гадаад
Трампыг онилсон цусгүй дайн

Админ
2025 оны 5 сарын 16

361

Станбул хотноо болох гал зогсоох хэлэлцээнд ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлэхээр болов. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов зэрэг ганц ч сайд орсонгүй. Тэдний оронд Кремль Лавровын орлогч Михаил Галузин, Белоусовын орлогч Александр Фомин, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Ерөнхий газрын дарга Игорь Костюков нарыг илгээжээ. Энэ нь Путин АНУ ерөнхийлөгч Дональд Трампыг доромжилж байна гэсэн үг юм. Учир нь Путиныг ингэж ямар ч эрх мэдэлгүй хүмүүс явуулж, нүд хуурахаас сэргийлж АНУ-ын ерөнхийлөгч “Станбулд АНУ-ын төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүлж очно” гэж мэдэгдсэн билээ. Иймээс Путин өөрөө очдоггүй юм гэхэд дор хаяж Гадаад хэргийн сайд Сергей Лавров ирэх ёстой байв. Бас нэг том асуудал гарч ирж байгаа нь чухамхүү энэ Мединский, Фомин нар гурван жил гаруйн өмнө Стамбул хотод Украинд “үг дуугүй бууж өгөх” гэрээ тулгаж Москва, Киевийн хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй болгож байсан билээ.
Өнгөрсөн долоо хоногт Улаан талбайд Путин оросууд фашист Германтай хамтран 1939 онд эхлүүлсэн дэлхийн II дайн дууссан өдрийг “баяр” хэмээн цэргийн жагсаал хийн тэмдэглэж байхад Киевт Их Британи, Герман, Франц, Польш, Украины тэргүүн нар уулзан АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьж, Оросын ерөнхийлөгчөөс ямар ч болзолгүйгээр энэ сарын 12-ноос 30 хоног гал зогсоохыг шаардсан. Сандарсан Путин Москвад шөнө орой болсон хойно дотоод, гадаадын сэтгүүлчдийг Кремльд цуглуулан “Стамбулд энэ сарын 15-нд Орос, Украины хэлэлцээг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэж нэг удаа амьсгаа авсан. Гэтэл Украины ерөнхийлөгч “Станбулд Путинтэй биечлэн уулзаж асуудлыг газар дээр нь шийднэ” хэмээн мэдэгдэж, АНУ-ын ерөнхийлөгч ч “Путиныг Станбулд ирвэл би очно” гэж мэдэгдсэн. Ийнхүү Путин “Өөрөө Станбулд очихгүй бас Трампыг яаж гомдоохгүй байх вэ?!” гэсэн ацан шалаанд орсон юм. Иймээс тэр өчигдөр бас л шөнө орой болсон хойно Станбулд очих ямар ч эрх мэдэлгүй “Оросын төлөөлөгчид” гэх баахан орлогчийн нэрсийг зарлав.
Кремль гал зогсоовол фронтод байгаа сая гаруй, дотооддоо иргэдийнхээ эсэргүүцлийн жагсаал, цуглааныг дарах үүрэгтэй Росгвардын сая, бас генерал Шойгу болон Оросын тэрбумтангууд, мужийн захирагчдын хөлсний “арми”-уудын цэргүүдийг яах вэ гэсэн асуудалтай шууд тулна. Путины “Оросын эдийн засгийг дайны байдалд оруулсан” гэж гайхуулж байсны нэг том гай нь энэ. Иймээс оросууд гал зогсоож чадахгүй. Өөрөөр хэлбэл, Путинд ялах, ялахгүй нь хамаагүй дайн л үргэлжилж байх ёстой. Мөн Украин төдийгүй АНУ-аас бусад ардчилсан улсууд ч үнэндээ гал зогсоохыг бус Украины армийг хэрэгцээт зэвсгээр нь өгч хангаж, ялуулахыг л хүсч байгаа нь нууц биш.
Учир нь ЗХУ-аас үлдсэн танк, хуягт нь дууссанаас хятад мотоцикл унаж, урдаа хойд солонгос цэргүүдийг бамбай болгон оруулж, байнга довтолж байгаагаас орос цэргүүд үнэндээ туйлдчихаад байна. Иймээс Киевт Их Британи, Герман, Франц, Польш, Украины тэргүүн нар уулзаж, АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсны дараа Германы канцлер Фридрих Мерц “Орост стратегийн давуу тал олгохгүй, тэднийг ойлгомжгүй байдалд оруулахын тулд бид Киевт ямар төрлийн цэргийн тусламж үзүүлж байгааг олон нийтэд дэлгэхгүй байхаар шийдсэн” гэж дэмий ч нэг мэдэгдсэн хэрэг биш. Германы канцлер Фридрих Мерц энэ сарын 14-ний лхагва гаригт гадаад бодлогын талаар Бундестагт хийсэн 45 минут үргэлжилсэн анхны илтгэлийнхээ эхний минутаас л Орос, Украины дайны тухай ярьж “Гурван жил гаруйн турш Оросын цэргүүд Украиныг тарчлааж, өдөр бүр эмэгтэйчүүд, хүүхдүүд, энгийн иргэд, цэргүүдийг хөнөөж байна. Олон зуун мянган хүн Оросын энэ дайны хохирогч болсон. Ардчилсан улсууд өнөөдөр Украинд шударга, урт удаан, найдвартай энх тайван тогтоохыг хүсч, бид улам илүү нэгдмэл байр суурьтай болсон.Оросууд Европ тивд аллага, кибер халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа, тагнуул, ташаа мэдээлэл зэргийг эрчимтэй явуулж байна. Иймээс Герман улс энэ дайнд зуучлагч, төвийг сахих байр суурийн оронд Украиныг шууд дэмжих болно” гэж хэлсэн бөгөөд харин Украинд үзүүлэх зэвсгийн тусламжийн талаар ганц ч үг хэлээгүй юм. Энэ бүхэн АНУ, Европын болон Япон, Өмнөд Солонгос, Израиль улсууд Украинд хэрэгтэй байгаа зэвсгийг Германы нэрээр Киевт шууд нийлүүлэх боломжтой болсон гэдгийг нотлон харуулж байна. Ганц л жишээ авахад, барууны улсууд өнөөдөр Украинд зэвсэг экспортолж байгаа учир НҮБ-ын конвенцын дагуу 350 км-ээс дотогш тусгалтай пуужин нийлүүлдэг. Харин барууны улсууд одоо өөрсөдтэй нь адил НАТО-гийн гишүүн Герман улсад ямар нэгэн тусгалын хязгааргүй пуужин нийлүүлэх боломжтой болж байна.
Энэ нь бүх ардчилсан улсууд Германд өгч байгаа нэрээр ямар ч хориг, саадгүйгээр Украинд хэрэгцээт зэвсгийг нь нийлүүлэх боломжтой болсон гэсэн үг. Мөн АНУ, Украин улсууд “Украины байгалийн баялгийг хамтран ашиглах гэрээ” байгуулснаар Киев ирээдүйн орлогоор өгснийг нь бус хэрэгтэй байгаа зэвсгээ АНУ-аас “худалдаж” авах боломжтой болсон. Иймээс Станбулын энэ уулзалтаар Оросууд ОХУ, АНУ, Украины тэргүүнүүд хаана, хэзээ уулзах тов зарлаж, Путин дахин нэг удаа урт амьсгаа авах байх. Үнэндээ бол “гал зогсоож, энхийн хэлэлцээ эхлүүлнэ” гэдэг бол зүгээр л иргэдийн тархийг угааж байгаа улстөрчдийн ээлжит явуулга. Сайхан үг хэлхсэн энэхүү халхавчны цаана Саудын Арабаас 600 тэрбум, Катараас 1.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт өөрийн улсад оруулах гэрээнд гарын үсэг зурсан АНУ-ын ерөнхийлөгчийг аль тал нь авах вэ гэсэн цусгүй дайн л явагдаж байгаа хэрэг. Учир нь цусгүй дайнд ялсан тал нь цуст дайнд ялалт байгуулах болно.
Бэлтгэсэн: Г.АМАРСАНАА





Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо
Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг тавдугаар сарын 30-нд нээж, анхны зо...
7 цагийн өмнө
УБ-Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэг ирэх даваа гаригаас явж эхэлнэ
Улаанбаатараас Бээжингийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөний коронавирусийн халдварын үед зогсоосноос хойш таван жилийн ...
8 цагийн өмнө
ТИЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 21 АЙМАГ, 9 ДҮҮРГИЙН 1500 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА
Дотоод хэргийн их сургуулийн ногоон талбайд тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн арга хэмжээ боллоо. Тийбол Монголд ...
9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 4457 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сар...
9 цагийн өмнө
Хүүхдийн баяраар нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээний үеэр зарим гудамж замыг хааж байгаатай холбогдуулан 06:00-20:00 ца...
10 цагийн өмнө
Сэтгэгдлүүд

GANAA
UKRAIN UDAHGUI EXOLBOONII GISHUUN BOLNOO B AS NATO GIIN GISHUUN CH BOLNO

зочин
Украйнд хэрэгжүүлсэн ардчиллын үр дүнг бид одоо бодитоор харж байна….