мэдээ
СУРВАЛЖЛАГА: Хүнсний дэлгүүр,”CU”,”GS25″ -д зарагддаг нэг төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн харьцуулалт

Админ
2025 оны 4 сарын 22

87

Сүүлийн жилүүдэд манай улсад “CU”, “GS25” зэрэг сүлжээ дэлгүүрүүд олноор нээгдэж, хэрэглэгчдийн худалдан авалтын хэв маягт томоохон өөрчлөлт авчирсан билээ. Тэгвэл 2025 оны 1-р сарын 16-ны байдлаар “CU” 441 , “GS25” 267 салбартай болжээ.
Үүнээс гадна 24 цагийн үйлчилгээтэй тул хэрэглэгчид ямар ч цаг үед хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой.
Харин хүнсний дэлгүүр хамгийн дээд талдаа оройн 00:00 цаг хүртэл ажилладаг. Тохилог орчин, тав тухтай сууж үйлчлүүлэх боломж зэрэг нь энгийн хүнсний дэлгүүрээс ялгарах давуу тал болж байна. Гэвч “шинэ, тав тухтай” гэдэг нэрийн цаана үнэ өртгийн хувьд хэр ялгаатай байдаг нь хэрэглэгчдийн сонирхлыг татсаар байна. Тэгвэл бид дараах нийтлэг 14 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг хүнсний дэлгүүр, CU болон GS25 сүлжээ дэлгүүрүүдэд хэдэн төгрөгийн зөрүүтэй зарагддагийг сурвалжиллаа.
Бараа бүтээгдэхүүний үнийн харьцуулалт: Хүснэгтээр
№ | Бараанынэр | Дэлгүүр | CU | GS25 |
1 | Сүү /Миний Монгол 1л/ | 5500₮ | 4950₮ | 4800₮ |
2 | Тараг /Дээж 1л/ | 6650₮ | 5750₮ | 5600₮ |
3 | Шоколад /Alpen Gold/ | 6000₮ | 7300₮ | 7450₮ |
4 | Snickers 80гр | 4200₮ | 5200₮ | 5250₮ |
5 | Twix 82гр | 4400₮ | 5200₮ | 5300₮ |
6 | Mars 50гр | 2650₮ | 3400₮ | 3500₮ |
7 | Чипс /Lays/ | 5850₮ | 6800₮ | 6350₮ |
8 | Бэлэнгоймон /Nongshim том/ | 4900₮ | 6200₮ | 6200₮ |
9 | Саван /Эдийнсаван Popular/ | 2000₮ | 2500₮ | 2500₮ |
10 | Шүднийоо /Splat/ | 9600₮ | 10500₮ | 10500₮ |
11 | 00-ын цаас /Ариун 1ш/ | 1900₮ | 2200₮ | 2100₮ |
12 | Ариун цэврийн хэрэглэл /Sofy шөнө 10ш/ | 9500₮ | 10500₮ | 10500₮ |
13 | Аяга тава гугаагч шингэн /Fairy 450мл/ | 7350₮ | 8200₮ | 8300₮ |
14 | Цэвэрус 500мл /Bonaqua/ | 1300₮ | 1400₮ | 1200₮ |
Дээрх хүснэгтээс харахад хүнсний дэлгүүрт байгаа бараа бүтээгдэхүүний үнээс СU, GS25 сүлжээ дэлгүүрүүд 200-1500 төгрөгөөр илүү үнэтэйгээр зарж байна.
Харин сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүнсний дэлгүүртэй харьцуулахад хямд үнээр борлуулдаг аж.
Мөн хүнсний дэлгүүрт амттан, шоколад, бэлэн бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа хамгийн хямд үнэтэйгээс гадна олон нэр төрлийн, өргөн сонголттой байна.
М.СИЙЛЭН





Ч.Ариунзул Эверестийн оргилд гарсан 17 дахь Монгол уулчин боллоо
Далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверест уулын оргилд өнөөдөр уулчин Ч.Ариунзул амжилттай гарлаа. Тэрбээр Эверестийн о...
8 цагийн дараа
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнд хиймэл зүлгээ буцаагаад тавьж байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр Төв цэнгэлдэх хүрээ...
7 цагийн дараа
Ой, хээрийн гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.1 хувиар өсчээ
Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэм...
7 цагийн дараа
АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлагыг хүргүүллээ
Ц.Уянга тэргүүтэй АН-ын гишүүд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт хамтарсан Засгийн газраас гарах шаар...
7 цагийн дараа
АН-ын бүлэг: Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийн явцын талаар мэдээлэл сонсоно
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гарагийн \2025.05.19\ ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар: 1.Монгол Улсын Хөгжли...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд