Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 10

Валютын ханш

value

гадаад

ЗХУ ба ОХУ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 10

news-img

ЗХУ коммунист үзэл суртал, арми, түүхий нефтийн орлого гэсэн гурван тулгуур дээр тогтож байв. Ийнхүү тэд геополитикийн гол зам болох Афганистанд социализм байгуулахаар өөрийн уламжлалт арга болох цэргийн хүчээр халдан орсон ч дайн сунжирч, 10 жилийн дараа энэ улсаас гарав. Энэ үед армийн нэр хүнд нь шалдаа буусан явдалтай гол орлого болох түүхий нефтийн үнийн уналт давхцаж Холбооны улсууд мөнгөгүй болон амиа бодохоос өөр аргагүй болов. Ийнхүү ЗХУ задарч түүх болж үлдсэн. Тэгвэл өнөөдөр өөрсдийгөө албан ёсоор ЗХУ-ын залгамжлагч гэж үздэг ОХУ хуурамч суртал ухуулга, арми, түүхий нефтийн орлого гурав дээр тогтож байна. Хөлсний цэрэг бүхий, бусдын нутгийг сарын дотор эзлэх гэж халдсан арми нь дөрвөн жилийн дараа гэхэд нэр хүнд гэх зүйлгүй болов.

Зэвсэг нь ч, армийнх нь байтугай Кремлийн дэглэмийн бодит байдал дэлхий нийтэд ил болж орхив. Тухайлбал, Оросын ерөнхийлөгч Владимир Путин ОХУ ба Саудын Араб иргэдээ харилцан визгүй зорчуулах тухай хэлэлцээрт энэ сарын 1-нд гарын үсэг зурж, ОХУ-ын шадар сайд А.Новак “Визийн энэ дэглэм 2026 оны эхээр хэрэгжиж эхэлж магадгүй” гэж мэдэгдэв. Ерөөс Украины дайны улмаас барууны хориг тавигдаж эхлэнгүүт Оросын тэрбумтнууд Саудын Арабын нийслэлд хөрөнгөө гаргаж, энд бүр өөрсдийн хороолол бариад байгаа билээ. Мөн Путин Хятадын иргэдийг 2026 оны есдүгээр сарын 14 хүртэл Орост визгүй нэвтрэхийг зөвшөөрсөн зарлиг гаргав. Хятадын иргэд 30 хүртэл хоног визгүй зорчих бөгөөд зочлох, бизнес, аялал жуулчлал, соёл-шинжлэх ухааны арга хэмжээнд хамрагдах боломжтой. Харин суралцах, ажиллах, сэтгүүлчдэд виз шаардлагатай хэвээр байх юм байна. Ийнхүү Оросын иргэд Хойд Солонгос, Хятад харин тэрбумтангууд нь Саудын Арабаас өөр очих газаргүй болов.

ЗХУ-ын үед нам, төрийн хяналт иргэдийг “барьж” байсан бол, орчин үеийн ОХУ аюулгүй байдлын байгууллагын төвлөрсөн засаглал дээр тогтож байна. Үүнд ФСБ гэх улс төрийн хяналтын гол субьект, Росгвардия гэх дотоодын хүч хэрэглэх бүтэц оршиж байна. ЗХУ-ын үед иргэдийн эсэргүүцэл сул байсан учир тэдний эсрэг Росгвардия байх хэрэгцээ байгаагүй билээ. Учир нь ЗХУ-ын коммунист үзэл суртлын оронд өнөөгийн Оросын хуурамч үзэл суртал нь “Их Орос үзэл”, “Дайны үзэл суртал буюу Барууны эсрэг үзэл”, “Түүхэн ревизионизм буюу ЗХУ-ын ялалтын хуурамч домог, геополитикийн эрх мэдэл” дээр тулгуурлаж байгаа учир олонх иргэд төр, засагтаа итгэхгүй байгаа юм. Гэтэл түүхий нефтийн үнэ тогтвортой унаж эхлэв. Украины дайн эхлэхээс өмнө Оросын “Urals” маркийн нефтийн үнэ баррель нь ойролцоогоор 90 ам.доллар байсан бол өнөөдөр 33 ам.доллараар зарагдаж эхлэв. Bloomberg агентлаг “АНУ-аас энэ аравдугаар сард ОХУ-ын нефть бүтээгдэхүүнд тавьсан өргөн хүрээний шинэ хоригийн дараа Оросын нефтийн худалдан авагч олох нь улам бүр хүндэрч, “сүүдрийн флот”-ынх нь танкерт борлуулагдаагүй нефть их хэмжээгээр хуримтлагдаж байна.

Хориг арга хэмжээнүүд нэмэгдсэн ч Орос улс нефтийн экспортоо өмнөх хэмжээгээр үргэлжлүүлсээр байгаа бөгөөд энэ нь танкеруудыг далайн “хөвөгч агуулах” болгон хувиргажээ. Оросын зургаан долоо хоног дараалан буурсан байсан далайн тээвэрлэлтийн хэмжээ 11 дүгээр сард анх удаа өсөв. Бидний тооцоогоор 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 30 хүртэл ОХУ өдөрт 3.46 сая баррель нефть тээвэрлэсэн нь 11 дүгээр сарын 23-нд дууссан өмнөх дөрвөн долоо хоногоос 210 мянган баррелиар их үзүүлэлт байв. Энэ нь АНУ “Роснефть” болон “Лукойл”-д хориг тавьснаас хойших эхний өсөлт юм. Мөн 11 дүгээр сарын эцэст Оросын “сүүдрийн флот”-ын танкерууд дээр 180 сая баррелиас илүү нефть хуримтлагдсан нь наймдугаар сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг рүү гаргаж буй Оросын нефтийн экспортод тариф нэмснээс хойш ажиглагдсан өсөлт юм. Түүнчлэн ОХУ-ын Козьмино боомтоос БНХАУ-ын боомтууд руу чиглэсэн танкеруудын аяллын хугацаа 8-аас 12 гаруй хоног болж 1.5 дахин

Зөвлөл

нэмэгджээ. Танкерууд Энэтхэгийн баруун эрэг, Туркийн боомтууд зэрэг анхны очих газраасаа хазайж, далайд удаан саатах тохиолдол нэмэгдсэн байна. Ингэснээр нийлүүлэгчдийн зардал өсөж, хоригийн улмаас аль хэдийнэ буурсан Оросын нефтийн үнэ улам унаж, экспортын орлого буурахад хүрч байна” гэж мэдээлэв. Мөн 2025 оны 11 дүгээр сарын 2-нд “OPEC+” бүлгийн гишүүн зарим орнууд 12 дугаар сард газрын тосны олборлолтоо өдөрт 137000 баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцсон. Энэ нэмэлт өсөлт нь 2023 оны дөрөвдүгээр сард батлагдсан “өөрсдийн сайн дурын огцом хасалтууд(voluntary cuts)”-ыг үе шаттай буцаах ажлын нэг хэсэг юм. 2025 оны зун, тухайлбал зургадугаар сард олборлолт гэнэт нэмэгдсэн нь тус бүлэг огцом хасалтуудаа буцааж эхэлсэнтэй холбоотой байв. Өмнө нь “OPEC+” нийлүүлэлтээ хязгаарласнаар нефтийн үнэ, зах зээлээ тогтворжуулдаг байсан бол одоо тэд дэлхийн зах зээлийн нефтийн 40 орчим хувийг хангадаг болсон тул нийлүүлэлтээ нэмэгдүүлж, зах зээлд эзлэх хувиа хадгалах өрсөлдөөнд орохоос өөр аргагүй болоод байгаа билээ. Мөн Украины дайн танк, хуягт, их бууны үе нэгэнт өнгөрснийг харуулсан тул барууны улсууд бага зардалтай ус, хуурай газар, агаарын дронууд, баллистик болон далавчит пуужин үйлдвэрлэх болж, эдгээрийг дайны нөхцөлд буюу Оросын эсрэг туршин сайжруулж эхлэв. Үр дүнд нь Оросын нутгийн гүнд төдийгүй өөр улсын далбаа бүхий “сүүдрийн флот”-ын хөлгүүд нь хүртэл хиймэл сэтгэхүй бүхий усны дронуудын халдлагад өртөн шатаж эхлэв.

Өнгөрсөн сараас эхлэн Оросын төр, засгийнхан мөнгөгүй болсон гэдгээ нуух аргагүй болсон. Энэ нь ирэх оны эхний сарын дунд үеэс эхлэн ОХУ-ын задралын шинж тэмдгүүд буюу ОХУ ЗХУ-ын араас орж байгаа нь ажиглагдаж эхэлнэ гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны тайланг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгөв

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилий...

img

8 цагийн дараа

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн хөрөнгөө...

img

8 цагийн дараа

ЗГ: Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гашуунсухайт боо...

img

7 цагийн дараа

ЗХУ ба ОХУ

ЗХУ коммунист үзэл суртал, арми, түүхий нефтийн орлого гэсэн гурван тулгуур дээр тогтож байв. Ийнхүү тэд геополитикийн гол зам болох...

img

7 цагийн дараа

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсөв болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.10/ хамтарсан хуралдаан 11 цаг 09...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд