мэдээ
Бусдыг гудамжинд хутгалж гэмтээсэн байж болзошгүй этгээдүүдийг олж тогтоожээ

Админ
2025 оны 7 сарын 05

23

Энэ оны долоодугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 55 минутад “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах сүлжээ дэлгүүр дотор эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай гаднаас орж, ирлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж, иргэн “Я”-гийн явсан зам маршрутыг тогтоон, “Ногоон бүс” төслийн хүрээнд гудамж талбайд суурилуулсан хяналтын камерыг тусламжтай тухайн иргэний биед халдсан байж болзошгүй Т, М нарыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явах, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.





Улаанбурхан өвчнөөр 144 хоногт 11 мянган хүн өвчилж, долоон хүүхэд нас бараад байна
Улаанбурхан өвчний анхны зөөвөрлөгдсөн тохиолдол өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд лабораториор батлагдсан билээ. Энэ өдрөөс хойш 144 ...
5 цагийн дараа
Хэт чанга дуу чимээ гаргадаг машин, мотоциклыг хот дотор явуулахыг хориглох шийдвэр гарчээ
Тоноглосон мотоцикль хүлцэх хэмжээнээс хоёроос гурав дахин их дуу чимээний бохирдол үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд олон талын сөрөг н...
4 цагийн дараа
Сэлэнгэ аймгийн Ерөө сумд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Жаргалант” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буга...
3 цагийн дараа
Бусдыг гудамжинд хутгалж гэмтээсэн байж болзошгүй этгээдүүдийг олж тогтоожээ
Энэ оны долоодугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдс...
2 цагийн дараа
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 41.3 хувийг аадар бороо, үер эзэлж байна
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн 1212 тохиолдол бүртгэгдсэний 41.3 хувийг аадар бор...
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд