мэдээ
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна

2018 оны 8 сарын 29

233
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 7 дугаар сарын эцэст 32.6 мянга болж, 22.5 (69.1 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1 (30.9хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 4.6 (16.9хувь) мянган хүнээр, өмнөх сараас 3.3 (12.8хувь) мянган хүнээр буурч, 22.5 мянга болсны 12.1 (53.6хувь) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.6 (33.5хувь) мянга нь Улаанбаатарт, 4.6 (20.5хувь) мянга нь Хангайн бүсэд, 4.0 (17.8хувь) мянга нь Баруун бүсэд, 4.0 (17.8хувь) мянга нь Төвийн бүсэд, 2.3 (10.4хувь) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний 7 сард ажилгүй 48.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 39.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 2.3 (5.0хувь) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 2.5 (27.6хувь) мянган хүнээр өсөж, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.6 (10.3хувь) мянган хүнээр буурсан байна.





Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар ...
8 цагийн дараа
Элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсанаа: Албан ёсны шийдвэр гартал хүлээцтэй, хүн чанартай байгаач ээ, таминь
Тайландад болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор Элчин сайд А.Төмөрийн аав Академич Ж.Амарсанаа манай сонинд мэдээлэл өглөө. Тэрбээр...
7 цагийн дараа
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэ...
7 цагийн дараа
Ц.Сүхбаатар: Эмнэлэг, үйлчилгээний газрууд ахмадуудыг хүлээж авахгүй төвөгшөөсөн хандлагатай байдаг нь нууц биш
Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч, гавьяат эдийн засагч Ц.Сүхбаатартай уулзаж ярилцлаа. Нэгэн цагт төр түшилцэж явсан энэ эрхэм ...
7 цагийн дараа
Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна
Өнөөдөр өглөө 08:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны тээврийн хэрэгсэл авто замын б...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд