мэдээ
Ц.Дөчинесөнжил: Би газраа тэдний хүссэн үнээр зарвал миний амьдрал илүү дордоно

Админ
2025 оны 7 сарын 06

44

Сэлбэ дэд төвийн бүсэд газар өмчлөгч иргэд эрхээ хамгаалуулахаар Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд ханджээ. Энэ асуудлын талаар газар өмчлөгч иргэн Ц.Дөчинесөнжилтэй ярилцлаа.
-Таны газрыг үнэлэхдээ зах зээлийн үнээс маш доогуур үнэлсэн гэсэн. Таны хэдэн мкв газрыг хэдэн төгрөгөөр үнэлсэн вэ?
-Би Сэлбэ дэд төвийн бүсэд байрлах энэхүү газартаа 2004 оноос хойш амьдарч, бизнесээ төвлөрүүлж, үр хүүхэд, ач зээгээ өсгөсөн. Амьдралынхаа 25 жилийг зөвхөн энэ газартаа зориулсан. Саяхан агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах 20 минутын Сэлбэ хот байгуулна гэх энэ төслийг бид хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ ч хотынхоо үйл ажиллагаанд саад учруулахгүй гээд боломжийн үнээр газраа төрд өгье гэж бодсон юм. Гэтэл миний газрын 1м.кв-ыг нь 380 мянган төгрөгөөр үнэлсэн. Тэгэхээр миний өмчийг 130 гаруй сая төгрөгөөр худалдаж авъя гэж байгаа юм. Энэ үнэлэмж нь миний амьдралд үнэхээр нийцэхгүй. Дөрвөн өмчлөлтэй, 11 хүний амь амьдрал шийдэгдэх байгаа асуудал шүү дээ. Бид нар энэ мөнгөөр нэг байшинд л орно. Цаашдаа бид хаана, юу хийж амьдрах уу. Монгол Улсын иргэн өөрийн хувийн эзэмшлийн газартаа бизнесээ төвлөрүүлж амьдралаа залгуулдаг гэдгийг огт бодолцож үзээгүй. Хамгийн гол нь бизнесийнхээ орлогыг яах уу гэдэг байна. Өнөөдөр бизнес хийе гээд зам дагуу газар авахад нэг тэрбум төгрөгийн ханштай байгаа. Тэгэхээр би газраа тэдний хүссэн үнээр зарвал миний амьдрал одоо байгаагаасаа илүү дордоно. Ямар ч өргүй газраа төрд 130 сая төгрөгөөр зараад дахин газартай болохын тулд өр тавь гэж байгаа юм шиг шахалт үзүүлсэн. Эрүүл хүний тархинаас ийм зүйл гарах уу. Миний нас явж байна. Би залуу хүн шиг байгууллагуудад ажил хийх боломжгүй. Иргэдийнхээ хувийн өмчийг дээрэмдэж авсан эрх бүхий хүмүүсээс эрхээ хамгаалуулахын тулд бид Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд хандсан юм. Манайх зам дагуу газар учраас одоогоор чөлөөл гэж шаардаагүй байгаа. Харин манай өмнөх айл өрхүүдийг бол газраа чөлөөл гэж дарамталсан сураг гарсан. Хэрвээ надад тийм мэдэгдэл өгвөл би газраа чөлөөлөхгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ. Би энэ улсын иргэн хүн. Хэнд ч миний хувийн өмчид халдах эрх байхгүй. Саяхан 20 минутын хотын нээлтийн үеэр хотын дарга Х.Нямбаатар “Одоо энэ газарт барилгажуулалт явагдана. Хятад барилгын компани энэхүү ажлыг хариуцна” гэж хэлсэн. Яагаад монгол барилгынхаа компаниудад энэ бүтээн байгуулалтын ажлыг хариуцуулж болдоггүй юм бэ. Өнөөдөр захын нэг монгол хүн үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд эх орондоо үйлдвэрлэсэн ундаа, ус авдаг. Гэтэл манай хотын дарга ийм зүйл яриад зогсож байдаг.
О.Урангоо: Бид хашаа байшиндаа өргүй сайханамьдарч байсан. Тиймээс заавал улсад газраа өгөөд нэмж өрөнд ормооргүй байна
Сэлбэ дэд төвийн бүсэд газар өмчлөгч О.Урангоотой ярилцлаа.
-Таны хувьд нөхцөл байдал ямар байна вэ?
-Би 2015 онд гэр бүлийн хэрэгцээний дагуу Сэлбэ бүсэд газар худалдаж авсан. Энэ газарт аав, ээж, эгч дүү гээд нийт найман хүн амьдардаг. Анх 2015 онд худалдаж авсан үнээр Сэлбэ дэд төвөөс үнэлсэн учраас үнэхээр гомдолтой байна. Энэ 10 жилийн хугацаанд ямар их зүйл өөрчлөгдлөө. Гэтэл бидний өмнөөс өмчийг маань үнэлээд, нийслэлээс хатуу үнэ тогтоосон. Энэ бол манай улс эдийн засгийн чөлөөт зах зээлийн зарчмаа алдсаны шинж. Давхар үнэлгээнийхээ хуулийг ч зөрчсөн. Олон улсынхаа эрх зүйн факт, хүний эрхийн ноцтой зөрчил гаргалаа. Тиймээс газар өмчлөгч бид бүхэн нэгдээд Хүний эрхийн үндэсний комисс, Азийн хөгжлийн банканд өргөдөл, гомдол гаргасан. Одоогоор хариу аваагүй байна. Ер нь бидэнд хандаагүй газар байхгүй. Бидний газрыг маш бага үнээр үнэлсэн. Олон улсын санхүүжилтээр явж байгаа Сэлбэ дэд төв шиг ийм төсөл хөтөлбөр хүний эд хөрөнгөөс гадна сэтгэл санааны хохирлыг хүртэл үнэлэх ёстой байдаг. Би өөрөө олон улсын эрх зүйч мэргэжилтэй хүн учраас үүнийг сайн мэдэж байгаа юм. Мөн миний эд хөрөнгөөс гадна тухайн хашаанд өөр хүн амьдарч байна уу. Миний хамаатан биш байсан ч тухайн хүмүүст санхүүгийн дэмжлэг өгөх ёстой. Энэ мэдээллийг би Азийн хөгжлийн банкны хуралд суугаад мэдсэн. Хамгийн гол нь энэ ойлголтыг монголчууд мэддэггүй. Тиймээс л биднийг нийслэл болон улс төрчид шуналтай, ашиг хонжоо хайсан хүмүүс шиг харагдуулж байгаа. Гэтэл олон улсын энэ ойлголт, мэдээллээс хоцорсноосоо болоод иргэд маш хямдхан үнээр газраа чөлөөлөх ёстой нөхцөл байдал үүссэн. Энэ асуудал ганцхан Сэлбэ дэд төвөөр дуусахгүй шүү. Дараа жил гэхэд аль бүсийн газрыг яг бидэн шиг чөлөөл гээд зогсохыг хэн ч мэдэхгүй. Иргэдээ орон сууцжуулж, утаагүй орчинд амьдруулна гэж энэ төслийг эхлүүлсэн. Гэтэл төслийнхөө эсрэг зүйл хийж байна. Иргэд газраа зараад авсан жаахан мөнгөөрөө уулын орой дээр л амьдарна шүү дээ. Дахиад л нүүрсээ түлээд утаа гараад ирнэ. Яагаад гэвэл бидэнд бодит зах зээлийн үнэлгээ өгөхгүй байгаа учраас байгаа боломждоо тааруулж амьдарна. Иргэдийнхээ газрыг дээрэмдэж авахаасаа өмнө хүний эрхийн мэдрэмжтэй болооч ээ.
-Иргэдийн газрын оронд байр олгоно гэсэн. Танд байр олгох тухай мэдээлэл өгсөн үү?
-Анх бол биднийг орон сууцанд оруулна гэж хэлсэн. Одоо бол газрынхаа зөрүү мөнгөөр урьдчилгаа хийгээд үлдсэн мөнгөө дөрвөн жилийн хугацаанд хүүгүй төл гэсэн. Бид хашаа байшиндаа өргүй сайхан амьдарч байсан. Заавал улсад газраа өгөөд нэмээд өрөнд ормооргүй байна шүү дээ. Хоёрдугаарт, биднийг мөнгөө аваад хүссэн зүгтээ явж болно гэсэн. Сэлбэ дэд төв бидэнд үнэн хэрэгтээ байр санал болгохгүй байгаа шүү дээ. Түүнээс гадна өмнөх газар чөлөөлөлтүүдээс одоог хүртэл орон сууцад орж чадаагүй иргэд бий. Сэлбэ дэд төвийн нээлтийн үеэр 200-гаад иргэн ирж гомдлоо илэрхийлсэн. Газар чөлөөлөх бүртээ иргэдээ ингэж хохироосоор байх уу. Өмнөх гомдлоо шийдээгүй байж дахин шинэ асуудал үүсгэх гээд байх юм.
Ганбаяр: Нэгэнт70 хувь нь чөлөөлөгдсөнучраас та нар газраа чөлөөлөх ёстой гэж тулгах нь өөрөө хуульчилсандээрэм
Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Ганбаяртай ярилцлаа.
-Та гомдлыг хүлээж аваад нөхцөл байдлыг судалж үзсэн үү?
-Анх 2025 оны тавдугаар сарын эхээр О.Урангоо гэх эмэгтэй манай хүний эрхийн хороонд хандсан. Миний хувийн эзэмшлийн газрыг хүчээр чөлөөлөх гээд байна. Бүхий л холбогдох албаны газарт хандаж үзлээ. Нэг ч хариу алга гэсэн. Сэлбэ дэд төвөөс миний газрыг үнэлсэн үнэлгээ нь хэтэрхий бага байна. Би ядаж газраа хоёр өрөө байрны мөнгөөр үнэлүүлэх хүсэлтэй байгаа. Тиймээс би өөрийн эрхээ хамгаалах боломжтой юу гэх асуудлаар хүсэлт гаргасан. Бид нөхцөл байдлыг судлаад үзэхэд ихэнх газар нь чөлөөлөгдсөн юм билээ. Ямар ч улсад газар чөлөөлөлттэй холбоотой асуудал байдаг. Мэдээж бид бүтээн байгуулалт явуулахыг дэмжинэ. Гэхдээ иргэд Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх, өмчөө захиран зарцуулах эрхээ эдлэх ёстой. Хамгийн гол нь энэ асуудалд хэд хэдэн хууль зөрчсөн үйлдэл харагдаж байгаа юм. Ерөөсөө л иргэд одоо байгаа нөхцөл байдлаас нь дордуулахгүй байдлаар өмчөө үнэлүүлэхийг хүссэн.
Энэ бол 2024 оноос эхэлсэн үйл явдал юм билээ. Гол асуудал нь 2023 оны арваннэгдүгээр сард баталсан түгжрэлийн эсрэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хуулийг хотын дарга Х.Нямбаатар яаралтай горимоор оруулж ирсэн. Хэдийгээр газар чөлөөлж, бүтээн байгуулалт явагдах нь зөв боловч цаана нь иргэдийн эрх зөрчигдсөн. Яаж вэ гэвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас өмчийг үнэлэхдээ асар бага мөнгөн дүнгээр үнэлсэн. Төв замаас жаахан зайтай бол м.кв нь 170 мянган төгрөг. Дунд хэсгийнх нь бол 240 мянга, А бүс буюу төв замтай ойр бол 380 мянгаар тус тус үнэлжээ. Тухайн үед буюу 2023 оны үед ийм үнэлгээ гаргасан. Үүн дээрээ тулгуурлаад НИТХ хуралдаад үнийг хатуу тогтоосон гэж байгаа. Тэгээд 2024 оны тавдугаар сараас нэр бүхий хэдэн компанийг тендерээр шалгаруулсан. Мөн хамгийн гол асуудал нь шалгарсан үнэлгээний компаниуд нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон үнээр иргэдийн газрыг үнэлээд байгаа юм. Энэ бол яах аргагүй шударга өрсөлдөөний хуулийг зөрчсөн асуудал. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар “Бид Шударга өрсөлдөөний хуулийг зөрчөөгүй” гэсэн. Өөрөөр хэлбэл, тэр компаниудыг тендерт хамрагдуулаад өөрсдийн дураар иргэдийн өмчийн үнэлгээг хатуу тогтооно гэдэг чинь өөрөө асуудлын гол зангилаа юм.
-Өөр компаниудаар үнэлгээ хийлгэх боломжгүй юу?
-Өөр компаниар үнэлгээ хийлгэх гэхээр тендерт оролцоогүй учраас үнэлэх боломжгүй гээд байгаа юм. Үнэлгээчдийн нэгдсэн холбооны хүмүүстэй уулзъя гэхээр үнийг нь цаанаасаа тогтоосон гээд цааргалаад байдаг. Нийслэл хот саяхан 9.3 тэрбум төгрөгөөр тендер зарласан. Газрыг зарахдаа ийм үнэтэй зардаг юм байна. Харин газар авах болохоороо өөрсдийн дурын үнээр үнэлээд захиргааны шийдвэр гаргаад авдаг ийм шударга бус зүйл болоод байгаа юм. Иргэд зах зээлийнхээ үнээр өмчөө зармаар байна. Гэтэл заруулахгүй гээд захиргааны шийдвэрээр хашаад байдаг. Газар чөлөөлөлтийн хуульд орсон, дахин төлөвлөлтийн хуулиар хязгаарлагдсан гээд дээрэмдэж авах жишээтэй. Нэгэнт 70 гаруй хувь нь чөлөөлөгдсөн учраас та нар газраа чөлөөлөх ёстой гэж тулгах нь өөрөө хуульчилсан дээрэм. Нийслэл Улаанбаатар хот өөрийн эрх мэдлээ ашиглан хувийн компани шиг 500 сая ам.долларын бонд гаргаад Дойче банкнаас санхүүжилт авсан. Түүгээрээ иргэдийн газрыг аваад төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Тэгээд энэ ажил дээрээ Хятадын компаниудыг томилсон. Энэ нь бидний босгосон 500 сая бонд гадаад руу урссан гэсэн үг. Уг нь бол энэ мөнгийг бид дотроо шингээх ёстой шүү дээ. Х.Нямбаатар “Өө, Дойче банк зөвшөөрөх юм бол болно. Дойче банк, Дойче банк….” ийм л тайлбар хийдэг. Дойче банканд бид зээлсэн мөнгөө хугацаандаа төлөх нь хамаатай болохоос монгол эсвэл Хятадын компани бүтээн байгуулалтын ажлыг хийх нь огт хамаагүй.
А.Даваадулам
амьдрал илүү дордоно

АНХААР: Зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито тэргүүтэй зочид төлөөлөгчдийн өндөр дээд хэмжээний а...
4 цагийн дараа
“Мисс Монголиа” тэмцээнийн тэргүүн миссээр Ц.Баярчимэг тодорлоо
“Мисс Монголиа 2025” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн “Мисс Монголиа” тэмцээнийн “Miss Photo” төрөлд Б.Будсүрэн, “Miss ...
4 цагийн дараа
Япон Улсын Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар хүрэлцэн ирлээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Монгол У...
3 цагийн дараа
Зургаан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.06/ 12:00 цагийн байдлаар 6 ой, хээрийн гал түймэртэй байна.Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суман...
3 цагийн дараа
Тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очир гавьяат жүжигчин цол хүртэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэнцвэрийн жүжигчин Э.Лхагва-Очирт гавьяат жүжигчин цол олгохоор болжээ. Монголын циркийн урла...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд