Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Маргаашнаас Улаанбаатар-Токио чиглэлд нислэг үйлдэнэ

trend

Админ

img

2025 оны 4 сарын 30

img

20

news-img

Монгол Улс АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийн дагуу United Airlines агаарын тээвэрлэгч компани Монгол Улс руу нислэг үйлдэхээр болсоноо албан ёсоор зарласан билээ.

Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч United Airlines авиа компани 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд Boeing 737-800 агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэнэ.

United Airlines авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна.
Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.

United Airlines авиа компани 2025.05.01-10.13 хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд 7 хоногт 3 удаа нислэг үйлдэнэ.

Нислэгийн цагийн хуваарь:
· Токио (Нарита) ⟶ Улаанбаатар
16:30 – 20:55 Мягмар, Пүрэв, Ням гараг
· Улаанбаатар ⟶ Токио (Нарита)
09:55 – 15:45 Даваа, Лхагва, Баасан гараг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2, 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны I ээлжийн татлагыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ талаар НЗД...

img

8 цагийн дараа

Үхрийн цул махны үнэ өсөж 23.204 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хони...

img

8 цагийн дараа

Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргалаа

Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас нийт 190 гаруй санал, зөвлөмж гарсан. Тус бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлага, и...

img

7 цагийн дараа

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2025 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Энэ у...

img

7 цагийн дараа

ЗГ: Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргаж, арга зүйн зөвлөгөө өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжийн орл...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд