Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

“Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

trend

Админ

img

2025 оны 5 сарын 16

img

1

news-img

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран зохион байгуулж буй “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.05.16/ Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд эхэллээ.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, олон улсын болон дотоодын эрдэмтэн судлаачид, их, дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид чуулан хурдтай өөрчлөгдөн буй дэлхий дахины нөхцөл байдал, чиг хандлагын талаарх таамаглал, үнэлгээ дүгнэлтээ хуваалцаж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж үг хэлсэн.

Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнц асар хурдтайгаар, тэр дундаа глобалчлал, эдийн засгийн интеграцчлал, улс хоорондын харилцан хамаарал, олон улсын тогтсон, хүлээн зөвшөөрөгдсөн, олон туйлт дэг журам, геополитикийн уламжлалт чиг хандлага, хүчний тэнцвэрт харьцаа хувьсан өөрчлөгдөж байгааг онцолсон.

Тэрбээр, Гадаад бодлогын шинэ парадигм, шинэ хэв шинж буюу хүчний шилжилт хөдөлгөөн, дахин хуваарилалт, туйлшрах хандлага илүү эрчимжиж, олон улсын ээдрээтэй, тодорхойгүй өнөөгийн нөхцөл байдал олон жилийн хугацаанд үргэлжлэх төлөвтэй гэж судлаачид үзэж байна.

Олон улсын харилцааны шинэ тэнцвэрийн энэ үед Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг Та бүхэндээ дуулгаж байна гэлээ.

Хүчний тэнцвэр барих бодлого буюу тэнцвэртэй гадаад бодлого илүү чухал болж, олон хэмжээст гадаад бодлого, дипломат ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлага үүсэж байгааг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тодотгоод, олон улсын өнөөгийн нөхцөл байдал улам бүр тааварлашгүй болж байгаа өнөө цаг үед бид гадаад бодлогыг илүү эрдэмжүүлэх, олон улсын харилцааны судалгааны институцилэгдсэн тогтолцоо, судалгааны механизм бий болгох чиглэлээр төрийн зүгээс анхаарч ажиллана хэмээн мэдэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Тэнцвэртэй гадаад бодлого нь хоёр хөрштэйгөө төдийгүй гуравдагч хөршийн бодлогод ч тэнцвэртэй байх ёстой хэмээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа гадаад бодлогын хүрээнд ч тэнцвэртэй байх зарчмыг баримталж буйг тэрбээр дурдаад, гадаад харилцааны чиглэлээр явуулж байгаа дипломат үйл ажиллагаа, гадаад, дотоод айлчлалуудыг жишээ татан тайлбарласан.

Зөвлөх Э.Одбаяр, нэг цонхны гадаад бодлого манай улсын бодлогын амин зүрх хэмээгээд,  УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчид, Засгийн газрын гишүүд, судлаачид, нийт ард иргэд гээд бүх түвшиндээ нэг цонхны гадаад бодлоготой байхын чухлыг тодотгосон юм. Мөн манай гадаад бодлогын хүрээнд хийгдэж байх ёстой судалгаанууд нь гадаад бодлогын үзэл баримтлалын тэргүүлэх чиглэлд хамаарах учир сэргээж идэвхжүүлэх талаар идэвхтэй ажиллах нь зүйтэй гэв. Хөрш болон бусад улс орнуудын талаар, ард иргэдийнх нь аж байдал, манай улстай харилцах байдал хэрхэн өөрчлөгдөж буйг харж дүгнэж цэгнэж байх ёстойг дурдаад, олон улсын хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг сайдын зөвлөх Д.Мөнхтөр уламжилсан. Тэрбээр, Нийгмийн шинжлэх ухааны аливаа судлагдахуун бүтээлч хэлэлцүүлэг, шүүмжлэлт сэтгэлгээгээр баяжин хөгждөг. Олон улсын харилцаа, гадаад бодлогын оновчтой дүгнэлт ч эрдэмтдийн бодол санал, олныг хамруулсан хэлэлцүүлгээс үүдэн гардаг. Монгол Улсын Гадаад харилцааны яам аливаа шийдвэр гаргахдаа судалгаа, дүн шинжилгээнд тулгуурласан олон талын байр суурийг харгалзаж, салбарын судлаач эрдэмтдээ сонсдог. Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр та бүхэн олон улсын харилцаанд өрнөж буй суурь шинжтэй өөрчлөлт, цаашдын хандлагын талаар судалгаа шинжилгээнийхээ үр дүнгээс хуваалцаж үзэл бодлоо уралдуулах гэж байна. Цаашилбал энэхүү шинээр бүрэлдэх суурь нөхцөл өгөгдөлд улс орнуудын бодлого үйл ажиллагаа ямар байвал оновчтой байх талаар чухал санал дүгнэлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, Монголын улс төрийн шинжлэх ухааны холбооны ерөнхийлөгч, доктор, профессор С.Мөнхбат энэ удаагийн олон улсын хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон Улс, Австри Улс, Ирак Улс, АНУ, БНЭУ зэрэг олон орны эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирснийг онцолсон.

Олон улсын харилцаа, геополитикийн шинэ орчин бүрэлдэж буй цаг үед Монгол Улсын гадаад харилцаа эрс сэргэж, энхийг эрхэмлэсэн олон талт хамтын ажиллагааг бүс нутгийн хийгээд дэлхий дахинд явуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж, олон улсад Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхэд урьд өмнө байгаагүй дэвшилтэт бодлого, алхмууд хийгдэж байгааг тодотгосон. Төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалууд шил шилээ даран хийгдэж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өссөөр байна. Өнөөдрийн хуралд дэлхийн 9 орны 20 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож байна гээд, хурлаас гарсан үр дүнг зөвлөмж болгон боловсруулж, төрийн байгууллагад хүргэж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулан нийтийн хүртээл болох ажлыг цаашид зохион байгуулан ажиллах болно гэлээ.

Ийнхүү хэлэлцүүлэг үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ. “Өөрчлөгдөн буй геополитикийн нөхцөл дэх жижиг орнуудын гадаад бодлого (Монгол Улсын жишээн дээр)” илтгэлийг МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Баясгалан танилцуулсанТэрбээр олон улсын харилцаа, геополитикийн орчин, жижиг орны гадаад бодлого, онцлог, Монгол Улсын гадаад бодлого, гадаад бодлогод тулгарч буй сорилтуудын талаарх судалгаа, дүгнэлтээ танилцуулсан.

Мөн “Монгол Улсын гуравдагч хөршүүдтэй байгуулсан стратегийн түншлэлийн геополитикийн үр дагавар” сэдэвт илтгэлийг БНЭУ-ын Жавахарлал Неру их сургуулийн Өвөр ази судлалын төвийн захирал, доктор Шарад Кумар Сони“АНУ – БНХАУ-ын өрсөлдөөн, түүний Азийн бүс нутагчлалд үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлийг БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Эмерит профессор Лим Хьюн-Чин,  МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлалын тэнхимийн профессор Ж.Төртогтох нар танилцуулсан юм.

Олон улсын хурал нэгдсэн хуралдаан болон салбар зургаан хуралдаанаар нийт 66 илтгэлийг хэлэлцүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Морингийн даваа чиглэлийн наадамчдын гудамжийг маргаашнаас түр хаана

Хан-Уул дүүргийн 10-р хороо, Залуус-I орон сууцны хорооллын гаднах дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Морингийн даваа ч...

img

4 цагийн дараа

“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн-2025” эхэллээ

“Улаанбаатар травэл экспо- 2025” аялал жуулчлалын үзэсгэлэн 11 дэхь жилдээ Улаанбаатар зочид буудлын Их танхимд зохион байгуулагдаж ...

img

3 цагийн дараа

Багш Ц.Намуун: Гүйцэтгэлийн үнэлгээ нэртэй шударга бус дарамтуудаас болж багш нар ажиллах ямар ч урам зориггүй болж байна

Физикийн багш Ц.Намуунтай Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ шударга явагддаггүй болон энэ нь багш нарт дарамт болж байгаа талаар ярилцлаа...

img

3 цагийн дараа

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна

Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг цувралаар танилцуулж байна. Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг...

img

2 цагийн дараа

“Гэгээн муза-18” наадамд нэр дэвшигчид

 “Гэгээн муза 18” наадмын шилдгүүд тавдугаар сарын 24-ны бямба гарагт тодорно. Ингээд тус наадамд өрсөлдөх театрууд боло...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд