Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг: Би өөрийнхөө цаг үед өөрийнхөөрөө хийж бүтээж яваа

trend

ПҮРЭВИЙН ХАШЧУЛУУН

img

2025 оны 6 сарын 23

img

226

news-img

МҮОХ-ны дөрвөн давхрын коридориор цэмцгэр өндөр залуу “За та намайг их хүлээсэн үү” хэмээн шуурхай алхсаар орж ирсэн нь Б.Баттүшиг. “Олимпийн хорооны үйл ажиллагаа, хийж буй ажлуудаа танаар дамжуулан нийгэмд хүргэе гэж бодлоо” хэмээн урсгасан нь бид хоёрын ярилцлага хэдийнэ эхэлсний шинж байлаа. “Ямар сэдвээр ярилцах тухай” оршил ч бид хоёрт байсангүй. Цай ууцгаалаа. “Та наад дикитофоноо асаасан юм уу” гэж надаас нэг тодруулав.

Яриан дунд нь “Хааяа намайг, манай гэр бүлийг гадна дотны ямар ч хамааралгүй зүйлстэй холбохыг оролдох юм. Магадгүй өөрсдөө асуудалтай хүмүүс хуурамч түүх бүтээж, өөрсдийгөө нуухыг оролддог юм шиг санагддаг” гэхчлэн хүүрнэх….

Ер нь эрх чөлөөтэй нөхөр. Ярилцаж байгаа хүндээ ч амар. Дикитофон аль эрт асаалттай байлгүй яахав дээ…

Бидний ярилцлага “Олимпийн өдөр”-өөр хүрч байгаа нь их завшаантай хэрэг боллоо. Энэ өдрийн талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. Тийм ээ, жил бүрийн 6-р сарын 23-ныг дэлхий даяар “Олимпийн өдөр” хэмээн тэмдэглэсээр иржээ. 1894 оны энэ өдөр Парис хотноо 12 улсын төлөөлөл цугларч, орчин цагийн олимпийн наадмыг зохион байгуулах П.Де Кубертенийн санаачилгыг дэмжиж, Олон улсын олимпийн хороог байгуулсан гэдэг юм. Тиймдээ ч дэлхий даяар олимпийн хөдөлгөөний төрсөн өдөр хэмээн энэ өдрийг онцолж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг юм. Энэ өдрийн цар хүрээ улам тэлсээр спортоор дамжуулж эрүүл амьдралын хэв маяг, нийгмийн эерэг хандлагыг төлөвшүүлэхийг уриалдаг платформ болж чаджээ.

Энэ боломжийг ашиглаад Монголын олимпийн хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж буй нийт зүтгэлтнүүд, тамирчид, дэмжигчдэдээ “Олимпийн өдөр”-ийн мэндийг хүргэж байна. Энэ жилийн хувьд Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөл манай улсад айлчилж, уламжлалт “Олимпийн өдрөө гүйлт”-ээ зохион байгууллаа.

 – Олимпийн хороог тэргүүлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа бас ярьж байх хэрэгтэй байх?

-Харин тэгж бодож байгаа. Жишээ нь би хоёр олимпийн наадамд Олон улсын олимпийн хорооны гишүүн, МҮОХ-ны Тэргүүний хувиар оролцлоо. Токиогийн олимпийн наадамд би Монгол Улсын багийн ахлагчаар явсан. Ковид цар тахлын үе, хатуу дэглэмтэй байсан хэдий ч Токиогийн олимпоос манай баг тамирчид дөрвөн медаль хүртсэн.Харин шигшээ тоглолтод хамгийн олон тамирчид медалийн төлөө өрсөлдсөн нь өмнөх олимпийн наадмуудаас онцлог болсон. Парисын олимпын наадамд 9 спортын төрлөөр 32 тамирчин оролцсон. Ер нь Парисын олимпод манайх өмнөх олимпийн наадамд оролцож байснаас илүү оролцоотой байсан. Тухайлбал, “Монголиа хаус” төслийн тухай дурдаж болж байна. Монгол Улсын соёл, ёс заншил, түүх, өв уламжлалаа дэлхийд сурталчлах энхэүү төслийг миний бие санаачлан хэрэгжүүлсэн. “Монголиа Хаус”-аар нийт 60,000 гаруй хүмүүс зочилж, бид Монгол Улсаа, Монголын тамирчдаа дэлхийд сурталчилсан байдаг. Төслийн нээлтийн өдөр буюу 7-р сарын 27-нд Олимпийн наадмын албан ёсны нээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн У.Хүрэлсүх “ Монголиа Хаус”-т хүрэлцэн ирсэн юм. Тэр үед манай бөх Баасанхүү мөнгөн медалийн болзол хангах чухал барилдаанаа хийж, бид “Монголиа Хаус”т цугласан олон монголчуудтай хамт дэлгэцийн өмнө тэрхүү түүхэн мөчийг сэтгэл догдлон хуваалцсан. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд манай Олимпийн хорооны олон түнш байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Скайтел, МАК, Моннис зэрэг хувийн хэвшлийн гол компаниуд идэвхтэй дэмжиж, улсын талаас Соёлын яам болон Нийслэлийн ЗДТГ оролцож, сайхан хамтын ажиллагааны жишээ болсон.

 – Саяхан ОУОХчуулганаараа шинэ ерөнхийлөгчөө сонголоо. Таны хувьд хуучин Ерөнхийлөгчийнхөө ажлыг хэрхэн дүгнэж, шинээр сонгогдсон ерөнхийлөгчөөс ямар хүлээлттэй байгаа вэ?

– Томас Бах ерөнхийлөгчийн нэг ярилцлагыг би уншиж байлаа. 2013 онд түүнийг ОУОХ-ны ерөнхийлөгч болоход “Дараагийн олимпийг манай улс авъя” гэдэг улс орон бараг байдаггүй байсан талаар тэр ярилцлагадаа дурдсан байдаг. Ийм нөхцөлд Томас Бах удирдлагад ирж, шинэчлэл хийж чадсан нь харагддаг.Одоо олимпийн хөдөлгөөн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй, хамгийн их хамтрагчтай, хамгийн их орлоготой үе дээрээ байна гэж хэлж болно.

2025 оны гуравдугаар сард ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд долоон нэр дэвшигч өрсөлдлөө. Хоёр, гурван хүчтэй нэр дэвшигч байсны нэг нь Кирсти Ковентри. Тэрээр Зимбабве улсын усанд сэлэлтийн олимпийн аварга, улстөрч хүн. Ковентри нь ОУОХ-ны 131 жилийн түүхэнд анхны эмэгтэй төдийгүй мөн анхны африк гаралтай ерөнхийлөгч боллоо. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал нь олимпийн салбар маань ирээдүйд дотооддоо тэгш, олон талт байдлыг дэмжих чиг хандлагатайг илтгэж байна гэж харж байгаа. 2026 онд Африк тивд анх удаа Залуучуудын олимп болох гэж байна. Тэгэхээр ирэх 2030, 2034 онуудад ч мөн үүнтэй адил жижиг улсуудад Залуучуудын олимп болох боломж бидэнд харагдаж байгаа юм. – Олимпийн наадам зохион байгуулах тал дээр Монгол Улс ямар бодлоготой байгаа вэ? -Бидний зүгээс 2030 онд, эсвэл 2034 оны Залуучуудын олимпийг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Одоогоор манай улстай нийлээд нийт 10 улс саналаа өгчихсөн байна. Зарим улсын завгүй он жилүүд бол оюутан цаг минь байлаа. Намайг төгсөж ирэхэд Монголбанкны бодлогын зөвлөлд авсан нь “Энэ нөхөр Чикагогийн их сургуулийн эдийн засгийн хөтөлбөрөөс бүтэн сургалт авч чадсан” гэсэн үнэлэмжээр орууллаа гэж бодож, өөрөөрөө тэр үед бахархаж байсан. Манай Чикагогийн их сургуулиас төрөн гарсан 100 гаруй Нобелийн шагналтнууд бий. Зөвхөн улс төр, эдийн засаг ч гэлтгүй философи, хууль эрхзүй, физикийн чиглэлд ч дэлхийд тэргүүлдэг. Манай сургуульд “Chicago Boys” гэж 1970,80-аад оны үед Чили улсын эдийн засгийн шинэчлэлийг удирдсан эдийн засагчдын бүлгэм байдаг юм.

Энэ бүлгэмийн гишүүд бүгд Чикагогийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцсан байдаг нь сургуулиараа бахархдаг зүйлсийн минь нэг. Ирээдүйд “Chicago Boys” шиг улс эх орондоо эдийн засгийн эргэлт хийх, эрдэм мэдлэгтэй боловсон хүчин энэ сургуульд суралцаж төгсөхөд нь хувь нэмрээ оруулах сан гэж дотроо хүсэж явдаг.

-Сүүлийн үед хиймэл оюун, робот гээд дэвшилтэт технологиуд бидний амьдралд хүч түрэн орж ирэх боллоо. Энэ талаар таны бодол юу байдаг вэ?

-Сүүлийн үед Имарт компанийн ТУЗ-ийн даргын хувьд үйл ажиллагаандаа AI технологи ашиглахаар эрчимтэй судалж байна. Тухайн үйлчилгээний газрын аль цэг дээр ямар доголдол гарсныг хиймэл оюун ухаан олж тогтоогоод, хурдан шуурхай арга хэмжээ авдаг болчихвол тэнд хэн нэг хүн биеэрээ явж шалгаад байх шаардлагагүй болно. Гал гарах магадлалыг AI камер урьдчилж мэдрээд хэлчихэж байна. Ус алдах, хулгай дээрэм гарах гээд ер нь бүх л эрсдлээс хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэргийлж болох боломжтой эрин үед бид амьдарч байна шүү дээ. Миний зүгээс Монголд AI хиймэл оюун ухааныг практикт бодитой хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах бодол байгаа.

 -Таны хувийн бизнес рүү яриа маань орж байх шиг байна. Жаахан тогтож мэдээлэл авъя?

– Миний хувьд одоо “Алтай холдинг” болон“И-Март” -ийн ТУЗ-н даргаар ажиллаж байна. . Би технологид их сонирхолтой. Тэгэхээр AI, финтек, медиа дээрээ илүү хөгжүүлэлт хийгээд явж байна. Манай эхнэр бид хоёрын байгуулсан “Үнэт Продакшн” гэж компани байдаг. Кино контент болон шинэ технологиудад хөрөнгө оруулдаг. Одоогоор бол ер нь ихэнх цагаа Олимпын хорооны үйл ажиллагаандаа илүү их төвлөрч ажиллахад зориулаад явж байна.

– Монголын томоохон компаниуд уул уурхай, эрдэс баялагийн салбарт их төвлөрч байна. Та энэ салбарын талаар огт дуугарсангүй?

-Би нэг их уул уурхай гээд байдаггүй л дээ. Байгаль дэлхий, уул уурхайн салбарт болгоомжтой хандахыг хичээдэг.Ер нь хүн өөрийн зорьсон, төлөвлөсөн ажил руугаа л гол анхаарлаа хандуулахгүй бол хэтэрхий олон зүйлрүү орвол үр дүн муутай байдаг гэж боддог.

 – И-Март үйлчилгээний соёлыгОлон улсын стандартын жишиг байдлаар хэрэгжүүлж байна гэж би хардаг. Тухайн нийгэмд нь стандарт төгс хэрэгжиж байгаа улс орныг л хөгжсөн гэж хэлдэг болов уу?

– И-Мартыг анх байгуулахдаа бүх зүйлийг олон улсын стандартын дагуу хийх зорилго тавин түүндээ хүрсэн гэж боддог. Солонгосын тал бол яг л стандартыг шаарддаг. И-Март-ын нэг онцлог нь Монголын нийгэмд шударга өрсөлдөөнийг бий болгосон.И-март нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон ажлуудыг хийж гүйцэтгэдэг. “Монгол хүн та 100 наслаг” төслийн хүрээнд спортыг маш сайн дэмжин ажиллаж байгаа шүү.

 -Таны ОУОХ-ны ажил болон бизнесийн том төслүүд байна. Бүгд л Б.Баттүшиг гэж залуугийн эрхэлж буй ажил, явж байгаа зам мөр. Үүнд Ерөнхий сайд байсан аавыг тань үргэлж холбох, элдвээр хэлэх нь танд түвэгтэй байдаг уу?

– Намайг анх сургуульд орох цагаас л аав минь чиглүүлж, зааж сургаж ирсэн. Түүний өгсөн зөвлөгөө бүр надад амьдралын зөв гараа болж өгсөн учраас би өнөөдөр өөрийгөө амжилттай яваа гэж итгэдэг. Анхлан хичээл номондоо анхаарч, мэдлэг боловсролдоо төвлөрөхийг л хамгийн түрүүн хэлдэг байсан. Цаашлаад спортоор хичээллэж, сагсан бөмбөг тоглож, нийгэмд идэвхтэй, бүтээл ч амьдар гэдэг байсан. Бүгд л зөв байсан. Одоо бол миний үзэл бодол, сонирхлыг хүндэтгэж, дэмждэг болсон. Би өөрөө ч өөр өөр салбаруудад сонирхолтой болсон. Жишээ нь хиймэл оюун ухаан (AI) гэх мэт шинэ, ирээдүйтэй чиглэлд хүч үзэж эхэлсэн. Тэгэхэд аав маань “Шинэ үе өөр зүйл сонирхох нь зүйн хэрэг” гэж хүлээн зөвшөөрч, өмнөх шигээ олон зүйлд заавар зөвлөгөө өгөх нь цөөрсөн. Америкт багаасаа сурсан болохоор заримдаа хэт бие даасан ч юм шиг мэдрэмж төрөх үе бий. Гэхдээ амьдрал, бизнесийн гараагаа эхлэх том боломжийг аав минь бий болгож өгсөн нь үнэн. Харин одоо бол өөрийн сонирхдог салбар, хувийн амбицдаа тулгуурлан бизнесээ амжилттай авч явж байна даа. Цаг зав гарган олон чиглэлээр илэн далангүй ярилцсанд баярлалаа.Танд ч бас олимпийн өдрийн мэнд хүргэе.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хоты...

img

8 цагийн дараа

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...

img

7 цагийн дараа

Улаанбаатар хотод орж байгаа бороо 2 цаг орчим үргэлжилнэ

2025.06.23-ны 16:22 цагийн байдлаар Улаанбаатар хотод орж байгаа бороо 2 цаг орчим үргэлжилнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 2025 оны 06-р...

img

7 цагийн дараа

Нийт нутгаар хуурайшил нэн их зэрэгтэй байгаа тул онцгойлон сэрэмжлүүлж байна

Зургадугаар сар гарсаар хур тунадас бага орж, аагим халуун өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх нөхцлийг бүрдүүлж байна. Ху...

img

7 цагийн дараа

BTS хамтлагийн гишүүн SUGA аутизмтай хүүхдүүдэд зориулж 13 тэрбум төгрөг хандивлажээ

BTS хамтлагийн гишүүн SUGA  Severance эмнэлэгтэй хамтран “Min Yoongi” эмчилгээний төвийг байгуулжээ. Тус төвд 5 тэрбум в...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Зочин

Энэ бол төлбөртэй нүүрний л материал байна доо Мөнгийг нь авсан сэтгүүлч ингэтэл нь долоохоос яахав.

trend

Спорт

Мүох бол дампуурсан байгуулга талийгаач загдсүрэн луйварчингийн гар хөл нууц амрагууд одоо хир нь удирдаж бга Баттүшиг бол зүгээр мануухай

trend

Богд

Хашаа гуай мөлчийтөл долоодог болж ээ

Онцлох нийтлэлүүд