мэдээ
Speak out: Бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй олны танил хүмүүс их байдаг

Админ
2025 оны 5 сарын 09

Олны танил хүмүүсийн сурталчилчилсан бүтээгдэхүүнийг хүмүүс хэр их худалдаж авдагыг тодрууллаа.
Иргэн Ану: Сошиал медиа дээр дагаж буй хүмүүсийн маань ихэнх нь олны танил хүмүүс байдаг. Сошиал хуудсаа нээгээд л харахад хамгийн эхний постууд тэдний зар сурталчилгаа, реклам байдаг. Тийм ч учраас миний худалдан авах шийдвэрт сурталчилгаа нилээн нөлөөлдөг. Жишээ нь: Олны танил хүмүүсийн сурталчилж байсан бараа бүтээгдэхүүнтэй дэлгүүрт таарах үед, рекламыг нь санаад, сонирхож, худалдан авалт хийдэг. Миний хувьд маш олон удаа сошиалаар сурталчилсан зүйлсийг авч, туршиж хэрэглэж үзэж байсан. Зарим нь үнэхээр сайн байдаг бол зарим нь төсөөлснөөс, тухайн хүний сурталчилснаас тэс өөр, чанаргүй байдаг. Тухайн барааг сурталчилж буй хүний мэдлэг гэхээс илүү хүн чанарыг чухалчилж үздэг. Хэдий мэдлэгтэй байсан ч шуналтай, хүн чанаргүй хүмүүс мөнгөний төлөө юуг ч хийхэд бэлэн байдаг юм шиг санагддаг.
Иргэн Үүрийнтуяа: Бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй олны танил хүмүүс их байдаг юм шиг санагддаг. Тиймээс ч тэдгээр сурталчилсан зүйлсийг худалдан авдаггүй, итгэл төрүүлэхүйц санагддаггүй. Тэмү-ээс захиалж байгаа юм шиг санагддаг учраас сурталчилгааг нь хүлээн авахдаа ажил мэргэжлийг илүү чухалчлан авч үздэг.
Иргэн Учрал: Олны танил хүмүүсийн сурталчилгаа миний худалдан авалтанд нөлөөлдөг ч шууд онлайнаар биш өөрийн биеэр очиж худалдан авалт хийхийг илүүд үздэг. Би ихэвчлэн сошиалаар сурталчилж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг түлхүү авч хэрэглэж байсан ч чанар, бусад зүйлс нь яг очоод үзэхэд маш өөр байдаг. Миний хувьд хэр нэр хүндтэй олны танил гэдгээс нь шалтгаалан сурталчилж буй барааг сонирхон, туршиж үздэг.
Иргэн Золзаяа: Олны танил хүмүүсийн сурталчилгааг хоёр талтай гэж боддог. Зарим нь зүгээр л мөнгө аваад сурталчилдаг бол, зарим нь үнэхээр өөрөө хэрэглэж, туршиж үзсэн зүйлсээ сурталчилдаг учраас хүлээн авах нь ч өөр өөр байдаг. Би тэдний сурталчилсан зүйлсийг худалдан авч, хэрэглэж үзээгүй. Гэхдээ үнэхээр өөр дээрээ туршиж, бодит үндэслэлтэй сурталчилсан бүтээгдэхүүнийг л сонгон хэрэглэнэ гэж боддог. Энэ хүн үнэхээр энэ сурталчилж байгаа зүйлээ мэдэх үү, судалсан уу, гэх мэт тэдний мэдлэгт илүү ач холбогдол өгдөг.
Иргэн Нандиа: Олны танил хүмүүсийн сурталчилгааг хүлээн авахдаа олон нийтийн сэтгэгдэл, өөрт хэр тохирох, хүмүүс хэр их худалдан авалт хийж, сурталчилж буйгаас шалтгаалан худалдан авалт хийдэг. Тренд болж буй бүтээгдэхүүнүүдийг шууд шуураад авах биш, илүү сүүлд, зар сурталчилгаа намжсаны дараа худалдан авдаг. Миний хувьд олны танил хүмүүсийн сурталчилсан зүйлсээс сонирхож, ганц хоёр удаа авч, хэрэглэж байсан ч зарим нь ямар ч үр дүнгүй санагдсан. Сайн чанартайг гэхээс илүү ажлын үнэ хөлсөө чухалчилдаг хүмүүс их байдаг юм билээ. Тэдний мэдлэг, мэргэжил нь үүнд их чухал санагддаг.
Иргэн Сараа: Олны танил хүмүүс сурталчилж буй зүйлсээ өөрсдөө туршиж, хэрэглэж үзчихээд сурталчилах нь зөв санагддаг. Учир нь чанаргүй, хуурамч зүйл сурталчилах нь өөрт нь итгэж буй олон хүмүүсийг хуурч байна гэсэн үг. Тэдний сурталчилгаа миний худалдан авалтанд нөлөөлдөггүй, учир нь ямар ч зүйл байх юм билээ гээд, сайн итгэдэгггүй. Мөн тэдний мэдлэг, мэргэжлийг илүү чухалчилж дагах, сурталчилсан барааг сонирхох эсэхээ шийддэг.
М.Сийлэн
“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай
Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн “Ундраа” хүүхдийн зуслангийн газар нь төрийн байгууллагын эзэмшил, өмчлөлд биш иргэний нэр...
4 цагийн өмнө
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Н.Учралд өнөөдөр Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын 21 гишүүн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр аш...
5 цагийн өмнө
3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.12.12/ боллоо....
5 цагийн өмнө
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
2025 оны арванхоёрдугаар сарын 12-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл өдөртөө ихэнх нутг...
6 цагийн өмнө
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнөөдөр ХУД...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



