Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Ж.Золжаргал: Засгийн газрын ажиллагаа буруу явбал солихоос айх шаардлагагүй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 6 сарын 23

img

49

news-img

Энэ удаагийн “Speak out” булангаараа УИХ-ын гишүүдийн шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээрх байр суурь хийгээд ямар ажил хийж хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байгааг тодрууллаа.


-Шинэ Засгийн газар байгуулагдлаа. Үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүнийг нь та улстөрчийнхөө хувьд хэрхэн харж байна. Энэ Засгаас юу хүлээх вэ, ямар үр дүн гаргаасай гэж бодож байна. Засгийн газар тогтвортой байх эсэх дээр таны байр суурь ямар байна вэ?

УИХ-ын гишүүн А.Ундраа: -Төсвийн хуваарилалтын эрэмбээ ухаалаг, зөв тогтоож чадна гэдэгт эргэлзээтэй байна. Цаг хугацаа харуулах буй за.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: -Засгийн газар солигдож болно. Хурдан томилогдоод, үүргээ гүйцэтгээд явж чаддаг байх нь парламентын ардчилалтай улсын хувьд тогтолцоо ажиллаж байна гэсэн үг. Энэ бол том ололт. Засгийн газар мэдээж тогтвортой ажиллах нь чухал. Гэхдээ үйл ажиллагаа буруу явбал солихоос айх шаардлагагүй. Эдийн засаг хүнд, валютын орлого буурч байгаа тул төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлж, үр ашиггүй зардлаа танаж, цомхон бүтцээр ажиллах нь хамгийн чухал гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: -Ер нь дан дээлтэй байгуулах ёстой байсан. УИХ-ын гишүүд нэг дэх өдөр бүр бүлгийн хурал, 2-3 дахь өдрүүдэд байнгын хороо болон ажлын хэсгүүдийн хуралдаанууд, 4-5 өдрүүдэд УИХ-ын чуулганы хуралдаан гээд зав гардаггүй. Юун тэр яамны ажил, Засгийн хурал. Аль нэг талд нь цалгардаж байгаа. Ямар сайндаа УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс шинэ сайд болсон өөрийнхөө гишүүдийг дуудаад сууж байх вэ дээ.

Ер нь бүтцийн хувьд сайн, муу нийлсэн засаг. Ерөнхий сайд нь мэргэжлийн дипломат, эдийн засагч, туршлагатай, зангаргатай хүн. Сайд нар ёстой шуудайд хийсэн үхрийн эвэр. Муу байвал жилийн дараа хамгийн сайндаа хоёр жилийн дараа солигдох болов уу. Төсөв дээр төрийн бүсийг маш сайн чангалаад хувийн хэвшилд амьсгалах агаарыг нь нарийн ч хамаагүй нээх үүрэгтэй. Мөн МАН өөрийн авлигачдаасаа салах ёстой. Намын удирдлагаасаа аваад төрөөс өөрсдөө, ах дүүсээрээ бүр сүүлдээ үеэл хаяалаараа тэрбумтан болцгоож, Богд уулыг тойрсон амуудаар амьдарч байна. Сүүлийн 10-аад жил дангаараа засаглаад МАН дагасан авлигачид сайхан амьдраад иргэдээ улаанд нь мөнхөлсөн. Одоо өөрсдөөсөө хариуцлага, ил тод байдлаа гаргаж, идээ бээрээ шахах цаг. Ганцхан жишээ хэлэхэд, нийслэл гэж том айлын төсөв 10 жилийн өмнөх Монгол Улсын төсөв шиг боллоо. Энэхүү төсвөөр бор халзан хонь байсан ч энэ дарганцруудаас илүү ажиллана.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: -Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд тодорхой шүүмж хэлэхээс илүүтэйгээр, хамгийн гол нь тогтвортой ажиллах нь чухал гэж үзэж байна. Харин энэ удаагийн Засгийн газраас хамгийн түрүүнд хүлээж буй зүйл бол дулаалгын бодлогыг улс орон даяар шуурхай хэрэгжүүлэх ёстой. Өвөл бүр давтагддаг агаарын бохирдлыг багасгахын тулд одооноос л ажиллах хэрэгтэй. Сүүлд цахилгаан станц дээр гарсан асуудал эрчим хүчний салбарт бодит эрсдэл байгааг харуулж байна. Энэ тал дээр Засгийн газар маш тодорхой, хурдтай ажиллах шаардлага үүсээд байна. Цаашдаа улс орон маань нэгдсэн нэг төлөвлөлттэй болж, хийж буй ажлууд нь хэмжигдэхүйц, бодит үр дүнд хүрдэг байх ёстой. Бүх зүйлийг зэрэг хийх гэж оролдохоос илүү чухлыг нь оновчтой сонгож, илүү үр ашигтай ажиллах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: -Шинэ Засгийн газар бүтцээ цомхон болгоод төсвийн хүнд үе буй учраас тодотгол оруулж ирж байгаа. Засаг бүтцээ цомхон, төрийн албыг цомхон болгож байгаа нь зөв зүйтэй зүйл юм гэж харж байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд гадаад нэр хүнд дээрээ анхаарч буй нь таалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, гадаадын улс орнуудтай хамтарч хэрэгжүүлэх томоохон төслүүдийг үргэлжлүүлэх сайдууд хэвээрээ, Монгол төрийн залгамж чанарыг хадгалж авч явна гэж хэлж буйг сайшааж байна. Энэ Засгийн газрын хувьд хамгийн гол нь өрх гэрийн хаалгаар орох эдийн засгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж, хувийн хэвшлийнхнийг дэмжсэн ажлуудаа далайцтай явуулах ёстой. Мэдээж том төслүүдээ орхиж болохгүй. Эрэмбэлээд хамгийн үр өгөөжөө өгөх төслөө явуулах нь зүйтэй. Багш, эмч нарын цалинг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын тоог зохистой түвшинд аваачих зэрэг ажлуудыг хийх байх гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: -Шинэ засаг гэж байгаа ч хуучин бүтэцтэй, бүрэлдэхүүний тал нь шахам хуучин байгаад нь харамсаж байна. Уг нь, Аялал жуулчлал, соёл, спорт, Боловсрол, шинжлэх ухааны яамаа нэгтгээд Гэгээрлийн эсвэл Хүний хөгжлийн яам, Эрчим хүч, Зам тээвэр, Барилга хот байгуулалтаа нэгтгээд Дэд бүтцийн яам ч гэдэг юм уу, Аж үйлдвэр, эрдэс баялаг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаа нэгтгээд Уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам ч гэдэг юм уу болгож, өөрчилж, цомхотгож болох л байсан. 226.000 төрийн албан хаагчдаас 32.8 хувь нь удирдах албан тушаалтан байна гэсэн судалгаа явж байсан. Мөн Монголбанк л гэхэд 10 жилийн өмнө 270 ажилтантай байсан бол одоо 700 болсон байгаа ч бүтээмж нэмэгдээгүй гэж УИХ-ын дарга хэлсэн байна лээ. Наад зах нь л ийм байхад төрийн албыг 9 хувиар цөөлнө гэдгийг хангалттай гэж үзэхгүй байгаа. Дорвитой өөрчлөлт хийе гэвэл 30 хувиар ч юм уу цөөлөх хэрэгтэй. Нөгөө талдаа ажиллах хүчний хомсдолд орсон гээд байдаг. Тэгэхээр шинэ засаг үнэнтэйгээ нүүр тулж, дорвитой цомхотгол хийснээр төсөвт хэмнэлт хийхээс гадна бусад салбар луу ажиллах хүчнийг шилжүүлэх бодлогыг барих хэрэгтэй. Мөн 14 мега гэх үлгэрээ дуусгаж, нэн шаардлагатай эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэрээ барих төслүүддээ гол анхаарлаа хандуулах ёстой. Мөн үнийн өсөлт, худалдан авах чадварын доройтолд нэрвэгдэж буй иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжээс авах татвар, хураамжаа эрс багасгах чиглэлд дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Төрийн үндсэн үүрэг бол иргэдээ тайван сайхан, аюулгүй, хангалуун амьдрах баталгааг хангахад оршдог. Тэгэхээр УИХ, Засгийн газар чихээ бөглөөд, албан тасалгаандаа вакумжаад суухгүйгээр гадаах амьдрал руу шумбаж иргэд, олон нийтийн хүсэл, саналыг сайтар сонсож, ажиллавал л үр дүнтэй, тогтвортой байх болов уу.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Их эмч С.Батсүх: Өвдөгний гэмтэл ихэсч байгааг үгүйсгэхгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч С.Батсүхтэй уулзаж ярилцлаа. -Монголы...

img

2 цагийн дараа

Ж.Золжаргал: Засгийн газрын ажиллагаа буруу явбал солихоос айх шаардлагагүй

Энэ удаагийн “Speak out” булангаараа УИХ-ын гишүүдийн шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээрх байр суурь хийгээд яма...

img

2 цагийн дараа

Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа

2025 оны зургаадугаар сарын 23-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн Шуурхай штабт үер усны холбогдолтой дуудлага мэдээлэл бүртгэгдээг...

img

2 цагийн дараа

Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хоты...

img

1 цагийн дараа

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...

img

36 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд