мэдээ
Б.Мөнгөнзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Админ
2025 оны 5 сарын 16

32

Арабын нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөлөө.
34 орны шатарчид оролцсон тэмцээний эмэгтэй ангилалд Монголын Б.Мөнгөнзул сүүлийн өрөгт Энэтхэгийн шилдэг шатарчин, олон улсын мастер Вантика Агравалтай тоглож хожигдлоо. Тэрээр тэмцээний эхний өргөөс тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан ч наймдугаар өргийн дараа ганцаараа 7,0 оноогоор тэргүүлж эхэлсэн. Өнөөдрийн тоглолтод тэнцээ хийсэн тохиолдолд Б.Мөнгөнзул Ази тивийн аварга болох байв.
Энэ цагт нэгдсэн дүн гарч Б.Мөнгөнзул есөн өргөөс долоон оноотой 1-4-р байрт оноо тэнцэн чанарын үзүүлэлтээр хоёрдугаар байр эзэлж, Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Б.Мөнгөнзул Энэтхэгийн шатарчин эмэгтэй Их мастер Нандидааг, Срияа Сишадри нарыг дараалан ялж, арын тамирчдаасаа бүхэл нэг оноогоор тасарсан. Өнөөдөр сүүлийн өргийн тоглолтоо мөн Энэтхэгийн шилдэг шатарчин, олон улсын мастер Вантика Агравалтай хийлээ. Энэ тоглолт Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн онцлох тоглолт боллоо. Нэгдсэн дүн гарахад БНХАУ, Монгол, Казахстаны тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Бат-Эрдэнийн Мөнгөнзул Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын түүхэн дэх анхны мөнгөн медалийг хүртлээ. Тэрээр шатрын олон улсын мастер Намхайн Баттулгын шавь юм.
Эмэгтэй ангилалд 34 орны 100 тамирчин өрсөлдсөнөөс Б.Мөнгөнзул зургаан хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтойгоор тэмцээнээ дуусгалаа. Түүний хувьд Ази тивийн дэд аварга болж, олон улсын чансаагаа ахиуллаа. Мөн Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авч чадлаа.
Мөн Монголын шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуул амжилттай тоглосон. Тэрээр таван хожил, нэг тэнцээ, гурван хожигдолтойгоор 5,5 оноогоор тэмцээнээ дуусгалаа.
Аль-Айн хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах арга хэмжээ маргааш болох юм байна. Баг тамирчдаа дэмжихээр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Аль-Айн хотод очжээ. Тэмцээний мэдээллийг chess-results.com -с харна уу.





Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2025 оны 05-р сарын 31-нээс 06-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р ...
7 цагийн дараа
Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо
Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг тавдугаар сарын 30-нд нээж, анхны зо...
9 цагийн өмнө
УБ-Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэг ирэх даваа гаригаас явж эхэлнэ
Улаанбаатараас Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөний коронавирусийн халдварын үед зогсоосноос хойш таван жилийн ...
10 цагийн өмнө
ТИЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН 1500 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА
Дотоод хэргийн их сургуулийн ногоон талбайд тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо. Тийбол Монголд ...
10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 4457 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
11 цагийн өмнө
Сэтгэгдлүүд