Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 10

Валютын ханш

value

мэдээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны тайланг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгөв

trend

Админ

img

2025 оны 12 сарын 10

news-img

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем ашиглан бүх телевизээр шууд дамжуулах боломжийг бүрдүүлэх, нээлтийн найруулагчийг эрт сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болголоо.
May be an image of text
Мөн 2026 оны 06-р сарын 20–23-ны өдрүүдэд “Морьтны парад”-ыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Netflix баримтат киноны зураг авалт хийж, нийт 56 улсын төлөөлөл оролцохыг мэдээлэв. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 7 дугаар сарын 11-нийг “Адууны өдөр” болгон тэмдэглэхийг уриалсан бөгөөд адууны соёл, уламжлалыг наадмын нээлт, хаалт болон орон нутгийн баяр наадмуудад өргөн сурталчлах төлөвлөгөө боловсруулахыг Шадар сайд салбар хороодод даалгалаа.
May be an image of text

Мөн 2025 оны үндэсний баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын судалгаа болон 2026 оны баяр наадмын төсөв, төлөвлөгөөг боловсруулж, журмын өөрчлөлтийн төслийг ирэх оны 1 дүгээр сард багтаан танилцуулах, нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны 2 дугаар сарын 20-ны дотор сонгон шалгаруулах чиглэл өглөө. Мөн гадаад оронд амьдарч буй Монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулагддаг баяр наадмуудыг бодлогын түвшинд дэмжих саналыг танилцуулахыг үүрэг болгожээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Тээврийн прокурорын газраас нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас хүүхэд гэмтсэн ослын судалгааг тогтмол хийдэг байна. Энэ т...

img

7 цагийн дараа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны тайланг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгөв

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилий...

img

7 цагийн дараа

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн хөрөнгөө...

img

7 цагийн дараа

ЗГ: Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гашуунсухайт боо...

img

7 цагийн дараа

ЗХУ ба ОХУ

ЗХУ коммунист үзэл суртал, арми, түүхий нефтийн орлого гэсэн гурван тулгуур дээр тогтож байв. Ийнхүү тэд геополитикийн гол зам болох...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд