мэдээ
ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа

Админ
2025 оны 5 сарын 16

191

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.16) хуралдаан гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр 09 цаг 34 минутад эхэлж, “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулж, хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Ш.Бямбасүрэн, М.Бадамсүрэн нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбогдуулан санал хэлсэн юм. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 14 гишүүний олонх дэмжиж, “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Д.Батбаяр, О.Батнайрамдал, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Г.Очират, Д.Энхтүвшин нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.





Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ
Өвөр гүнтийн 4.5 км авто замыг энэ онд шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний эхний 2 км авто замыг шинэчилж байна. Уг замыг маргааш 06:00 ца...
1 цагийн өмнө
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 16-НААС 20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...
2 цагийн өмнө
“Хааны эрэлд-2025” 24 орны цэрэг дайчид оролцож байна
Энх тайвны төлөө тив дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 24 орны төрийн далбаа “Тавантолгой” дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв...
3 цагийн өмнө
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын эрчим хүчний систем 2023-2024 онд шилжих өвөл 200 МВт чадлын дутагдалд орсон. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станц...
4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 7454 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд