мэдээ
Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Админ
2025 оны 5 сарын 05

223

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2027 онд болно. Монголын ард түмэн энэ сонгуулиар долоо дахь Ерөнхийлөгчөө сонгоно.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд хэд хэдэн онцлог байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг удаа сонгох өөрчлөлтийг УИХ 2019 онд Үндсэн хуульд оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу анх сонгогдсон Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх болсон. 2027 оны сонгуулиар ийм өөрчлөлтийн дагуух хоёр дахь Ерөнхийлөгч тодорно.
Мөнхүү 1993 оноос хойш 2021 оныг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жилийн цикльтэй болдог байлаа. УИХ-ын сонгуулийн дараахь жилд Ерөнхийлөгчийн сонгууль тохиодог байв. Харин 2021 оноос хойш зургаан жилийн зайтай явагддаг болсон. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулиас нэг жилийн дараа болдог байсан нь больсон. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль гэхэд л УИХ-ын 2028 оны сонгуулийн өмнө орчихож байна. Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2033 онд болно. Тэр нь УИХ-ын сонгуулийн дараа жил таарч байна. Тиймээс тогтож ирсэн цаг хугацааны уламжлал өөрчлөгдчихөж байгаа юм.
УИХ-ын сонгуулийн дараа болдог байсан сонгууль өмнө нь болохоор өөрчлөлт юу болох вэ гэдэг сонирхолтой. Улс төр хавийнхан, судалгаа шинжилгээ хийдэг хүмүүсийн ярих нь урьд нь УИХ-ын сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн суурь болдог байсан, харин одоо Ерөнхийлөгчийн сонгуулиас УИХ-ын сонгууль тодорхой хэмжээгээр хамаарна гэж байна. Өөр бусад үр дагаврууд ч гарч ирнэ гэнэ.
Хууль ёсоор 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий таван нам нэр дэвшүүлнэ. МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН-ын нэр дэвшигчид өрсөлдөнө.
Одоохондоо 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар намууд албан ёсоор бүтэц ажиллуулж эхлээгүй байна. Албан бусаар бол аль хэдийнээс яригдаад эхэлжээ. Гэхдээ сонгууль хоёр жилийн дараа болно. Тийм учраас хэн нэр дэвших вэ гэдгээ намууд дотроо л яриад эхэлсэн байна. Нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс ч үйл ажиллагаагаараа, улс төрийн хов байдлаар өөрийгөө нэр дэвших гэж байгаа талаар яриа тараах, нэр дэвших сонирхлоо намынхаа удирдлагад шууд илэрхийлэх зэргээр бэлтгэлдээ оржээ.
Гэхдээ 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг ганцхан удаа сонгогдохоор хуульчилсан. Нэг хүн нэг л удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллах тухай ойлголт. Гэтэл Монгол Улс хүн ам цөөтэй, улс төрийнхөө нөхцөл байдлаас бүх асуудал нь хамаардаг. Ийм учраас сонгууль бүрээр нэг Ерөнхийлөгч төрөх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал үнэгүйдэх эрсдэлтэй. Ерөнхийлөгчөөр ажилласан хүний тоо өсөх тусам Ерөнхийлөгчийг хүндлэх, үнэлэх сэтгэл зүй алсарна. Аливаа зүйл ховор байх тусмаа үнэ цэнэтэй байдаг билээ.
Ерөнхийдөө дээрх байдлыг харгалзан үзэж Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдож болно гээд Үндсэн хуулиа өөрчилбөл МАН, АН-аас нэр дэвших хүмүүс бараг тодорхой юм. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга нарт өрсөлдөх бололцоо нээгдэнэ. У.Хүрэлсүх бол суудал дээрээ байна, тэгээд МАН нь дэмжинэ. Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчөөс буугаад УИХ-ын гишүүн болсон учраас легитим нь хадгалагдах эсэх нь тодорхойгүй, бараг л унасан байх магадлалтай. Гэлээ ч Үндсэн хуульд дахин гар хүрэх хууль эрх зүйн боломж хийгээд нийгмийн сэтгэл зүйн хүлээлт байхгүй болохоор энэ хувилбар ихээхэн хэцүү.
Ямар ч байсан өнөөдрийн байдлаар УИХ-д суудал бүхий дээрх таван намаас нийтдээ 22 хүнийг 2027 оны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж магадгүй гэж үзэж болохоор байна.
УИХ-д хамгийн олон суудалтай МАН-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Шадар сайд С.Амарсайхан, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар дэвшихэд горилж байгаа гэх мэдээлэлтэй.
АН-аас Тэргүүн Шадар сайд Лу.Гантөмөр, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Уул уурхайн сайд Ц.Туваан нарын нэр яригдаад удсан.
ХҮН намаас Т.Доржханд, Де фактогийн Д.Жаргалсайхан, Датакомын Д.Энхбат нарын нэгийг дэвшүүлнэ. ИЗНН-аас Б.Батбаатар, УИХ-ын гишүүн асан С.Оюун хоёрын хэн нэг нь өрсөлдөнө. Үндэсний эвслээс МАК-ийн Б.Нямтайшир, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хоёрын нэг нь дэвшинэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн таван мандатыг дээрх 22 горилогчийн хэн хэн нь авах вэ гэсэн үг. Хамгийн чухал нь тэдний хэн нь нэр цэвэр вэ, тэр тав нь нам намынхаа мандатыг өвөртөлнө.Тэгж гэмээнэ ард түмний дэмжлэгийг авна.
Ө.Билэг





М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ танхайрч, бусдыг хутгаар сийчсэн тухай мэдээлэл олон нийти...
1 цагийн өмнө
Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм
Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн гол...
3 цагийн өмнө
“Ulaanbaatar Music Festival 2025” задгай талбайн фестиваль болно
Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, ийм өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Fes...
3 цагийн өмнө
Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг эмя-д хийлээ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгий...
3 цагийн өмнө
М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Т.Тулга нарын бөхчүүд ДАШТ-д оролцохоор Хорватыг зорилоо
2025 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-21-нд Хорват Улсын Загреб хотод болох юм. Э...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

RamonAcerb
Эта статья предлагает захватывающий и полезный контент, который привлечет внимание широкого круга читателей. Мы постараемся представить тебе идеи, которые вдохновят вас на изменения в жизни и предоставят практические решения для повседневных вопросов. Читайте и вдохновляйтесь!
Подробнее – https://vyvod-iz-zapoya-1.ru/

WilliamRof
¡Hola, fanáticos del casino !
Casino por fuera tambiГ©n es sinГіnimo de innovaciГіn en mГ©todos de retiro, incluyendo wallets electrГіnicas, stablecoins y tarjetas virtuales.Todo pensado para facilitar tus movimientos financieros sin barreras.Tu dinero estГЎ mГЎs disponible.
[url=https://www.casinoporfuera.xyz/]casino por fuera[/url]
Casino online fuera de espaГ±a con apuestas sin lГmite – https://www.casinoporfuera.xyz/#
¡Que disfrutes de momentos únicos

Ralphnunny
visit this site [url=https://sites.google.com/mycryptowalletus.com/metamask-wallet-login/]Metamask Extension[/url]

Williamtoodo
check this site out [url=https://sites.google.com/mycryptowalletus.com/metamaskwalletlogin/]Metamask Extension[/url]

Ricardobon
Our site [url=https://sites.google.com/mycryptowalletus.com/metamask-wallet-login/]Metamask Extension[/url]

ард
Алтанхуяг, С.Оюун 2-оос бусад нь хошин шог. Энхбаатар дажгүй ч соросын сангийн бэлтгэгдсэн хүн гэхээр дэмий.