Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

М.Энхцэцэг: Бид дулаанаа хэмжиж чаддаггүй учраас хэмнэж, хянаж, удирдаж чадахгүй байгаа юм

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 5 сарын 06

img

139

news-img
Улсын Их хурлын гишүүн, Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Өөрийн олон жил ажилласан эрчим хүчний салбартаа реформ хийх гээд УИХ-аас гаргасан ажлын хэсгийг нь даргалаад явж байгаа хүний хувьд энэ ажлыг хэр явна гэж дүгнэх вэ?

-Ноднин жил 126 гишүүнтэй шинэ парламент бүрдсэн. Ингээд Монгол Улсаа иж бүрэн зохицуулалттай, хүний эрхийг дээдэлсэн, цаг үетэйгээ нийцсэн хууль эрх зүйтэй болгоё, хуулийн том реформ хийе гэсэн стратегийн зорилт тавьсан.

Тийм ч болохоор ноднингийн 9 дүгээр сард УИХ-ын дарга захирамж гаргаж, 60 гаруй ажлын хэсэг байгуулж, чиглэл чиглэлээр нь ажиллуулж байна. Энэхүү эр чим хүчний реформын хүрээнд тус салбарын хуулиудыг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, надаар ахлуулсан. Маш том салбар, дулаан, цахилгаан хангамж гэсэн хоёр асуудлыг хариуцдаг. Тэгэхээр энэ хуулийн шинэчлэлд нэгдүгээрт, салбарын байгууллагуудын оролцоог хангах нь маш чухал. Оролцож байж л бид шинэчлэлийг хийнэ гэж үзсэн. Хоёрдугаарт, хуулийн шинэчлэлийн ажлыг үр дүнтэй, амжилттай хийе гэж үзсэн. Тийм болохоор УИХ дэргэдээ салбарын байгууллагууд, дулааны болон цахилгааны инженерүүд, хуульчдыг оруулсан гүйцэтгэх баг гэдгийг байгуулсан. Тэгээд өнгөрсөн оны аравдугаар сарын 15-наас хойш одоог хүртэл гүйцэтгэх баг маань 6 сарын хугацаанд ажиллаж, гурван бүлэг ажлыг хийлээ. Нэгдүгээрт, Монголын эрчим хүчний өнөөгийн байдал буюу яагаад хөрөнгө оруулагчдыг татахгүй, салбарынхан хүндрэл бэрхшээлтэй тулгараад, хэрэглэгчид гомдолтой байна гэдэг дээр хариулт өгөх үнэлгээний ажлыг хийсэн. Хоёрдугаарт, манайхтай ижил төстэй улс орнууд хэрэгцээгээ яаж болгоод байна, сайн туршлага нь юу юм. Сайн туршлагыг сайн судалъя гэсэн зарчим барьж ажиллалаа. Энэ хоёрыг хийчихээр томоохон дүгнэлтүүд гарч эхэлсэн. Тухайлбал, манай Эрчим хүчний тухай хууль маш товчхон, ерөнхий байна. Төрийн байгууллагын эрх үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф гэсэн зургаан бүлэг, 18-хан хуудастай. Үүнээс болоод бодит амьдрал дээр дулаан, цахилгаан гэсэн хоёр том зүйл маань оролцогч талуудынхаа харилцааг 800 гаруй журмаар зохицуулж байна. Гэтэл хуулиар зохицуулах, журмаар шийдэх хоёр чинь тэс ондоо. Тэгэхээр энэ салбар маань маш тогтвортой бус зохицуулалттай байна. Энэ нь өнөөгийн байгаа байдлын олон шалтгааны нэг нь байж болно. Бусад улс орнууд энэ салбаруудаа голцуу хуулиар зохицуулж байна. Ингэснээр илүү тогтвортой болдог, ингэж байж хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг юм байна. Тиймээс манай улс бие даасан дулаан болон цахилгаан хангамжийн тухай хуультай байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Тийм ч болохоор Дулаан хангамжийн тухай хуулийн төслийн эхийг боловсруулаад байна. Салбарынхан их сэтгэл өндөр хүлээж авсан. Харин дараагийн удаад хийж байгаа нэг зүйл нь Цахилгаан хангамжийн тухай хуулийн төслийг бэлтгэн болгохын тулд ажиллаж байгаа юм.

-Дулаан хангамжийн тухай хуулийн төсөлд ямар, ямар гол зүйл заалтууд туссан бэ?

-Энэ хуулийг баталснаараа Дулаан хангамжийн салбарын бодлогыг хэн боловсруулах юм. Түүнийгээ хэрхэн хийх вэ. Үүнд төр, орон нутаг, төрийн бус байгууллагуудын оролцоо хэр байх вэ гэдгийг тодорхой оруулж өгч байгаа. Хоёрдугаарт, энэ салбарт зохицуулалтгүй өнгөрсөн бүх харилцаа маш тодорхой болсон. Цаашдаа дулааныг тоолуураар хэмждэг болъё гэж байгаа. Хэмжиж чадахгүй учраас бид хэмнэж, хянаж, удирдаж чадахгүй байгаа юм. Тэр тоолуурынх нь үнэ ханшийг зах зээлд тогтвортой байлгах тал дээр анхаарал хандуулах ёстой нь харагдаж байна. Дээрээс нь том, том шугам бариад, цааш нь дамлан зараад сууж байдаг асуудлыг байхгүй болгосон. Мөн дулаанд холбох техникийн нөхцөл өгөх гэдэг дээр маш олон асуудал байдаг. Энэ холболтын зарчим, ил тод болгох зохицуулалтуудыг хийж өгсөн. Одоо ч дулаанаар хангаж чадахгүй байгаа маш олон хэрэглэгч байгаа. Гэвч энэ бүхнийг бүгдийг нь улс шийдэх үү гэдэг нь хэцүү асуудал. Тиймээс энэ салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бий болгож өгч байгаа. Харамсалтай нь бидний одоо төсөлдөө оруулаад шийдэх гээд байгаа зүйлс олон улсад бол аль хэдийнэ шийдэгдчихсэн, эмх цэгцэндээ орчихсон байгаа юм. Цаашдаа төвлөрсөн буюу дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэж буй тохиолдолд үнэ, өртөг хамгийн хямд байдаг юм байна. Харин дангаараа дулаан үйлдвэрлэж байгаа нь нэгж өртөг нь өндөр байдаг юм байна. Тиймээс аль болох л хосолмол байдлаар шийдэх тухай ярьж байна. Мөн төрийн оролцоог аль болох бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн үзэлтэй байгаа.

-Дулаан хангамжийн тухай хууль тань ер нь анхдагч хууль уу?

-Анх удаа Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг бэлтгээд байгаагаараа онцлог. Энэ УИХ “Иж бүрэн стартеги” гэсэн маш том зорилт тавьсан. Бусад улс орнууд ч ийм зорилттой байдаг юм билээ. Тиймээс гишүүд маань ч их чухал процессын хууль орж ирж байгаа гэдэг дээр нь анхаарч өгөөсэй гэж хүсч байна.

-Сэргээгдэх эрчим хүчний тал дээр ямар бодлого барих вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль гэж 2007 онд батлагдсан байдаг. Энэ бол одоогоор түүхэн үүргээ гүйцэтгэсэн хууль гэж харж байгаа. Учир нь энэ хуулийн ачаар төвийн эрчим хүчний 18.7 хувийг нар, салхины станц эзэлж байна. Одоо харин цаг үетэй нь тааруулан дараагийн шатанд гаргаж, энэ хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон. Өнөөдөр бид цахилгаан болон дулаан хангамжийн асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр шийдэж байна. Шинэ, шинэ техник технологиуд ч гэсэн хүчтэй нэвтэрч байгаа. Тиймээс сэргээгдэх эрчим хүч бол дээр хэлсэн хуулиудын нэг бүлэг орж ирж байгаа юм.

Ингэснээрээ хоорондын уялдаа холбоо илүү сайжирна. Дулаан хангамж бол зохицуулалттай явдаг ганц салбар. Тийм ч учраас төрийн оролцоо тэр хэрээрээ шаардлагатай гэж харж байгаа. Төлөвлөлтийн шатанд нь ч бид үүнийг илүү хангаж, оруулж өгсөн. Дээрээс нь манайд нэгдсэн мэдээллийн сан гэж огт алга. Олон улсад бол байдаг юм билээ. Үүнийг ч орхигдуулаагүй.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.Дарханхөвсгөл

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 84 гомдол, мэдээллийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томи...

img

8 цагийн дараа

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг: Би өөрийнхөө цаг үед өөрийнхөөрөө хийж бүтээж яваа

МҮОХ-ны дөрвөн давхрын коридориор цэмцгэр өндөр залуу “За та намайг их хүлээсэн үү” хэмээн шуурхай алхсаар орж ирсэн нь Б.Баттүшиг. ...

img

8 цагийн дараа

“Камертон” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш болно

“Камертон” хамтлаг 30 жилийн ойн тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг өдөрлөг хэлбэрээр зохион байгуулах гэж байна. “...

img

7 цагийн дараа

Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудла...

img

7 цагийн дараа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан үргэлжилж байна Өнөөдрийн хурлаар: 1. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК, ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Travelprult

[url=https://goldscale.ru/2025/05/vdnx-vystavka-dostizhenij-narodnogo-xozyajstva-eto-krupnejshij-vystavochnyj-muzejnyj-i-rekreacionnyj-kompleks-v-moskve/]где находится роза хутор[/url]

trend

Alberttob

important site [url=https://Keplr.at]keplr wallet[/url]

trend

ErrolDek

на этом сайте [url=https://alt-coins.cc]Altcoin обмен криптовалюты[/url]

trend

EdwardDum

More Bonuses [url=https://sites.google.com/mycryptowalletus.com/phantomwalletlogin/]phantom Download[/url]

trend

NormanSnimi

¡Hola exploradores de la suerte !
ВїOdias enviar selfies con tu DNI? En casinos sin KYC eso no es necesario. Tu privacidad estГЎ garantizada.
Si quieres evitar lГ­mites geogrГЎficos, estos casinos son la clave. Accesibles desde cualquier IP. https://casinosinkyc.guru/
crypto casino no kyc: apuesta con criptos sin KYC – п»їhttps://casinosinkyc.guru/
¡Que tengas maravillosas éxitos inolvidables !

trend

Danielheese

¡Hola, jugadores !
La ventaja de recibir 10 euros gratis es que puedes probar distintos juegos sin gastar.[url=https://www.youtube.com/watch?v=DvFWSMyjao4&list=PLX0Xt4gdc3aLv2xrbmSCzHqZw12bA17Br]10€ gratis por registro[/url] Es una excelente forma de comenzar tu aventura en los casinos online. Solo necesitas registrarte.
п»їВїSabГ­as que puedes jugar en un casino online con 10 euros gratis sin depГіsito? Esta promociГіn permite a los nuevos usuarios disfrutar de juegos sin arriesgar su propio dinero. Es una excelente forma de explorar la plataforma y sus funciones.
Casino online te da 10€ gratis sin necesidad de depositar – https://www.youtube.com/watch?v=DvFWSMyjao4&list=PLX0Xt4gdc3aLv2xrbmSCzHqZw12bA17Br

¡Que tengas excelentes giros afortunados !

trend

Санал

Дулааныг та нар цаанаасаа хэмнээд байгаа юм биш үү. Жил бүр 9.15-11.1, 3.15-5.15 хүртэл халаалт бараг байхгүйтэй адил . Айл бүхэн халаах хэрэгслэл дээрээ гараа тавиад үз.

Онцлох нийтлэлүүд