Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

О.Амгаланбаатар: Улс орнууд Ерөнхийлөгчөө хэрхэн сонгодгийг судалж байна

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 4 сарын 23

img

55

news-img

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай ярилцлаа.

————————————————————————

-Ардчилсан нам хамтарсан засагт орж ажиллаж байгаа. Гэвч танай намын сайд нараас өргөн барьсан зарим хууль, хэлэлцээрийг олон нийт эсэргүүцэж байх шиг байна. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэгдүгээрт, Ардчилсан намаас хуулийн төсөл өргөн бариагүй. Яах вэ, манлайлаад явж байгаа хүмүүс нь Ардчилсан намын сайд нар буй учраас тэгж харагдаад байгаа байх. Нийгэмд асуудал дагуулаад байгаа онгоцны шатахуун, Биржийн хууль, чөлөөт худалдааны гэрээ зэргийг Засгийн газраас оруулж ирж байгаа. Түүнээс биш манай намаас оруулж ирээд байгаа юм байхгүй. Уг нь бол АН-ын бүлэг, Улс төрийн зөвлөл дээр эдгээр асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан ч тэгсэнгүй. Харин бүлгийн хувьд завсарлага аваад хэлэлцье гэсэн зарчим руугаа явж байх шиг байна.

-Хэдийгээр танай намын сайд нар ч гэсэн хувь гишүүдийнхээ хувьд эсэргүүцэж буй бол түүнийгээ илэрхийлж байгаа юу?

-Эсэргүүцлээ илэрхийлээд явж байгаа. Дэлхийд гардаг ганц гарц болох онгоцны буудлаа нэг улсад 20 жилээр найр тавиад өгчихдөг юм гэж юу байсан юм. Энэ чинь болохгүй. Дээрээс нь “Нүүрсний хулгай” гээд монголчууд бүгдээрээ жигшин зэвүүцсэн. Гэтэл яг тэрний дараагийн загварыг угсрах гээд УИХ руу оруулж ирж байгаа нь үнэхээр байж болшгүй зүйл. Тэгээд бартердана гээд сайхан зүйл юм шиг ярьж байна. Ийм утгагүй гэрээ барьчихаад оруулж ирж байгаад миний хувьд эсрэг байр суурьтай байгаа.

-Засгийн газраас бүтээмжийн болон хяналтын менежерүүдийг томилж байгаа. Гэвч эдгээрийн ихэнх нь АН-аас томилогдож байна гэсэн шүүмжлэл гарч байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ард түмэн юу хүсч байна, төр ямар байх ёстой вэ гэхээр аль болох л цомхон, дарга нар нь цөөн байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголд дарга нарын тоо хэрээс хэтэрлээ. Би Ерөнхий сайдад асуулга тавих гэж байгаа. Ер нь жилд нэг удаа малаа тоолж болоод байгаа юм чинь одоо нэг удаа даргаа тоолъё. Дээрээс нь хуульд байхгүй албан тушаалуудыг бий болгоод байгууллага бүр дээр бүтээмжийн, хяналтын менежер гэсэн дарга нарыг тавьж байна. Тэдний цалин нь 5-10 сая төгрөг. Хуйвалдааны зарчмаар ингэж дарга нарыг томилоод байгаа нь байж болшгүй зүйл. Социализмын үед байгууллага бүрд Ардын хянан шалгах хороо, намын үүрийн дарга, орос зөвлөх гэсэн тавиулуудтай, тэд нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянадаг, шалгадаг, явуулдаггүй байсан. Гэтэл одоо АН, МАН, ХҮН гээд намуудаас байгууллагуудад яг ийм хүмүүс тавьж байгаа нь үнэхээр харамсалтай. Цахим орчинд яваа мэдээллүүдээс харахад хүртэл тодорхой байна шүү дээ. Х.Баттулгын тэдэн хүн тавигдсан гээд явж л байна. Энэ нь өөрөө улс төрийн шийдвэр юм бол АН-ын бүлэг, Улс төрийн зөвлөлөөр орж байж шийдэгддэг байх ёстой. Гэтэл огт тэгсэнгүй. Хуйвалдааны зарчмаар л яваад байна. Менежер гэсэн энэ томилгоонууд бол АНийн шийдэл биш. Цөөхөн хэдэн хүний хуйвалдаан.

-Танай намын дарга, гишүүд дэмжээд менежерүүд томилсноор авлига, хээл хахуулийг ил болгож, төрийн мөнгийг үнэгүйдүүлдэг байдал үгүй болно гээд байгаа шүү дээ?

-Төрийн ажил ингэж л хуйвалдааны зарчмаар явдаг болчихоод байна. Засагт хамтарсан гэрээ л гэхэд Ардчилсан намын бүлгээр ороогүй юм шүү дээ. Гурван намын хамтарсан гэрээг харсан гишүүн бараг л байхгүй. Гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага байгаа бол түүнийг нь мөрдүүлье гэхээр тас нуучихаад гаргаж ирдэггүй. Тиймээс л даргаа тоолъё гээд байгаа юм. Хэдэн хүнд нэг дарга байна. Тэр нь ямар цалин авдаг, ямар үр дүн гаргадаг юм гэдгийг мэдэж авцгаая.

-Энэ асуудлуудаа намынхаа бүлэг дээр ярьдаг юм уу?

-Манай бүлгийн хурал чинь харьцангуй эрүүл болдог. Залуу гишүүд нь асуулт асууж, асуулга тавьж байна. Харамсалтай нь зарим нөхдүүд маань булзайруулж байгаад бараг л хурлаас гараад зугтчихдаг. Биржийн хууль орж ирэхэд зарим нь “Трамп тариф” гэсэн сонин юм яриад байна лээ. Гэтэл ийм нөхцөл байдал болохыг чинь түрүүлж харж байх ёстой шүү дээ.

Нүүрсний үнэ унах нь тодорхой л байсан. Төсөв батлагдаж байхад энэ сайд нар бүгдийг алдаагүй тооцсон л гэж байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ. Ийм байж Монгол Улсыг яаж авч явах юм. -Таныг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой заалт нэмэхээр санаачилж байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ үнэн үү? -Миний хувьд ямар ч ийм санаа оноогүй байсан. Харин цахим орчинд ийм зүйл яваад байна лээ. Тийм болохоор энэ талаар судалж байна. Ер нь дэлхийн бусад орнууд Ерөнхийлөгчөө хэрхэн сонгодог талаар нэлээд судалмаар л юм байна. Түүнээс биш санаачилж, өргөн барьсан зүйл одоогоор алга.

-Чоно авлахыг чөлөөтэй болгохоор хуулийн төсөл санаачилсан. Олон нийт нэлээд талцаж хүлээн авах шиг болсон. Чухам яагаад ийм зүйл санаачилж байгаа юм бэ?

-Хөдөө орон нутагт хамгийн тулгамдсан асуудал бол чоно болсон. Төрийн бодлого нь малчидаа дэмжинэ, өргөн уудам газар нутгаа эзэнтэй байлгана гээд байдаг. Гэтэл нөгөө талд нь малчдын амьжиргааны гол эх үүсвэр болсон малыг нь чоно барих нь маш их боллоо. Үндсэндээ хоёр жил бодын төл авахгүй болохоор л тухайн айл бараг дампуурна. Тийм учраас эдийн засгийнх нь гол эх үүсвэр болсон малыг эрсдлээс хамгаалах нь чухал болоод байгаа юм. Чоныг чөлөөтэй агнадаг, нийтээрээ үргээдэг байхад л дийлдэггүй байсан. Тийм болохоор энэ бол малчдын маань хүсэн хүлээсэн заалт юм.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хомын талд тахь унагалжээ

2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны Эх дэлхийн өдрөөр, Хомын Талын Байгалийн Цогцолборт Газрын нутаг дэвсгэр, Сээрийн нуруунд нутагшуул...

img

8 цагийн дараа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 730 болжээ

Улаанбурхан өвчний халдвар  өдөр бүр нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 730 бү...

img

7 цагийн дараа

Хүний амь аварсан цагдаагийн алба хаагч Т.Цэнд-Аюушийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа

Хүний амь нас аварсан цагдаа Т.Цэнд-Аюушийг ЦЕГ-ын удирдлага шагналаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч...

img

7 цагийн дараа

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа

Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг ...

img

6 цагийн дараа

 Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана

Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан ав...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд