Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

ЗТЯ: Улсын хэмжээнд зам тээврийн ослоор 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна

trend

Админ

img

2025 оны 4 сарын 08

img

82

news-img

Зам, тээврийн яамнаас хэвлэлийн бага хурал хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, иргэд олон нийтэд цаг үеийн асуудлаар нээлттэй мэдээлэл өглөө

Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын дарга М.Энхболд “Энэ үед даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд их хэмжээгээр нэмэгддэг. Эвдрэл гэмтлээс үүдэж, иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломжгүй болж, осол гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдрэх аюултай. Ер нь авто замын эвдрэл, гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг. Бид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны өдөр шатахуун тээвэрлэгчидтэй мөн уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын талаар мэдээлэл өгч, ойлголцолд хүрсэн. Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг.

Энэхүү стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм. Уг 44 тоннын стандарт 2002 оноос хойш мөрдөгдөж байгаа. Энэ хугацаанд цөөнгүй удаа шинэчлэгдэж, батлагдсан ч мэргэжилтнүүд, хувийн хэвшлийхэнтэй зөвшилцсөний эцэст баталдаг. Уг стандартыг зөрчсөн тохиолдолд юу юугүй торгоод байдаггүй. Юуны өмнө зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, дараа нь албан шаардлага хүргүүлдэг, эцэст нь торгуулийн арга хэмжээ болон үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авдаг. Энэ оны эхний улирлын байдлаар автотээврийн чиглэлээр 404 зөрчлийг илрүүлсэн. 380 зөрчилд сануулах арга хэмжээ, үлдсэнд нь албан шаардлага хүргүүлсэн. Төлбөрийн хэмжээ эхний улиралд 4 сая 900 мянга орчим төгрөгийн торгууль ногдуулсан. Цаашлаад авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар төлөвлөж байна” гэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Т.Эрхэмбаатар “Өнгөрсөн гуравдугаар сард Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, Говьсүмбэр, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгч ажилласан.

Ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын болон орон нутгийн чанартай автозамд хяналт шалгалт хийж, нийт 350 тээврийн хэрэгсэл шалгаж, жин хэмжээ хэтрүүлсэн болон шөнийн цагаар орон нутгийн, гэрэлтүүлэггүй замд хурд хэтрүүлэх, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх дүрэм зөрчсөн 67 зөрчилд шийтгэл ногдуулсан. Гэсэн ч ослын тоо буурахгүй байна. Статистик хэлэхэд, 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж, үүнээс 2520 хүн хөнгөн болон хүндээр бэртэж, гэмтэж, 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна гэсэн харамсалтай тоо мэдээ гарсан. Иймд даац хэтрүүлэх нь зөвхөн тээвэрчдийн асуудал бус тус замаар зорчиж буй нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм” хэмээн ярилаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км зам туулсан амжилтаар гүйлтээ зогсоожээ

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв аймаг болон нийслэлийн 3 дүүргийн нутаг дэвсгэрийг хөндлөн гулд ту...

img

8 цагийн дараа

GUYS хамтлаг GOOD LUCK дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлагийнхан нэгэн сюрприз бэлдээд байгаа билээ. 28 жилийн түүхэ...

img

7 цагийн дараа

“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай

“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...

img

6 цагийн дараа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2200, эмнэлэгт 344 хэвтэн эмчлүүлж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...

img

6 цагийн дараа

ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна

Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-д хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах зорилгоор таван эмч, гурван су...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд