Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 9.1 хувьтай гарлаа

trend

Админ

img

2025 оны 4 сарын 16

img

41

news-img

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.

ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар” Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 8.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.5 хувиар, барааны бүлгийн үнэ 6.7 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.6 хувиар өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны гуравдугаар сард 6.2 хувь байсан бол 2025 оны гуравдугаар сард 9.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 2.9 нэгж хувиар өсжээ. Ингэж өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 11.0 хувь),
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.8 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 14.6 хувь,
  • Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртг...

img

8 цагийн дараа

Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь

2025 оны тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах болон түр хаах цагийн хуваарийг танилцуулж байна.

...
img

7 цагийн дараа

Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Анандбазарыг сонгожээ

Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль өнөөдөр боллоо. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар тодорч,...

img

7 цагийн дараа

Генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, алтан мөрдэстэй генералууддаа хүндэтгэл үзүүлдэг...

img

6 цагийн дараа

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж байна

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймгийн спорт цогцолборт болж байна. Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүсчилс...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд