Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсанаа: Албан ёсны шийдвэр гартал хүлээцтэй, хүн чанартай байгаач ээ, таминь

trend

Админ

img

2025 оны 5 сарын 22

img

22

news-img

Тайландад болсон эмгэнэлт явдалтай холбоотойгоор Элчин сайд А.Төмөрийн аав Академич Ж.Амарсанаа манай сонинд мэдээлэл өглөө. Тэрбээр “ Та бүхний амгаланг айлтгая. Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж байгаа дүү нар, танилууддаа талархал илэрхийльеээ. Би нэг зүйлийг онцгойлон хэлье гэж бодож байна. Манай бэр, миний охиноос ялгаагүй хүүхэд, миний хүүгийн эхнэр, гурван ачийн маань ээж өөд болж тэнгэрт халилаа. Золгүй явдал тохиолдсон гэж би хэлмээр байна. Хууль, шүүхийн байгууллага Тайландад энэхүү хэрэг явдлыг хянан шалгаж байгаа юм байна гэж би ойлгосон. Асуудал дуусаагүй байна. Үүний дараа асуудал чигтэй, баримжаатай, албан ёсны хууль зүйн шийдвэрүүд гарах байх гэж бодож байна. Одоо 49 хоног нь өнгөрөөгүй байхад бид янз бүрээр ярьж, ийш тийшээ хэлж, мэдэгдэл хийж хүмүүсийн толгойг эргүүлэх хэрэггүй гэж бодож байна. Гэхдээ зайлшгүй хэлэх зүйлс гарч ирсэн учраас би ярьж байгаа юм. Учир нь сүүлийн үед хэвлэлээр, фэйсбүүкээр буруутгасан янз бүрийн мэдээ, мэдээлэл гарч байна. Тэр нь дуу дуугаа авалцаад бие биедээ дамжуулаад, бүр шейр хийгээд өгөөрэй ч гэдэг юм уу байдлаар явж байгаад харамсаж байна. Тиймээс та бүхэн минь үүнд жаахан хүлээцтэй, тайван ойлгож байна уу гэж хэлэх гэсэн юм. Албан ёсны буюу шүүхийн, цагдаагийн, хуулийн шийдвэр гараагүй байхад хаврын бужигнаантай энэ цаг үед н и й г э м д и л ү ү н э р м э э с бол гох хэрэггүй баймаар байна. Манай бэрийн, мөн хүүгийн зургийг гаргаад тэр бүү хэл ач нарын маань зургийг хүртэл гаргаад яриа өрнүүлээд байгаад миний хувьд, эцэг хүний хувьд үнэхээр харамсаж байгаагаа хэлмээр байна. Тэр нялх хүүхдүүд юунд ч буруугүй шүү дээ. Миний зургийг ч гаргаж байгаа. Миний зураг бол яах вэ, гарч л байг. Иймд та бүхэн жаахан хүлээцтэй, хүн чанартай, анхааралтай байгаач ээ гэдгийг хүсье ээ” хэмээв.

 

Э.МӨНХ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна

Нийслэлийн ЗДТГ-аас өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдө...

img

8 цагийн дараа

Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Монгол Улсын Их хурлын 2025 оны хаврын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, ...

img

7 цагийн дараа

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр хаах авто замууд

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр буюу тавдугаар сарын 24-нд дараах байршилд 06-18 цаг хүртэл зам хаана. Хязгаарла...

img

7 цагийн дараа

СЭЛЭНГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга хууль бус томилгоо хийж асуудал үүсгэж байна

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 31 эмч ажлаасаа гарах тухай өргөдлөө өгсөн тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдээд буй юм. Үүсээд ...

img

6 цагийн дараа

АҮББХ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яамны мэдээллийг сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг батлав

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.05.22)-ийн хуралдаанаараа “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төл...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд