гадаад
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Админ
2025 оны 5 сарын 10

“Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс ирэх 20 жилийн хугацаанд хувийн хөрөнгөө үндсэндээ бүгдийг нь буяны болон хүмүүнлэгийн үйлсэд зориулна гэдгээ мэдэгджээ.
“Би өөрийнхөө ихэнх хөрөнгийг дэлхий даяар хүний амь насыг аврах, амьдралыг сайжруулах үйл хэрэгт зориулахын тулд Гейтсийн сангаар дамжуулан хандивлана. Харин сангийн үйл ажиллагаа 2045 оны 12 дугаар сарын 31-нд бүрэн зогсоно” хэмээн Б.Гейтс пүрэв гарагт буюу өчигдөр мэдэгдсэн байна.
Ирэх 20 жилийн хугацаанд Гейтсийн сан нийтдээ 200 тэрбум ам.долларыг хандивлахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ нь тус байгууллагын 25 жилийн хугацаанд зарцуулсан хандиваас хоёр дахин их бөгөөд сангийн одоогийн хөрөнгөөс давж байгаа тул үлдсэн хэсгийг Билл Гейтсийн хувийн хөрөнгөөс (одоогоор 108 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй) санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. “Намайг нас барсны дараа хүмүүс миний талаар янз бүрээр дурсана, гэхдээ “тэр хүн баян хэвээрээ нас барсан” гэх үг сонсогдохгүй байлгахыг хичээх болно” гэж “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч хэлсэн байна.
Д.Жаргал
Бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 11 сарын тоон мэдээллийг танилцуулсан. Эди...
8 цагийн дараа
Сангийн сайд мөнгөтэй ч “хорголоо тоолж” байна уу
Засаг төрөөс гарах мөнгө огт гарахаа болиод удаж байгаа. Засаг мөнгө үгүй болсон, цалин, тэтгэврээ л дөнгөж тавина, бусдыг нь чадахг...
8 цагийн дараа
Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нар байгаа цаг үед гишүүд эргэлзээгээ тайлаад сонсгол хийчих хэрэгтэй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. -Монголбанкны ерөнхийлөгчтэй хийх сонсгол яв...
6 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн, цас орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд төвийн аймгу...
5 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн “Наадмаар гарсан хэрэг” нийтлэл хэвлэгдлээ
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б....
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд

AntoinePap
подробнее [url=https://http-kra-32-cc.ru]kra32 cc[/url]




зочин
хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлах баячууд Монголд байна уу?



