Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Цагдаагийн ахмад А.Мөнхнаран: Малын хулгай намрын улиралд идэвхждэг

trend

Админ

img

2025 оны 7 сарын 05

img

19

news-img

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Мөнхнарантай ярилцлаа.


-Он гарснаас хойш мал хулгайлах гэмт хэргийн хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ. Энэ нь нийт хулгайлах гэмт хэргийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Манай улс 57.6 сая толгой малтай, мал аж ахуйн орон. Манай улсад өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 4.7 сая адуу, 5.1 сая үхэр, 408.6 мянган тэмээ, 24.5 сая хонь, 22.9 сая толгой ямаа тоологдсон статистик мэдээ бий.

Өнгөрсөн 2023, 2024 онд нийт нутгаар өвөлдөө их хэмжээгээр цас орж, хүйтний эрч чангарч зудын байдалтай байсан. Уг зуд нь үзүүлсэн хор уршгаараа сүүлийн жилүүдэд тохиолдсон хүнд гамшгийн тоонд орж байна. Гамшигт нэрвэгдсэн аймгуудын иргэдийн амьдралын хэв маягт зуд маш хүчтэй нөлөө үзүүлсэн. Энэ зуднаар 13 сая толгой мал хорогдсон талаар тоо баримт бий. Зудын улмаас орон нутаг, сумдын хооронд зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, малын тарга тэвээрэг муу байсан зэрэг нь мал хулгайлах гэмт хэргийн гаралт тус онуудад буурах шалтгаан болсон. Харин энэ жил хөдөө орон нутагт өвөлжилт харьцангуй сайхан байлаа. Мал сүрэг ч тарга тэвээрэг сайтай байна. Харин үүнтэй холбогдуулан мал хулгайлах гэмт хэрэг энэ онд өнгөрсөн оноос өссөн. Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар мал хулгайлах 284 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Түүнчлэн малын хулгай нь нийт хулгайлах төрлийн гэмт хэргийн 6.5 хувийг эзэлж байгаа юм.

-Саяхан морьт харвааны тусгайлан сургасан 18 морь алдагдсан. Эзэн нь тодорхой энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ. Тэднийг хэдэн хоног хайж, хаанаас олсон бэ?

-Цагдаагийн байгууллагын 102 дугаарын тусгай утсанд энэ сарын 7-ны өдөр иргэн Н.Алтанхуягаас “Чингисийн хүрээ амралтын орчим байсан 18 тооны байт харвааны морьд алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн. Шалгалтын явцад 19-27 насны зургаан этгээд уг хэргийг үйлдсэн болохыг зургаадугаар сарын 12-ны өдөр урьдчилсан байдлаар тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Мал хулгайлах гэмт хэргийн идэвхжилийн үе нь хэзээ тохиодог юм бол?

-Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь малын тарга хүч сайтай үед өндөр ашиг олох зорилгоор гэмт хэрэг үйлддэг. Энэ жил монгол орны нийт нутгаар өвөлжилтийн байдал таатай, малын тарга хүч сайн байсан учраас мал хулгайлах гэмт хэргийн гаралт их байна. Малын хулгай намрын улирал буюу 9-12 дугаар сарын хооронд идэвхтэй үйлдэгддэг.

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж болзошгүй цаг хугацааг жил бүр тодорхойлж, идэвхжилийн үед хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Энэ жилийн тухайд мал хулгайлах гэмт хэрэг намар буюу есөөс арваннэгдүгээр сард ихээр үйлдэгдэж болзошгүй байна.

-Малын хулгай ихэвчлэн аль нутаг дэвсгэрт гарч байна вэ?

-Улсын хэмжээнд бүртгэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн 96 орчим хувь нь орон нутагт гарсан байдаг. Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад энэ төрлийн гэмт хэрэг их гарч байна.

-Мал хулгайлах гэмт хэргийг ихэвчлэн ямар этгээдүүд үйлддэг вэ. Тэд зохион байгуулалтад орсон байдаг уу?

-Мал хулгайлах гэмт хэргийг ихэвчлэн урьд өмнө ял шийтгэгдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан этгээдүүд зохион байгуулалттайгаар үйлддэг. Жишээлбэл, тухайн орон нутгаас хулгайлах малыг зааж өгдөг, малыг тууварлаж эзнээс нь холдуулдаг, зөөж тээвэрлэдэг, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болгож төхөөрдөг, зах зээлд худалдан борлуулдаг гэх мэтчилэнгээр бүлэг зохион байгуулалтад орж үйлддэг.

-Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь ямар байдаг вэ. Ял шийтгэлийг нь чангаруулах шаардлага байгаа юу?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасны дагуу “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Харин хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу дээрх хуулийн 17.12.2-д зааснаар мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малын хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.12.3-д заасны дагуу мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихээр гарч байна.

-Хулгайд алдсан малын дийлэнх нь ямар мал байдаг вэ?

-Энэ оны байдлаар гэмт хэргийн замаар алдагдсан малыг төрлөөр нь ангилбал адуу 37.8, үхэр 32.4, тэмээ 2.6, бог мал 27 хувийг тус тус эзэлж байна.Тоо мэдээнээс харахад бод мал ихээр хулгайд алдагдаж байна.

-Малын хулгайг илрүүлэхэд хамгийн төвөгтэй гэдэг. Илрүүлэхэд дунджаар хэдэн хоног зарцуулдаг юм бол?

-Мал хулгайлах гэмт хэрэг нь ихэвчлэн шөнийн цагаар хүнгүй газар үйлдэгддэг тул илрүүлэхэд цаг хугацаа их шаардагддаг нь үнэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар орны онцлог, хэрэгт авагдсан нотлох баримт, хийгдэх ажиллагаа зэргээс шалтгаалаад илрүүлэх хугацаа харилцан адилгүй байдаг.

-Малаа алдаж хохирсон иргэдийн хохирлыг нь яаж барагдуулдаг вэ?

-Хулгайд алдагдсан малын зах зээлийн үнэлгээг үнэлгээний байгууллагаар тогтоолгож, хуульд заасны дагуу хохирол нөхөн төлүүлэх ажлыг мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд тасралтгүй зохион байгуулдаг.

-Та малын хулгайлах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөхгүй юү?

-Малчид мал хулгайлах гэмт хэргийн талаар тодорхой ойлголттой хэдий ч олон өдөр малаа хариулгагүй орхих, хайхрамжгүй хандах зэргээс шалтгаалан хохирох тохиолдол их байна. Тиймээс малчид та бүхэн эрдэнэт мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгаж, сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэж, мал хулгайлах гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлье гэдгийг хэлэх байна.

Ө.АНХЗАЯА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Улаанбурхан өвчнөөр 144 хоногт 11 мянган хүн өвчилж, долоон хүүхэд нас бараад байна

Улаанбурхан өвчний анхны зөөвөрлөгдсөн тохиолдол өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд лабораториор батлагдсан билээ. Энэ өдрөөс хойш 144 ...

img

6 цагийн дараа

Хэт чанга дуу чимээ гаргадаг машин, мотоциклыг хот дотор явуулахыг хориглох шийдвэр гарчээ

Тоноглосон мотоцикль хүлцэх хэмжээнээс хоёроос гурав дахин их дуу чимээний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд олон талын сөрөг н...

img

5 цагийн дараа

Сэлэнгэ аймгийн Ерөө сумд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Жаргалант” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буга...

img

4 цагийн дараа

Бусдыг гудамжинд хутгалж гэмтээсэн байж болзошгүй этгээдүүдийг олж тогтоожээ

Энэ оны долоодугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдс...

img

3 цагийн дараа

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бор...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд