Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна

trend

Админ

img

2025 оны 9 сарын 08

img

123

news-img

Саяхан Монголын улс төрийн тулгуур хоёр хүчний нэг болох Ардчилсан нам шинэ даргаа сонголоо. Эдүгээ Ардчилсан нам бол 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын нэг хэсэг гэсэн улс төрийн зургаан хүчний нэгдлийн үр дүнд байгуулагдсан том нам юм. Ардчилсан намыг энэ хүртэл

  1. Дамбийн Дорлигжав

2.Мэндсайханы Энхсайхан

  1. Раднаасүмбэрэлийн Гончигдорж

4.Цахиагийн Элбэгдорж

  1. Норовын Алтанхуяг

6.Зандаахүүгийн Энхболд

7.Содномзундуйн Эрдэнэ

8.Лувсаннямын Гантөмөр гэсэн хүчтэй лидерүүд удирдаж байлаа. Одоо энэ нам Одонгийн Цогтгэрэл гэдэг эдийн засагч мэргэжилтэй залуу даргатай болсон. Бизнесийн салбараас улс төр лүү урвасан энэ эрхэм улс төрийн замналаа 2012 онд ерөнхий сайдын зөвлөхийн шатнаас эхлүүлсэн юм. Одоо намаа ирэх сонгуульд ялуулах цорын ганц даалгавар түүний өмнө байна.

Одоо эрх баригч МАН-д дарга солигдоно. 1921 онд байгуулагдсан 104 жилийн түүхтэй энэ намын анхны дарга нь алдарт Солийн Данзан. Түүнээс хойш Догсомын Бодоо, Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх, Бүдрагчаагийн Даш-Ёндон, Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, Санжаагийн Баяр, Миеэгомбын Энхболд, Ухнаагийн Хүрэлсүх, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ зэрэг 30 даргатай байж. Одоо 31 дэх даргыг тодруулах ширүүн тулаан энэ нам дотор өрнөж байна. АН-аас ялгаатай нэг том тал нь эдний бүх юм далд явагддаг. Ардчилсан намын бүх шатны өрсөлдөөн ил болдог. Энэ нь эдний соёлынх нь нэг том хэсэг гэж болно. Тиймээс саяны болж өнгөрсөн намын даргын сунгаа бол шинэ юм биш.

МАН-ын хувьд бүлэглэлүүд нь намын дарга дээрээ тохирч чадахгүй байгаа гэх мэдээ ойрын өдрүүдэд улс төр орчмоор түгж байна. Юутай ч хамгийн эхлээд МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. Мэдээж эндээс Бага хурлаа хэзээ хуралдуулах шийдвэрээ гаргана. Эдний Бага хурал бол үнэндээ АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) -ноос тэс өөр уур амьсгалтай бүтэц. Тиймээс МАН-ын даргыг Бага хурлаас сонгох боломжтой ч гишүүд нь энэ удаа тун эргэлзэж байгаа юм. Учир нь эрх баригч нам энэ удаа цэвэр өөрсдөө Засгийн газраа унагасан. Энэ нь ирэх сонгуульд тэдэнд очих томоохон хасах оноо болох нь нэгэнт тодорхой болсон. Тэгэхээр дөнгөж саяхан засгаа унагаж улс орон даяар савлагаа үүсгэсэн ундуй сундуй хөрсөн дээр намын даргыг тодруулах болохоор гишүүд нь түгшингүй байр байдалтай байгаа нь ойлгомжтой зүйл юм.

Зарим талаар Ерөнхий сайдын суудалд бараг хүчээр тохоогдсон гэж уншигддаг Г.Занданшатарыг уламжлалт жаягийн дагуу намын даргаар ёсчлох уу. Өрсөлдөгч намын сацруулж буй нөлөө энэ намын Бага хурал хүртэл ямар нэгэн доргион үүсгэх үү гэх хоёр асуулт одоо тавигдаж байна.

Үнэндээ энэ хоёр асуултын хариу эрх баригч нам доторх наяад оныхны түрэлт түлхэлтийг хүлээн авч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвших шийдвэр гаргах уу, үгүй юу гэдгээр өгөгдөнө. Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хоёулаа сайн бодолттой улстөрчид. Тэдний зүгээс түрүүлж хэн хэн нь ямар нэгэн салхитай алхам хийхгүй л болов уу. Хамгийн гол нь тэд нэг баг. Хэзээ ч сөргөлдөгчид байгаагүй. Тийм ч учраас улс төрийн ажиглагчид элдэв таамаг нисгэж чадахгүй байгаа.

Гэтэл нийгэм юу хүлээж байгаа вэ. Одоо эдэнд нийгмийн хүлээлтийг эс хэрэгсэнэ гэхэд маш хүнд. Олон нийт Монголын улс төрийн ууган хүчнээс хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна. Гэтэл эдний намд ийм соёл угаасаа байхгүй. Ийм л сонирхолтой хайчин дунд МАН зогсож байна.

Нийгэм бол шууд утгаараа намуудыг улс төр, эдийн засагт зоригтой өөрчлөлт хийж чадах удирдагчид гаргаж ирэхийг хүсч байгаа. Ард иргэдэд өөр юу хэрэгтэй гэж. Цааш нь өөр олон зүйлс дээр тодорхой шалгуурууд тавьдаг болсныг бичиж болно л доо. Жишээлбэл, тэд Оросоос айж өвдгөө чичрүүлдэг, дуудах тоолонд нисэж очоод барьцаанд бэмбэгнэж зогсдог хуучин хүмүүст нийтээрээ тааламжгүй хандах болсон нь ажиглагддаг. Хоёр том хөршийн дунд зурагдсан геополитикийн бидэнд оногдсон тавиланг урдаа барин гонгинодог, айн чичирч, баялгаа барьж гүйдэг удирдагчдыг тэд хүндэтгэхээ больсон байна. Дэлхийн улс төр, эдийн засгийн өрөг дээр шинэ зориг золбоогоор тоглох удирдагчдын шинэ дүр төрхийг хүлээж байна гэсэн үг.

Тэгэхээр МАН бодох л ёстой болж дээ.

 

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ танхайрч, бусдыг хутгаар сийчсэн тухай мэдээлэл олон нийти...

img

2 цагийн өмнө

Тарваган тахал нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм

Монгол Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь буюу 443.3 км квадрат талбай тарваган тахлын байгалийн гол...

img

4 цагийн өмнө

“Ulaanbaatar Music Festival 2025” задгай талбайн фестиваль болно

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, ийм өргөн цар хүрээтэй “Ulaanbaatar Music Fes...

img

4 цагийн өмнө

Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байна

Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний талаарх нөхцөл байдлын мэдээллийг эмя-д хийлээ. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгий...

img

4 цагийн өмнө

М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, Т.Тулга нарын бөхчүүд ДАШТ-д оролцохоор Хорватыг зорилоо

2025 оны Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-21-нд Хорват Улсын Загреб хотод болох юм. Э...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд