байна хэмээн “Эмээлт” захын ченж нар хэлж байсан юм. Бид “Ноолуур авна” гэсэн хаягтай хэсэг газар луу ороход эл хуль, ноолуурын агуулахууд нь хоосон харагдлаа. Зүүн аймгийн малчид ямаагаа самнасан ч ноолуурын үнэ тогтоогүй байгаа учраас нийлүүлэх нь бага байгаа гэлээ. Зарсан ч ойр зуурын хэрэглээндээ зориулж хэдхэн килограмм ноолуур тушаачихаад явж байна гэв.

Ноолуурын үнэ унаж тогтсон ханш гараагүй учраас малчид, ченж нар хүнд байдалд орчихоод байна

Ийнхүү хэд хэдэн ноолуурын ченжтэй ярилцаж явсаар “Жавхлант сүрэг” компанийн ченжээс ноолуурын үнэ ханшийн талаар тодрууллаа.

-Энэ жил ноолуурын үнэ ямар байна вэ?

-Тогтсон ханш ерөөсөө гараагүй байна. Одоогоор 120-130 мянгатай л байна. Хэрвээ ханш гараад ирвэл бид авдгаараа аваад, зараад явна.

-Өдийд ноолуур гараад, үнэ нь тогтчихсон байдаг шүү дээ. Гэтэл яагаад ноолуурын үнэ тогтоогүй байна вэ. Үүнтэй холбоотой малчид ноолуураа нийлүүлэх нь багасаж байна уу?

-Засгийн газраас бүх ноолуурыг угааж, самнаж гаргана гэсэн шийдвэр гаргачихсан. Тэгэхээр ямар ч сонголтгүй болчихож байгаа юм.

Ноолуурын үнэ унаж, тогтсон ханш гараагүй учраас малчид бид, ченж нар хүнд байдалд орчихоод байна.

Өмнө жилийнх шиг хэвийн гаргаж байсан бол өдийд ханш нь гарчихсан байгаа. Хямдхан авахаар малчдыг гомдоочих гээд, үнэтэй авбал өөрсдөө шатчих гээд байж байна. Угааж гаргана гэвэл эхлээд угаагаад, дараа нь хялгасыг самнана. Самнахын тулд урдаас машин оруулж ирнэ. Самнах ажлыг дотоодын үйлдвэр л хийнэ. Гэсэн ч дотоодын үйлдвэрүүд чадахгүй шүү дээ. Тийм мөнгөтэй хүн ч байхгүй. Гадаадын хүмүүс өөрсдийн хөрөнгөөрөө босгоод тэдний мэдэлд л байдаг зүйл. Үндсэндээ хамаг бохир нь эндээ үлдээд цэвэр ноолуур нь гадагшаа гардаг. Засгийн газрын шийдвэр л ийм байдалд оруулчихлаа гэж бодож байна. Ченж нар байхгүй бол түүхий эд гадагшаа гарахгүй шүү дээ. Малчид өөрсдөө үйлдвэртээ өглөө гэхэд Монголын үйлдвэр ноолуурынхаа 30 хувийг ч авч чаддаггүй. Манайхан Монголын үйлдвэрүүд их л сайн авдаг гэж боддог юм шиг байна лээ.

-Дотоодын үйлдвэрүүд ноолуураа авчихсан байгаа юу?

-Дотоодын үйлдвэрүүд ноолуу раа аваад бараг ханачихсан. Дотоодын үйлдвэр гэвэл хэдхэн л үйлдвэр бий. “Говь кашмер”, “Ханбогд кашмер”, “Сор кашмер” гээд. Тэгээд үлдсэнийг дандаа л Хятад руу гаргана шүү дээ.

-Одоо байгаа ханшнаас ноолуурын үнэ өсөх болов уу?

-Ноолуурын үнэ энэ хавар 130 мянгаас илүү өсөхгүй л болов уу.

-Таны хувьд одоогоор хэр ноолуур аваад байна вэ. Ноолуурын чанарын хувьд ямар байна?

-Би 2-3 тонн ноолуур авсан байгаа. Одоо бол аваагүй зогссон байна. Чанарын хувьд цас бага газрын ноолуур чанар муутай, шороо ихтэй ирдэг. Баруун аймгууд цас их унасан болохоор чанар нь гайгүй байх. Өгье гэсэн хүмүүс зөндөө л ирж байна. Гэхдээ үнэ ханш нь болохгүй байгаа учраас яваад л өгч байна.

-Тэгвэл аль аль талдаа хүлээлттэй байгаа байх нь?

-Тийм ээ. Аль аль талдаа л хүлээлттэй, Засгийн газрыг хараад л байж байна. Уг нь угааж, самнуулахгүй шууд гаргана гэсэн шийдвэр гарчих юм бол хүн болгон хөдлөх гээд байх шиг байна. Гадуур харахаар ноолуур авч байгаа газар ховор байгаа биз дээ. Ямар сайндаа бид зүгээр сууж байхаар гээд агуулахынхаа хаалгыг онгойлгочихсон байж байна. Өдийд манай энэ агуулах дүүрэн байдаг юм. Аргагүйн эрхэнд малчид бензин тосны мөнгө хэрэгтэй гээд хэдэн шуудайтай ноолуур авчирч өгөөд л явж байна. Уг нь зүүн аймгууд самнаад дуусчихсан хэрнээ ноолуураа өгсөн хүмүүс ховор, малчдын гар дээр л байна. Харин саяхан зүүн аймгаар дотоодын хэдэн компани очоод ноолуураа авчихаад ирсэн байх.

-Өмнө жилийн ноолуурын ханш ямар байсан юм бэ?

-Өмнө жил Дорнод, Сүхбаатар луу кг нь 190 мянга хүрсэн. Энэ жил Дорнод руу 165 мянга байсан бол сая бараг 150 мянга болоод унасан сураг сонсогдсон. Баруун аймаг руу одоо л ямаагаа самнаад эхэлж байх шиг байна. Одоогийн байдлаар зүүн болон говийн аймгуудын ноолуур гарсан ч үнэ нь төдийлөн өндөр биш байгааг “Эмээлт” зах дээр таарсан Хэнтий аймгийн малчин хэлж байсан юм. 2023 онд зүүн аймгуудад ноолуурын үнэ нэг кг нь 160 мянгаас, 2024 онд 185 мянгаас эхэлж байсан. Тэгвэл энэ жил 160 мянгаас эхэлсэн ч цааш өсөлгүй унаж, 145-150 мянга болоод байгаа аж.

Малчин Н.Дарви: Ноолуурын ханш өсөхгүй бол малчид бид л хохирно

Малчдын хувьд малынхаа ашиг шимийг хүртдэг үе нь хаврын ямаа самналтын үе гэдэг. Харин энэ жилийн тухайд ноолуурын ханш бага байгаа нь малчдад хүнд тусна хэмээн Булган аймгийн Рашаант сумын малчин хуучилсан юм. Булган аймгийн хувьд ноолуур гарч эхлээгүй гэсэн бөгөөд Булганыхан одоо л ямаагаа самнаад эхэлж байгаа аж. Тэрээр “Манай аймагт одоо л ноолуур гарч эхэлж байна. Сураг сонсох нь ээ кг нь 150 мянга орчим байгаа гэж сонссон. Зурагтаар харахаар энэ жил ноолуураа самнаж, угааж гаргана гэсэн юм яриад байсан. Энэ нь ноолуурын үнэд нөлөөлдөг л байх гэж бодоод байна. Хэрвээ түүхий чигээр нь гаргасан бол бидэнд л хэрэгтэй байх. Малчид бид чинь хаврын цагт ямааныхаа ноолуураар л таван төгрөгтэй залгаж байгаа шүү дээ. Өвөл малын тэжээлээс эхлээд өр тавьсан учраас тэрийгээ төлөхөөс эхлээд мөнгөний хэрэг их л гардаг юм. Хэрэв ноолуурын үнэ ханш өсөхгүй бол малчид бид л хохирно” гэсэн юм.

Манай улс жилд 10 мянган тонн ноолуур хураадаг бөгөөд үүнийхээ 30 орчим хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог. Харин үлдсэнийг нь экспортолдог. Тэгвэл энэ талаар Монголын ноос ноолуурын холбоо мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дайн, дэлхийн эдийн засаг, геополитикийн асуудлаас шалтгаалж Европын болоод олон улсын зах зээл дээр ойлгомжгүй байдал үүссэнээс манай ноолуурын салбарт ч мөн ийм нөхцөл байдал бий болоод байна. Зах зээлийн үнэ нь гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалан тогтдог тул төр засгийн аливаа шийдвэр, Монголын ноос ноолуурын холбоо, холбооны гишүүн үйлдвэр, компаниуд нь түүхий ноолуурын үнэд нөлөөлөх боломжгүй юм” гэжээ.

Малчдын орлогын эх үүсвэрийн дийлэнхийг н оолуурын орлого эзэлдэг. Тэгвэл энэ хавар ноолуурын үнэ төсөөлснөөс бага тогтсоноор малчид гомдолтой байгаагаас гадна ноолуураа зарахгүй дарж өнжүүлэх эрсдэлтэй байна. Мөн одоо байгаа ханшнаас буурна уу гэхээс ноолуурын ханш өсөхгүй байх хандлагатай байгааг ченжүүд онцолж байлаа.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын Хүндэтгэлий...

img

1 цагийн өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга ...

img

2 цагийн өмнө

Улаанбаатар хотын циркийн өдрүүд хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна

Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 22-ныг дуустал өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт болно. Тодруул...

img

3 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын...

img

3 цагийн өмнө

НЭМҮТ: Өнгөрсөн долоо хоногт угаарын хийн цочмог хордлогод 8 хүн өртсөн

Угаарын хордлогын дөрөвдүгээр сарын 15-16-ны тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс хүргэлээ. Тухайн хугаца...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд