гадаад
Украинчууд оросуудаас хариугаа авав

Админ
2025 оны 4 сарын 18

568

Украины 67 настай, дэслэгч генерал Владимир Николаевич Артюх Сумы хотын төвд байрлах театрын байранд Зэвсэгт хүчний 117 дугаар бригадын дайчдад шагнал гардуулах ёслол зохион байгуулах гэж байгаа нь оросуудад тодорхой болсон тул хоёр баллистик пуужингаар цохилт өгч, 35 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд, 129 хүн гэмтэж бэртсэний 17 нь хүүхэд байсан юм. Иймээс Украины Зэвсэгт хүчин 67 настай дэслэгч генерал Артюхийг албан тушаалаас нь огцруулж, Сумы хотыг буудах ажиллагаанд оролцсон Оросын Зэвсэгт хүчний 448 дугаар пуужингийн бригадын Курск муж дахь байнгын байршилд цохилт өгч удирдлагын байр, пуужингийн агуулахыг нь дэлбэлсэн билээ.
Тэгвэл Украины арми энэ сарын 16-ны лхагва гаригт мөн Сумы хотын цохилтод оролцсон Иваново мужийн Шуя хот дахь Оросын пуужингийн цэргийн 112 дугаар бригадын байршилд дроноор цохилт өгөв. Шуягийн цохилтын хэд хэдэн видео олон нийтийн сүлжээгээр тархаж, Украины “Люти” дронууд бай руу шумбаж, дараа нь хүчтэй дэлбэрэлтүүд болж байгааг харуулсан байна. Мөн өмнө нь Шуяа дахь пуужингийн ангид алба хааж байсан Оросын цэрэг тэдний цэргийн хуаранг дронууд оносон гэдгийг BBC-д мэдээлсэн байна. Шуя хотоос Украины хилийн хамгийн ойр цэг хүртэлх зай нь шулуун шугамаар 700 орчим км байдаг аж.
Украины Цэргийн тагнуулын газрын дарга Кирилл Буданов өмнө нь “Сумын төв рүү харвасан “Искандер-М/КН-23” баллистик пуужинг Оросын 112, 448 дугаар пуужингийн бригадын багийнхан Воронеж, Курск мужийн нутаг дэвсгэрээс харвасан” гэж мэдэгдэж байсан юм.
Кремлийг дэмжигч Telegram сувгууд “Оросын командлал 448 дугаар пуужингийн бригадын эсрэг хийсэн Украины цохилтыг тоохгүй байснаас 122 дугаар анги дахин их хэмжээний хохирол хүлээв. Өмнө нь тохиолдож байсан ийм явдал дахиад л давтагдаж байна. Бид Сумыд халдсаны дараа Украин ямар нэгэн хариу арга хэмжээ авах нь ойлгомжтой байсан” гэж мэдээлжээ. Тухайлбал, Оросын “Северный канал” Telegram суваг “БХЯ-ны мэдээлснээр Курскийн нутаг дэвсгэр дээр Украины 109 дроныг сөнөөсөн гэжээ. Учир нь хэдийг сөнөөсөн нь бус хэд нь сөнөөгдөхгүй үлдэж цааш ниссэн нь чухал юм. Украин 150 гаруй дрон Клюква руу нисгэсэн. Өөрөөр хэлбэл, дор хаяж 41 дрон өөрийн бай руу ниссэн байна. Би манай пуужингийн 448 дугаар бригад бүрэн устсан гэж хэлэхгүй. Учир нь энэ бол том бригад, Курск мужид тэдний багахан хэсэг л байрладаг. Гэхдээ энэ бригад бүрэн зайлсхийх боломжтой ийм том алдагдал хэзээ ч хүлээж байгаагүй юм. Гэтэл энэ явдлын дараа манай пуужингийн 112 дугаар бригад бас хохирол хүлээв” гэж мэдээлжээ.





Ази, Номхон далайн бүсийн “Аспак-2025” чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна
НЗДТГ-ын санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан ...
5 цагийн өмнө
Өнгөрсөн онд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи импортолжээ
Тамхины хяналтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл өглөө. Тэрээр “Евразийн эдийн засгийн хэлэлцээртэй х...
6 цагийн өмнө
Т.БААСАНСҮРЭН: Улс нийгэм, хүн төрөлхтөн оршин тогтнож байгаа цагт сонин, сэтгүүл байсаар л байх болно
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч, шүүмжлэгч Т.Баасансүрэнтэй цаасан хэвлэлийн ач холбогдо...
6 цагийн өмнө
Хоёрдугаар эмнэлэг элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслаа амжилттай хийжээ. Тус тө...
6 цагийн өмнө
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гаригт болно
Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд