мэдээ
ЗГ: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барина

Админ
2025 оны 5 сарын 21

38

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсад авлигын эсрэг чиглэсэн хуулиуд мөрдөгдөж байгаа ч бодит үр дүн гаргах тал дээр хүндрэлтэй байгааг олон улсын судалгаанууд илэрхийлсээр байна. Тухайлбал, Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индексээр манай улс 180 улсаас 2022 онд 6 байраар ухарч 116-д, 2023 онд өмнөх оны эрэмбээс 5 байраар ухарч 121-д эрэмбэлэгдсэн байна.
Энэхүү авлигын төсөөллийн индекс нь манай улсын авлигын түвшинд өгч буй олон улсын байгууллагын үнэлгээ бөгөөд Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулан батлуулах нь үнэлгээнд ахиц гаргах нэг алхам болох юм.
Улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох нь даамжирч, иргэдийн боломжийг хязгаарлан, эдийн засаг, нийгэм, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт тэгш бус байдлыг үүсгээд байна. Энэ нь улс орны эрсдэлийг нэмэгдүүлэн олон улсын байгууллагуудын үнэлгээнд муугаар нөлөөлж, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулахад хүргэж байна.
Авлига, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг оновчтой тодорхойлоогүй байдал, нийтийн албан тушаалтны гэмт хэрэг үйлдэж олсон болон хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хураан авах, хураан авсан хөрөнгө, орлогыг хадгалах, захиран зарцуулах, захиран зарцуулснаас олсон орлогын үр дүнтэй зарцуулалт, түүнд хяналт тавих, төрийн албан хаагчийн хууль бус ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчин, тогтолцоог хангалттай бүрдүүлээгүй, авлигын мэдээлэгчийг хамгаалах, нууцлах, урамшуулах хууль тогтоомжгүй байгаа нь цаашид авлигыг улам даамжруулах эрсдэлтэй байна.
Иймд шударга ёсыг хангах, нийтийн албан тушаалтны гэмт хэргийг бууруулах, төсвийн хөрөнгө болон нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах зорилгоор Авлигын эсрэг багц хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан юм.





Рэнчинлхүмбэ сумын Тэнгис Шишгэдийн бэлчирт 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
Жараахай нутагшуулах ажлыг ХААИС-ын баг сумын байгаль орчин хамгаалах тасаг, Тэнгис Шишгэдийн байгалийн цогцолборт газрын тусгай хам...
8 цагийн дараа
ОБЕГ усны ослоос хэрхэн сэргийлэхийг зөвлөмжийг гаргалаа
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор усны ослын дуудлага ихэсчээ. Тиймээс ОБЕГ-аас усны ослоос хэрхэн сэргийлэх тухай дараах...
7 цагийн дараа
БНХАУ-д зорчихдоо цахимаар виз мэдүүлэх боломжтой болжээ
БНХАУ-ын ГХЯ-ны нэгдсэн зохицуулалтаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас цахимаар виз мэдүүлэх бүртгэлийг өнгөрсөн ...
6 цагийн дараа
Наадмын нээлт, хаалт, соёл урлагийн арга хэмжээнд 2500 бүтээлч оролцоно
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ жилийн баяр наадмын ...
6 цагийн дараа
Ц.Дөчинесөнжил: Би газраа тэдний хүссэн үнээр зарвал миний амьдрал илүү дордоно
Сэлбэ дэд төвийн бүсэд газар өмчлөгч иргэд эрхээ хамгаалуулахаар Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд ханджээ. Энэ асуудлын...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд