мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Админ
2025 оны 9 сарын 03

1

Есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Туул гол Заамар сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 7 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10 см давсан байдалтай байна.
Өнөөдрийн байдлаар Улз гол Дашбалбар орчимд үерийн түвшинг 6 см, Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 22 см даван үерлэж байна.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо,орох тул хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.





ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 градус дулаан
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Ш...
8 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн “Зөрөө” хэмээх нийтлэл хэвлэгдлээ
“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын Өргөдлийн байнгын...
7 цагийн дараа
Апостиль гэрчилгээг цахимаар олгож эхэлнэ
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аас англи хэлээр гардаг дараах 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод 2025 оны 9 дүгээр...
6 цагийн өмнө
ХХААХҮЯ: Тариалалтын талбайн хэмжээг 200.000 га-аар нэмэх шаардлагатай
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж, тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. – Энэ зун газар тари...
7 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар Туул гол Заамар сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 7 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшин...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд