Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

trend

Админ

img

2025 оны 6 сарын 23

img

40

news-img

Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хотын 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдал болон бусад цаг үеийн асуудлын талаар хэлэлцэв. Хурлын эхэнд НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Энэ сарын 20-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан 9096 тохиолдол бүртгэгдсэн бол үүний 46.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Энэ талаар НЭМГ-ын дарга Х.Бат-Ирээдүй “Нийт хавьтал болсон 54.360 хүүхдээс УГУ бүрэн тунд 14.924 хүүхэд хамрагдсан байна. Дархлаажуулалтын бүрэн тунгаа аваагүй 39.436 хүүхэд байсан. Үүнээс 32.042 хүүхдийг дархлаажуулалтад хамруулаад байна. Түүнчлэн дархлаажуулалтаас хоцорсон нөхөн дархлаажуулах шаардлагатай 10-14 насны 42.505 хүүхэд байна” гэлээ.

Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын 7, 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдлыг Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Идэрчулуун танилцууллаа.

Агаарын дундаж температур 2025 оны 6 дугаар сарын дунд арав хоногийн байдлаар 14.8ºС дулаан буюу ОЖД-ийн орчим байв. Харин хур тунадасны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар бага байна. Түүнчлэн 6 дугаар сарын 26, 27 болон 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. 6 дугаар сарын 23, 24, 25-нд шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +30…+35 градус, 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 2 хүртэл сэрүүсэж шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна.

Улаанбаатар хотын ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Н.Идэрчулуун “Хөрс маш их хуурай байгаа үед ус ихтэй аадар бороо орох үед хөрсний шингээх чадвар эрс багасдаг тул үерийн нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байна.  Хэт хуурай, гандуу байгаа учраас үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан хийх шаардлагатай” гэлээ.

Энэ үеэр НОК-ын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангуулах, эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөц, эм тарианы нөөцийн судалгааг гаргуулан эм, эмнэлгийн хэрэгслийн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
  • Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслан, асрамжийн төв, халамжийн газар, хүүхдийн сувиллуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж, вакцинжуулалтад хамруулах, халдвар тархах эрсдэлээс сэргийлэх,
  • Товлолт дархлаажуулалтаас хоцорсон 0–15 насны хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх, дархлаажуулалтыг ирэх сарын 10-ны өдрөөс өмнө 95 хувьд хүргэх,
  • Үерийн далан сувгийн хяналт шалгалтыг зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэн, ус нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлж хэвийн ажиллагааг хангуулах,
  • Цаг агаарын халалтын улмаас хуурайшилттай энэ үед ногоон бүсэд иргэд олноор амарч, аялах тохиолдол их байгаатай холбогдуулан ой хээрийн гал түймэр гарахаас урьдчилан сэргийлж, эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Их эмч С.Батсүх: Өвдөгний гэмтэл ихэсч байгааг үгүйсгэхгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч С.Батсүхтэй уулзаж ярилцлаа. -Монголы...

img

31 минутын дараа

Ж.Золжаргал: Засгийн газрын ажиллагаа буруу явбал солихоос айх шаардлагагүй

Энэ удаагийн “Speak out” булангаараа УИХ-ын гишүүдийн шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээрх байр суурь хийгээд яма...

img

27 минутын дараа

Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа

2025 оны зургаадугаар сарын 23-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн Шуурхай штабт үер усны холбогдолтой дуудлага мэдээлэл бүртгэгдээг...

img

26 минутын дараа

Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хоты...

img

15 минутын өмнө

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...

img

39 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд